•TEN•

715 83 4
                                    


Би: нөгөө... Жимин аа, надад чамд өгөх юм байна.

Жимин бага зэрэг гайхсан бололтой, толгойгоо үл ялиг гэлжийлгэн надруу харж байлаа.

Өнөө Шалгалтын материалаа хэвлээд хийчихсэн болохоор шууд тэрийгээ түүнд өглөө.

Жимин: энэ юу юм?

Би Жимин рүү ойртон, чихэнд нь: нөгөөдрийн шалгалтын материал. Чи наадхаа сайтар тогтоочих!

Жимин том нүдлэн, амаа даран надруу харж байлаа.

Би: ... битгий татгалзаарай! Зүгээр л наадхаа хэлснээр минь хийгээрэй! Бас, чи бид хоёрын нууц шүү!

Жимин: гэхдээ... энэ хэтэрхий биш гэж үү? Тэюн ааа.... энэ арай л..

Би Жиминий мөрийг хөнгөхөн цохиод: үгүй ээ. Чи авах ёстой! Санаа зоволтгүй! За, би явлаа Жимин аа!

Жиминийг сургуулийн гадаа үлдээчхээд гүйсээр, сургууль руу орлоо. Шатаар дээшээ гарч байгаад, хажуугийн ханан дээр байх алдартай сурагчдийн зураг нүдэнд туслаа.

Энэ зураг нь тавигдсан хүүхдүүд бүгдээрээ мундаг, тэргүүний сурагчид байсан гэсэн. Тэр дунд нь манай ах ч тууж явна! Гэхдээ, СокЖин ах хичээлдээ үнэхээр сайн байсан гэж бол хэлэхгүй л дээ. Яахав, сургуулийн нүүр царай болдог байсан гэж сонссон.

СокЖин ахын хажууд байгаа зураг руу хартал, дажгүй царайлаг ах байлаа. Нээх харсан...?

Нэрийг нь хартал Мин Юнги гэсэн байв. Бурхан минь! Э-энэ чинь...

Би утсаа гаргаж ирэн, Тэхён руу залгалаа.

Би: с-сургуулийн үүдэнд хүрээд ир!

Тэхён: яасан бэ?

Би: хурдлаарай!

Утсаа таслан, тэр ахын зураг руу ширтэн зогслоо.

Удсанчгүй Жонгүг Тэхён хоёр сүр сар хийсээр ирцгээлээ.

Тэхён: юу болсон бэээ?

Би толгойгоороо тэр зураг руу зангатал тэр хоёр хоёул тийшээгээ харлаа.

Жонгүг: нөгөө... нэрийн хуудас...

Би толгой дохин: магадгүй... энэ ах байсан бололтой!

Ad/ zaaza.

•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈOnde histórias criam vida. Descubra agora