Тэхён: цүнхээ авсан уу?Би толгой дохин: үүрчихсээн!
- Би та хоёрыг хүргэж өгье!
Тэхён бид хоёр толгой дохин, ах бид гурав гэрээс гарлаа. Өнөөдөр сургуулийн аялалын өдөр. Нэг шөнө хоёр өдөр явна гэсэн. Хөгжилтэй байгаасай билээ... бас би эмэгтэй найзуудтай болохыг хүсэж байна. Надад Жиминаас өөр найз үнэхээр байхгүй... яахав Тэхён Жонгүг хоёрыг найз гэж хэлж болох л юм.
- Сайн уу, Тэюн!
Би: өглөөний мэнд, Жимин аа!
- Вуаа, чамайг сургуулийн аялалд явахыг бас хардаг л юм байна.
Би: нэг тиймэрхүү л...
Жиминий ангийн багш түүнийг дуудан тэр яарсаар яваад өглөө. Өүүү, ахиад л ганцаараа үлдчихлээ. Тэхён хааччихав аа? Хажууд байж байхгүй сонин шт.
- Бүүү!
Цочсондоо цочоосон хүний нүүрийг барьж байсан утсаараа цохиод хаячхав.
Би сандран: Жо-Жонгүг аа! З-зүгээр үү?
Жонгүг нүүрээ даран: аааааа юугаар цохичихов оо? Хайран сайхан нүүр минь...
Жонгүгийн нүүрэн дээр гараа тавин, нэг бүрчлэн түүний нүүрийг ажиглалаа. Ашгүй ямар нэгэн шарх сорив алга.
Жонгүг нүүрэн дээр нь байх миний гарнаас бариад авчхав. Ахиад л...өнөө сонин мэдрэмж. Зүрх минь хүчтэй цохилоод, сандраад эхэллээ.
Жонгүг: ... Тэюн аа..
Би гараа хурдхан татан, Жонгүгаас бага зэрэг холдлоо.
Жонгүг гайхаж харан: яагаад надаас зугтаад байгаа юм?
Би: м-мэдэхгүй ээ! Ч-Чамтай байхаар... нэг л сонин байгаад байдаг юм!
Жонгүг чухал царайлан: юу нь сонин гэж?
Би санаа алдан:... зүрх хэмнэлээ алдаад, бага зэрэг сандраад байдаг юм. Магадгүй би ямар нэгэн өвчтэй болсон байхаа..
Жонгүг учиргүй чанга чанга инээгээд унав. Эргэн тойронд байсан хүүхдүүд хүртэл эргэж харж байлаа. Ичиж үхэх нь ээ!
Би: Яа! Чи зүгээр үү?
Жонгүг инээхээ болин, төв царайлан: Ямартай ч чи өвчин тусаагүй. Тийм болохоор, надаас ч зугтах хэрэггүй...
- Анги ангиараа жагсаарай! Ангийн багшаа дагаад, автобусандаа сууцгаа!
Би ч хамгийн урд нь гаран шууд л автобусаны хамгийн арын суудалд очоод суулаа. Юу гэнэ үү? Өвчин тусаагүй ээ? Тэгээд яасан гэж? Насны онцлог байх.

VOUS LISEZ
•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Fanfiction•Өдөр бүр бодогддог хар бараан бодлууд, уйтгар гуниг дүүрсэн харц, амьдрах хүсэл нь нурж унасан би...•