Би: ... хайр гэж юу юм?Жонгүг хөнгөхөн инээгээд: хайр гэж үү... мм, чи юу мэдэрч байна? Надтай байхдаа чи ямар байдаг юм?
Би: Сандарч, зүрх хурдан хурдан цохилж, амьсгаа яаж авдгаа мартчихдаг шт. Энэ гэхдээ юу гэж?
Жонгүг ахиад л инээн, хацрыг минь чимхээд: тэнэгхэн минь, энэ бол хайр. Чи ч бас намайг хайрлаж байна, чи бид хоёр бие биедээ хайртай.
Би уулга алдаж орхилоо. Би би би үнэхээр Жонгүгт хайртай юм уу? Тэгэхээр Жонгүг ч бас надтай байхдаа адилхан зүйл мэдэрдэг байх нь.
Жонгүг: тэгэхээр... хоёулаа одооноос үерхэх ёстой! Бие биедээ хайртай хэрнээ үерхэхгүй бол болохгүй! Бурхан шийтгэдэг юм!
Би үнэхээр хайрын талаар мэдлэггүй ч, энэ арай дэнднээ. Бурхан шийтгэнэ гэнэ үү? Жоохон хүүхэд хуурч байгаа бишдээ. Гэхдээ... бие биедээ хайртай нь үнэн юм хойно... надад үерхэхээс татгалзаад байх юм алга.
Жонгүг гарнаас минь хөтлөөд: Чиний зөвшөөрөх үгүй чинь хамаагүй ээ. Угаасаа бурханы тушаалыг биелүүлэх нь ёс.
Омоо! Жонгүгийг хөтлөхөд шууд л зүрхний цохилт түргэсээд, хацар халуу дүүгээд уналаа шүү.
Жонгүгтай цуг, гадуур алхан явна. Гэтэл өөдөөс Жимин ирж байгаа харагдлаа. Би сандран гараа авах гэтэл тэр ерөөсөө тавьсангүй.
Жимин: Тэюн!
Би: с-сайн уу?
Эв хавгүйхэн түүнтэй мэндлэн түүнрүү хартал тэр бид хоёрын гарыг анзаарсан бололтой байв.
Жимин: та хоёр үерхээд байгаа юм уу?
Жонгүг: яав? Болохгүй юм уу?
Жимин: үгүй ээ тэгж хэлээгүй. Юутай ч аз жаргал хүсье!
Би ч чимээгүй л зогсоно. Энэ Жонгүг Жиминтэй дандаа хиг ёг хийж харьцах юмаа.
Ad/ 10vote 8comment
YOU ARE READING
•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Fanfiction•Өдөр бүр бодогддог хар бараан бодлууд, уйтгар гуниг дүүрсэн харц, амьдрах хүсэл нь нурж унасан би...•