•EIGHTEEN•

703 71 3
                                    


-   За, амралтын байшингуудад эрэгтэй эмэгтэйгээрээ хуваагдаж орцгооно. Нэг өрөөнд, дөрвөөрөө байна. Одоо өрөөндөө орж, цүнх бусад эд зүйлээ тавьчхаад, яг эндээ эргээд цугларна шүү!

Ангийн багш ингэж хэлчхээд, нөгөө ангийн багшийг сугадаад яваад өглөө гэж. Манай ангийн багш нөгөө ангийн багш хоёр их дотно юм шиг байгаа юм. Байс хийгээд л хэлхэлдээд л.

За тэр ч яахав, аль өрөө рүү, хэнтэй цуг орох билээ? Багшаас гуйгаад Тэхёнтой орчихдог юм уу? ... тийм даварсан юм байхгүй л байхдаа...

Юутай ч байшин руу оръё доо. Би ч ганц том цүнхтэй ирсэн болохоор нээх сүртэй бариад байх юм алга. Харин урд явж байгаа охин л нэлээн хэцүү байх шиг байна даа. Нэг том чимдан чирчихсэн...

Тэр охин чимдантайгаа ноцолдон олигтой явж өгөхгүй байв. Надад ч, ард явж байгаа хүүхдүүд ч бүгдэнд нь тээртэй санагдаад байсан болохоор би түүний хажууд очин, чимданаас нь өргөлцөж өглөө.

-    Ө! Баярлалаа. Үнэндээ жоохон хэцүү байсан юм!

Би толгой дохин, чимээгүй л явна.

-    Чи хэнтэй нэг өрөөнд орох гэж байна?

Би мөрөө хавчин: мэдэхгүй ээ...

-    Хоёулаа нэг өрөөнд орох уу? Надад ч бас цуг орох хүн байхгүй.

Би ч шууд л зөвшөөрч орхилоо. Өөр яалтай, цуг орох хүн байгаа биш, бодож цаг үрээд юу гэхэв.

Тэр охин бид хоёр цугтаа хамгийн эхний өрөө рүү орлоо. Би ч цонхны хажууд байх орон дээр очин, өөрийнхөө цүнхийг шидчихээд, өөрөө тэрийн хэвтлээ.

-   Хоёулаа танилцах уу? Намайг Биёл гэдэг.

Би: Тэюн. Ким Тэюн.

Биёл намайг нэрээ хэлтэл гэнэт уулга алдаад эхлэв. Би гайхан, асуусан харцаар түүнрүү харлаа.

Биёл: чи ... чи чинь Тэхёний ихэр биздээ? Ким Тэхён!

Би толгой дохин: тиймээ...

Биёл: бурхан минь! Хоёулаа нэг анги байж яагаад бие биенээ таньдаггүй байнаа!

Би ч түүнтэй санал нэгдлээ. Үнэндээ ангиас Жонгүг Тэхён хоёрыг л таних юм байна.

Би: би их чимээгүй болохоор... аргагүй дээ!

Биёл толгой дохин: санал нэг байна! Хоёулаа өнөөдрөөс найзууд шүү!

Найзууд... эмэгтэй найзтай болдог юм байжээ. Таалагдаж байна!

•••

•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈOnde histórias criam vida. Descubra agora