•SIXTEEN•

694 79 4
                                    


Сургуулийн аялалын өдөр хаяанд ирчихжээ. Би уг нь явахгүй гэж бат  итгэлтэй байсан юмсан. Ёстой худлаа боллоо доо... ээж аав ах Тэхён дөрөв "сүүлийн жил штээ яв яв яв" гээд миний ачааг хүртэл бэлдчихсэн байсан. Явах хэрэгтэй л болчихлоо...

-    Уйтгар гунигийн хатан минь одоо бас юугаа бодоод суучхав?

Ангийн цонхруу ширтэн энэ тэрийг бодож байтал Жонгүг аль хэдийн миний хажууд ирээд суучихсан байв.

Би: чамд хамаагүй ээ!

Жонгүг хошуугаа унжуулан: түрүүний долоо хоногт байсан Тэюн надад их таалагдаж байсан юмсан! Байнга инээгээд л...

Юу вэ? Надад эрхлэх гээд байгаа юм уу даа? Солиотой юм!

Би: суудалруугаа яв!

Жонгүг намайг налан: үгүй ээ... энд илүү тухтай байна

Омо! Жонгүгийг надад хүрэхэд ингэтлээ их сандарч байсангүй. Өнөөдөр би яагаа вэ? Жонгүг мөрийг минь дэрлэсэн чинь шууд л сандраад биеэ бариад эхлэх чинь!

Хэт сандарснаа түүнд мэдэгдүүлхийг хүсэлгүй шууд түлхэж орхилоо.

Жонгүг: яагаад түлхчихвээ?

Би юм дуугарсангүй. Шууд л ширээгээ дэрлэн хэвтлээ. Удалгүй Жонгүг хажуунаас босж байгаа бололтой сандал дуугарч ширээ бага зэрэг хөдлөв.

Би үнэхээр ямар нэг өвчин туссан бололтой... эсвэл энэ нэг төрлийн харшил юм болов уу? Тийм л байж таараа! Жон Жонгүг гэх хүнээс харшилтай болчихжээ! Холхон явах минь!

•••

Жимин цагийн ажил дээрээ амьсгаадан гүйсээр ирлээ.

-   Хөөе! Яагаад хоцроод байгаа юм бээ! Ийм байдалтай ажиллах  юм бол гарч үз! Хүнд төвөг удаад үнэхээр яршигтай хүн юмаа!

Жимин бөхийн: уучлаарай захирлаа.. үнэхээр их уучлаарай! Ахиж ийм алдаа гаргахгүй ээ!

Захирал нь Жимин рүү ширэв татав хийсээр дэлгүүрээс гарлаа. Жимин гүнзгий амьсгаа авчхаад, дэлгүүрийнхээ хантаазыг өмсөн зогслоо.

-    Яагаад зүгээр загинуулаад зогсоод байгаа юм?

Жимин толгойгоо өргөн: Жонгүг... энд байсан юмуу?

Жонгүг: ... ажлаасаа гараач!

Жимин хүнгэнэтэл санаа алдчихаад: үгүй ээ, ахлах ангийн сурагчийг ажилд авах газар тийм ч их байдаггүй юм....

Жонгүг авсан ундаа болон кимбабаа Жиминий урд тавин: хэд болж байна?

Жимин: 5500 вон болж байна

Жонгүг мөнгөө төлчхөөд: наадхаа чи ав! Тэртэ тэргүй давтлага тараад шууд ирснийг чинь мэдэж байна гэж ширүүхэн хэлчхээд шууд л дэлгүүрээс гараад явчхав.

•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now