Би: чи яагаад Жиминтэй тэгж муурай харьцаад байдаг юм?Жонгүг санаа алдан:... мэдэхгүй ээ, уг нь тэгж харьцхыг хүсдэггүй л юм. Цаанаасаа л.... тэгээд харьцчихсан байдаг!
Тэнэг Жонгүг! Цаанаасаа гэнэ шүү! Өөрийгөө ч мэдэхгүй. Гэхдээ л Жонгүг Жиминийг янз бүрээр боддоггүй юм байна, найз гэж боддог хэвээрээ юм байна.
Жонгүг: орлоо юу?
Би толгой дохин: орохгүй бол, ээж аав уурлана.
Жонгүг: ойлголоо
Жонгүг над руу ойртон, намайг энгэртээ наан тэвэрлээ. Би амьсгаагаа авж гарган, Жонгүгийн бэлхүүсээр гараа явуулан зөрүүлээд түүнийш хөнгөхөн тэвэрлээ.
Жонгүг чихэнд: ингээд эндээ хоночих уу?
Би нуруу руу нь хөнгөхөн цохиод: битгий балай юм яриад бай! Одоо эртхэн харь!
Жонгүг: ойлголоо...
•••
Жонгүг инээмсэглэсээр гэрлүүгээ алхах аж. Явж байгаад, 24 цагийн дэлгүүрийн гадаа ирэн, цонхоор дэлгүүрийн доторхыг ажиглан харж байв. Тэгснээ, дэлгүүрлүү хурдан хурдан алхсаар орлоо.
- Үйлчлүүлэгчээ, та согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байна. Бид танд архи зарахгүй!
Жимин учирлан ингэж хэлэх ч түүний үгийг, согтуу үйлчлүүлэгч үг гэж тоохгүй байв.
- Битгий олон юм яриад бай! Өгөөдөх!!!
Согтуу ах гараа далайн, Жиминийг хүчтэй гэгчинь түлхэж орхив.
Яг тэр үеэр нь Жонгүг орж ирэн, Жимин дээр очин түүнийг босоход тусаллаа.
Жонгүг: хөөе ах гуай! Тайлбарлаж хэлээд байхад яагаад ойлгохгүй байгаа юм!!! Заавал цагдаад хөтлүүлж явахыг хүсээ юу?
Согтуу ах түүний үгийг сонсчхоод, ахиад л Жонгүг руу гар далайв. Жонгүг амжиж бултан, тэр согтуу ахыг зөрүүлээд цохиж орхив.
•••
Тэхён: та хоёр ямар жоохон хүүхэд үү? Намайг дуудаж л байдаг!
Тэхён, Жонгүг Жимин хоёрыг цагдаагаас батлан даан гаргаж ирчхээд үглэж гарлаа.
Жонгүг: Тэюнд хэлээгүй биздээ?
Тэхён ярвайн: үгүй! Гэхдээ——
Жимин түүний үгийг таслан: Хөөе! Чимээгүй ээ! Ойлгосоон ойлгосон!
Тэхён санаа алдан: ингээд гурвуулаа цугтаа байгаагүй уджээ...
VOCÊ ESTÁ LENDO
•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Fanfic•Өдөр бүр бодогддог хар бараан бодлууд, уйтгар гуниг дүүрсэн харц, амьдрах хүсэл нь нурж унасан би...•