•Five•

788 94 15
                                    


-юу вэ? Жонгүг яагаад танай ихрийг өргөчихсөн юм?

Тэхён ч бас гайхсан бололтой тэр хоёрлуу харсаар мөрөө хавчлаа. Эргэн тойрны хүмүүс ам уралдан, Жонгүг Тэюн хоёрыг хоорондоо үнэхээр зохицож байгааг ярьж байв.

Ээж аавтайгаа инээлдэн сууж байсан СокЖин суудлаасаа босон Тэюний зүг хурдаллаа.

•••

Эргэн тойрны хүмүүсийн харцнаас айн, Жонгүгийн энгэрлүү шигдэж байлаа. Жонгүг намайг дээшлүүлэн, хоёр гараа чангалж байв. Хаалга ийм хол байл уу?

Жонгүг: битгий ичээ! Хүмүүс чамайг бариад идчихгүй!

Гэхдээ цоолж чадах юм шиг санагдаж байна!

Сокжин ах бид хоёр луу ирж байгаа харагдав. Гуйя, ахад минь намайг өгчхөөрэй Жонгүг аа.

Би: намайг одоо буулгаа!

Жонгүг: үгүй! Энэ чигтээ эндээс гарч, бүр цаашлаад танайх руу явах болно!

М-Манайх руу? Яах гэж вэ? Ааааааа! Ким Тэюн, ямар н*вшоо бодоод байгаа юм!

СокЖин ах юу юугүй урд ирэх гэж байтал Тэхён ахыг татаад хажуудаа зогсоочхов. Тэгснээ бид хоёр луу ирмэлээ. Юу вэ юу вэ? Юун ирмэлт вэ? КИМ ТЭХЁН!!

Ашгүй тэндээс гаран, Жонгүгийн машин бололтой нэг машины гадаа ирлээ. Жонгүг хаалгыг онгойлгон намайг суулгалаа. Би ямар жоохон хүүхэд биш дээ!

Жонгүг өөрөө нөгөө талаар тойрон машинд орж ирэн суулаа.

•••

Гэрийн гадаа ирлээ. Би гутлаа барин түүний машинаас буутал тэр дагаад буугаад ирэв.

Би: баярлалаа. Ингээд орлоо

Гэрлүүгээ орохоор алхаж байтал, Жонгүг явахгүй миний араас даган алхаж байв. Би гайхан асуусан харцаар түүнрүү харлаа.

Жонгүг: танайд оръё!

Хээв нэг ингэж хэлчхээд шууд л хажуугаар зөрөн, хаалганы код хийн гэрлүү орчихов. Күэ хаалганы код яаж мэддэг байна?

Гэрлүү орон, өрөөрүүгээ орох гэж байтал Жонгүг гарнаас барин, том өрөөний буйдан дээр суулгалаа.

Жонгүг: хөлний чинь шархыг цэвэрлэж өгчхөөд явлаа. Наанаа сууж бай!

Жонгүг шууд л гал тогооны өрөө рүү явлаа. Эмийн хайрцаг тэнд байдаг гэдгийг яаж мэддэг байна? Тэхён л зааж өгсөн байлгүй дээ.

Хөлийг минь зөөлнөөр арчиж, шархны лент нааж өгч байлаа. Тэгснээ шарх руу минь удаанаар үлээж өглөө.

-Одоо өвдөхгүй ээ! Жонгүги үлээж өгсөн болохоор!

Жонгүг надруу хүүхэд шиг гэнэн инээмсэглэл гарган инээж байлаа. Бурхан минь! Энэ инээд....

Ad/ ....?

•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈDonde viven las historias. Descúbrelo ahora