•TWELVE•

721 81 13
                                    


СокЖин ах, Тэхён бид гурав ахын машинаар сургуулийн гадаа ирлээ. Аль хэдийн хичээл тарж, багш нар ч явсан учир сургууль хоосон байв.

СокЖин ах урд гаран явж байлаа.

Тэхён: хён, хаашаа яваад байгаа юм?

Жин ах юу ч юм ярилгүй зүгээр л явсаар байв.

Удалгүй бид хөгжмийн ангид ирлээ. Жин ах ангийн хаалгыг онгойлгохоосоо өмнө гүнзгий амьсгаа авчхаад хаалгыг нээлээ.

Хөгжмийн ангид яах гэж ирснээ ойлгохгү байна. Уг нь шууд л ахын анги руу явна гэж бодсон юмсан.

Жин: Юнги.... чи байна уу? Энд байгаа тийм биздээ? Хичээлээс бусад үед чи дандаа энд байдаг байсан... одоо ч гэсэн байгаа тийм үү?

Жин ах чанга дуугаар ингэж хэлэхэд, ангийн цонх нээгдэн хөшиг салхинд намирч байв. Тэхён бид хоёр бага зэрэг айн бие биерүүгээ дөхөн зогслоо.

Жин:... Юнги~яа, би ... Жин ирчихлээ. Би ирчихсэн гээд байна! Гуйя... надтай юм яриач, надад харагдаач!

Бурхан минь!! Үнэхээр мөн байна! Тэр зурган дээр байсан ах үнэхээр мөн байна. Үнэхээр царайлаг юм...

Жин ах урагшлан Юнги ахыг тэврэх гэсэн ч болсонгүй. Мэдээж шүү дээ... яаж сүнсийг тэвэрч болох юм..?

Юнги: Жин... царайлаг Жин хүрээд иржээ. Вуааа~ өмнөхөөсөө царайлаг болоод улам залуужчихжээ!

Ах уйлсан бололто, нусаа татан, нүдээ нухалж байв.

Жин: би чинь угаасаа World Wide Handsome хүн! Юнги... энд байгаа гэдгийг чинь мэдсэн бол эртхэн ирэх ёстой байсан юм!

Юнги ах хөнгөхөн инээгээд: үгүй дээ, тэгэх шаардлага байхгүй! Харин, чи ямархуу амьдарч байна даа? Нөгөө хоёртойгоо холбоотой юу? Аххх, бүгдээрээ цугтаа уулзах юмсан.

Юнги ахын ч бас сэтгэл нь хөдөлсөн бололтой нүдэнд нь нулимс хурсан байв.

Жин: ... үгүй ээ... бид гурав холбоогүй байгаа. Үнэндээ... тэо явдлаас хойш ...

Тэр явдал? Магадгүй Юнги ахын нас барсан өдөр?

Юнги ах бид хоёр луу хараад: Ө! Дээрийн хүүхдүүд! Дээр жоохон хэтрүүлчихсэн байна лээ. Уучлаарай хүүхдүүдээ

Үнэхээр найрсагаар ийн хэлэн инээмсэглэлээ.

Тэхён: з-зүгээрээ...

Жин: ...миний дүү нар. Уг нь ихэр байгаа юм...

Юнги ах уулга алдан: ихэр ээ? Ёстой тэгж харагдсангүй шт...

Би нүдээ эргэлдүүлхээс өөр юм хийсэнгүй.

Юнги ах санаа алдан: ... уг нь та хэдтэй бүгдэнтэй чинь уулзчихвал ч....

•••

Жонгүг: яах гэж дуудсан юм?

Би: надад нэг төлөвлөгөө байна!

Тэхён: юу вэ? Ахиад сургууль руу нэвтрэх гээ юу?

Би: үгүй ээ үгүй! Тийм зүйл биш. Чимээгүй болоод сонсоод өглдөө!

Тэр хоёр юм дуугарсангүй.

Би үргэлжлүүлэн: Тэхён бид хоёр өчигдөр ахтай цуг сургууль орж, өнөө сүнстэй уулзсан. Тэгээд, юунд хоргодоод байгааг нь би бараг гадарласан...

Жонгүг: юу? Хоргодох оо? Тэгээд юунд юм?

Би: Жин ах, Хусог, Намжүүн, Юнги гээд энэ дөрөв сайн найзууд байсан гэсэн. Юнги ахын хүсэл бол тэднийг бүгдийг нь нэг дор харж, бүгдэнтэй нь уулзах...

Тэхён:... тийм байжээ... даанч нээх гунигтай байгаад байсан юм. Ахыг харчхаад үнэхээр баярлаж байсан...

Жонгүг:тэгээд бүгдэнгийн нь дуудаад уулзуулчхаач!

Би Жонгүгийг нэг цохиод: тэнэгээ! Тэгж болдог бол энд ингээд суухгүй шт! Миний бодлоор, Юнги ахын нас барсан өдрөөс хойш тэд бие биентэйгээ харьцахаа больсон. Тийм болохоор эргээд хэвэнд нь оруулмаар байна...

Тэхён: дэмжиж байна! Аүү~ аргагүй л миний ихэр шүү нээрээ!

Жонгүг: тийм байдаг байж! Байз— чи түрүү Хусог гэсэн үү?

Би толгой дохитол Жонгүг хачин царайлан: тохиолдлоор манай ахыг ч бас Хусог гэдэг лдээ...

Тэхён бид хоёр гайхан зэрэг уулга алдаж орхилоо.

Би: чи бид хоёрт ахтай гэдгээ хэлээгүй

Жонгүг: күэ, ах угаасаа энд байхгүй байгаа юм чинь дээ. Канадад амьдраад бараг л хоёр жил болж байна.

Би урвайн: тэгвэл энэ төлөвлөгөө бүтэхгүй юм байна...

Жонгүг миний хацарнаас барин: юун хурдан бууж өгдөг юм! Би яаж ийгээд ахыг авчрах болно! Ойлгосон уу? Харин нэг болзолтой...?

Би нэг хөмсгөө өргөн: юу юм? Тэхён бид хоёр хоёулаа тэрийг чинь биелүүлэх юм уу?

Тэхён: би наадханд чинь хамаагүй хөөөе

Жонгүг: ганцхан Тэюнд хамаатай болзол!

Би нүдээ эргэлдүүлэн: за яахав! Юу юм?

Жонгүг: Хусог ахыг ирсний дараа хэлье!

•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈDonde viven las historias. Descúbrelo ahora