Сэрүүлгээ унтраан, орноосоо бослоо. Өнөө л уйтгартай өдрүүд эргээд ирэх шиг. Гэхдээ өмнөх өдрүүдэд байсан Ким Тэюн өнөөдрийн Тэюн хоорондоо өөр байна.Сургууль руугаа явах гэж тэгтлээ яарч, догдолж байгаагүй юм. Гэтэл өнөөдөр... яах аргагүй үнэхээр их догдлож, байж ядаад байх юм? Би үнэхээр галзуурч байгаа юм болов уу?
Гэрийн углаашаа углах гэтэл, нүдний буланд Жонгүгийн нааж өгсөн шархны лент туслаа.
Жонгүг- Одоо өвдөхгүй ээ, Жонгүги үлээж өгсөн болохоор!
Аааааааааааааааа! Яагаад тэрийг бодоод байгаа юм бээ! Бурхан минь, би яг халууцаж үхэх нь. Хацар минь аймшигтай улаан болсонд итгэлтэй байна. Болохгүй нь ээ! Бушуухан нүүр гараа угаахгүй бол!
•••
Сургууль дээр ирэн, анги руугаа орохоор удаан гэгчинь алхлаа. Өнөөдөр би жоохон эрт ирсэн. Уг нь Тэхёнийг сэрээгээд чирээд ирий гэж бодсон ч, би тэгээгүй ээ. Яахав, унтаж л байг!
-Ким Тэюн!
Хойш эргэж хартал, Жимин нүдээ байхгүй болтол инээчихсэн зогсож байв. Би чинь одоо найзтай штээ...
Би: өглөөний мэнд Жимин аа!
Жимин: чамд ч бас. Яагаад ийм эрт ирсэн юм?
Би: зүгээр л. Чи?
Жимин мөрөө барин: ажлаасаа тараад шууд ирсэн юмаа. Харьвал хоцрох болохоор...
Юу? Ажил хийдэг гэж үү? Жиминийх боломжийн айл шиг санагддаг юмсан.
Би гайхсан нүдээр Жимин рүү хартал тэр санаа алдлаа.
Жимин: Тэюн, манайх тийм ч баян айл бишээ. Аав минь өдөр шөнөгүй л энд тэнд янз янзын ажил хийж явдаг юм. Дээрээс нь, манай дүү бага зэрэг өвчтэй байгаа, эмчилгээний зардал олох хэрэгтэй байгаа болохоор.... би ажил хийж байгаа.
Үнэхээр мундаг юм! Би Жиминаар бахархаж байна!
Жимин үргэлжлүүлэн: хэнд ч хэлэхгүй шүү! Амлалт?
Чигчий хуруугаа надруу сунгалаа. Би ч мөн чигчий хуруугаа сунган, түүний хуруунаас барин, амлалт өглөө.
Жимин: Ө, нээрээ нөгөөдөр шалгалттай шт! Яанаа! Би юу ч бэлдэж чадаагүй. Ажил гэр гэсээр байтал
Жимин үнэхээр санаа нь зовсон бололтой ийн хэллээ. Би ч хичээлээ түрүүлээд үзсэн учир шалгалтаас айхгүй байгаа. Жиминд санаа зовчихлоо байна.
Би: би чамд зааж өгөх үү?
Жимин муухан инээгээд: хоёрхон хоногт.... би сурна гэж байхгүй байх өө! Тэюн аа баярлалаа гэхдээ би татгалзлаа!
•••
Хичээл эхэлсэн ч би ер төвлөрч чадахгүй байлаа. Байнга л Жиминийг бодож байлаа. Явцын үнэлгээний шалгалт ч гэсэн муу авах юм бол төгстлөө багш нарт ад үзэгдэнэ дээ! Яах..... ёстой юм бол?
Ямар материал ирэхийг нь мэдчих юм бол ядаж тэрийгээ л бэлдээд орчих боломжтой....
Бинго! Яг тэгэхэд л болох юм байна.
-КИМ ТЭЮН!
Би бага зэрэг цочин, хажуу талруугаа хартал Жонгүг Тэхён хоёр зогсож байлаа.
Тэхён: юугаа бодоод суучихав аа?
Би: яах гээв?
Жонгүг: сая багш гурвуулангийн нь нэг баг болгочихлоо. Бие даалтаа ярилцая!
Цагаа оллоо доо! Гэхдээ—— Жонгүг сурагчдийн зөвлөлийнх юм чинь шалгалтын материал хаана байдгийг мэдэх байх!
Би: Жонгүг аа?
Жонгүг: мм?
Би: ..... нөгөө шалгалтын материал байнаа...... багш нар ихэнхдээ хаана хийх үү?
Аль болох болгоомжтойхон шиг асуулаа.
Жонгүг хийж байснаа үргэлжлүүлэн: багш нарын өрөөнд байдаг мухрын түгжээтэй шүүгээнд л байнга хийдэг шт. Гэхдээ чи тэрүүгээр яах нь уу?
Тэхён инээн: арай хулгайлах гэж байгаа юм биш биз?
Ad/ shaxaad duusgax sanaatau. Lie iig tup opxiloo
ВЫ ЧИТАЕТЕ
•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Фанфик•Өдөр бүр бодогддог хар бараан бодлууд, уйтгар гуниг дүүрсэн харц, амьдрах хүсэл нь нурж унасан би...•