Өвлийн жирийн нэг өдөр. Хичээлээ тараад бага зэрэг писи тоглосон учир гэрлүүгээ хамгийн хурднаараа алхана. Хэрвээ ах ажлаасаа түрүүлээд ирчихвэл хэдэн өдөр түүний үглэхийг нь сонсоно. Гадаа хүйтэн салхи тачигнаж хацар амыг минь хайрч дээрээс нь өдрийн цайнаас хойш хэлэн дээрээ юм тавиагүй учир өлсгөлөнгөө бага зэрэг дарахын тулд байсан тул аргагүйн эрхэнд орж хоол идэж болох газар хайн эргэн тойрноо харлаа. Гудамжны төгсгөлд 3 давхар байшин харагдах бөгөөд гаднаа "Хайр энэрэл" цайны газар хэмээх хаягийг өлгөжээ. Би шууд л алхаагаа түргэсэн тэр цайны газрын хаалгаар ороход хижээл насны бололтой нэгэн эрхэм их л найрсагаар
- Тавтай морил үйлчлүүлэгчээ гээд сэтгэл татам инээмсэглэв. Би буцаан хариу толгой дохиод мухрын сандалд очин суухад зөөгч надад меню авч ирж өгөв.
Энэ хэдий жижигхэн газар боловч үйлчлүүлэгч олонтой бололтой. Хаа сайгүй хүмүүс харагдах бөгөөд тэд бүгд л ямар нэгэн зүйлийн талаар ам хуурайгүй чалчицгаана. Би зөөгчийг дуудан захиалгаа өгөөд утсаа гарган чихэвч зүүгээд фэйсбүүк рүү орлоо. Найз маань гэнэт хичээлдээ ирээгүй тул түүнийг зүгээр эсэхийг асуухаар чат бичихийг хүссэн боловч тэр фб-дээ байсангүй. Хэдэн өдөр утас нь холбогдохгүй байгаа тул бага зэрэг санаа зовж эхлэв. Зөөгч хоол авч ирэн ширээн дээр тавихад саяхан л шуугиад байсан хүмүүс гэнэт чимээгүй болсоныг анзаарлаа. Тэд зурагтын мэдээнд анхаарлаа хандуулсан байх агаад би ч гэсэн тэднийг юу ингэтлээ сонирхоод байгааг мэдэхийн тулд чихэвчээ авлаа.
"Сүүлийн 6 сарын дотор ийм шинж тэмдэгтэй 7 хүний цогцос олдсон бөгөөд тэдний ихэнх нь залуухан охидынх байгаагаас үүдэж шөнө орой охидоо гадуур явуулахгүй байх талаар цагдаагийн газраас зөвлөмж өгөөд эхэлсэнээс үзэхэд энэ яах аргагүй жирийн нэг хүн амины хэрэг биш цуврал аллага хэмээн хүмүүс ам амандаа шуугицгааж байна. Бид хэргийн талаар мэдээллийг цаг алдалгүй газар дээрээс нь үнэн зөвөөр дамжуулах болно." Хэмээн хөтлөгчийг хэлэхэд мэдээний дүрс хаагдаж өөр мэдээ явж эхлэв.
- Сүүлийн үед юу л болоод байна даа. Хүмүүс улам л адгууслаг болоод байх шиг. Эртхэн гэртээ харьж охиноо гэрт нь үлдээхээс...... Уул нь энэ хавь Сөүлийн хамгийн аюулгүй газар гэж бодсон юмсан. Хажуу ширээний ахмад настан ийнхүү хэлэхэд олон хүн толгой дохин дор бүрнээ л түүний хэлсэн үгийг дэмжив.
Хэрвээ тэр зөвхөн охидыг ангуучилдаг бол надаа ер хамаагүй юм байна хэмээн дотроо бодоод хоолоо удаанаар идэнгээ утасныхаа тоглоом руу оров. Зөөгч ирэн хаах цаг болсон хэмээн хэлэхэд л би энд суугаад хэр удаан тоглосноо анзаарав. Гадаа аль хэдийн харанхуй болсон байх агаад гудамжны гэрэлтүүлэгүүд бүгд асжээ. Өдөрийнхөөс илүү хүйтэн байсан тул курткинийхээ малгайг давхарлан өмсөөд ахыг гэртээ ирэхээс өмнө хурдхан гэртээ орохын тулд хурдан гүйж эхлэв. Магадгүй өдийд ах аль эрт гэртээ ирээд намайг хэрхэн залхаах төлөвлөгөө бодоод сууж байж мэдэх юм. Энэ тухай төсөөлөхөд шууд л тархи өвдөж байна.
Гэр минь төв замаас бага зэрэг хол байдаг ч өдийд олон хүн холхиж байдагсан. Гэтэл одоо гудамжны нохой ч эс үзэгдэнэ. Өдөрийн гарсан мэдээнээс үүдэн хүмүүс гэр, гэртээ байхыг илүүд үзсэн бололтой. Би зоригоо чангалахын тулд чихэвчин дэх дуугаа хамгийн эцэс дээр нь тавиад юу ч болоогүй мэт гэрлүүгээ алхахыг хичээлээ. Гэнэт гудамжины гэрэлтүүлэг унтран эргэн тойрныг харанхуй нөмрөхөд би юунаас ч илүүтэйгээр айн хөл минь хүртэл чичрэн газарт наалдаж орхив. Ямар нэгэн төмөр шургааг шиг зүйлээр тархинд минь цохихыг мэдрэн, газар дээр тархиараа үхэдхийн унах үед тэр үл таних нэгний гутлыг олж харахдаа ийн бодсон юм. "Тэр зөвхөн залуу охидыг ангуучилдаг гээгүй билүү. Яагаад заавал би гэж......."
Ионсей ахлах сургууль олон хүмүүсийн хөл үймээнд дарагджээ. Хүүхдүүдийн гэр бүлээс гадна цагдаа болон мөрдөгч нар холхилдох бөгөөд хар үстэй хүү хүмүүсийн дундуур сүлжин явсаар сургуулийн хаалгаар орж амжив. Түүнийг ангидаа ороход хичээл хараахан эхлээгүй байх ч хүүхдүүд хэсэг бүлгээрээ суун ямар нэг зүйлийн талаар ярилцана. Хар үстэй залуу суудалдаа суухад түүний найз ирэн
- Чи хэдэн өдөр хэл чимээгүй хаашаа алга болчихдог юм бэ? Чамд ямар их санаа зовсоныг мэдэж байна уу? Гэж хэлэхдээ түүний мөрөнд хүрэв.
- Манай хөдөө байдаг эмээгийн бие гэнэт муудаад бид гэр бүлээрээ түүн дээр очсон юм. Ингэхэд энд юу болоод байгаа юм хэмээн гайхсан харцаар харахад түүний найз мөрийг нь цохиод
- Тэр нөгөө.......... Сэтгэлээ бариарай хэмээн хэлэх үг бүрээ удаанаар зөөж байтал ангийн хаалга нээгдэн ангийн багш, үл таних залуугийн хамтаар орж ирлээ.
- Хүүхдүүдээ. Суудалдаа суугаарай. Бид өчигдөр болсон хэрэгтэй холбогдуулан та бүхнээс зарим зүйлийг тодруулах болно хэмээн ангийн багш гэх эмэгтэйн хоолойноос харахад түүнд ямар хэцүү байгаа гэдгийг төвөггүй мэдэж болох аж.
Хүүхдүүд бүгд суудалдаа суухад хар үстийн дэргэд түүний найз гэх залуу суугаад тэдгээр хүмүүсийн ярианд анхаарлаа хандуулав. Хар үст хажууд суудаг найзыгаа ирээгүй байгаа юм байна хэмээн таамаглаад түүнлүү залгаж чадаагүйдээ бачууран урагш харлаа.
- Би бол цагдаагийн ахлах мөрдөгч Мин Юнги. Тэгэхээр 3 өдрийн өмнө танай ангийн сурагч Пак Жимин алагдсаныг бүгд мэдэж байгаа байх. Түүнийг сүүлийн үед гарч байгаа цуврал аллагын хохирогч болсон байх хэмээн таамаглаж байгаа гэх тэр хүний хэлэхийг сонсоод хар үст суудлаасаа огцом босон
- Та нар чинь юу яриад байгаа юм. Пак Жимин алагдсаан?? Тэр зүгээр хаа нэгтээ писи тоглоомын газар тоглож байгаа байх хэмээн бодож байна. Т...т..тэр зүгээр байгаа хэмээн горьдлого тээсэн харцаар Юнги гэх хүн лүү ширтэхэд
- Би ч гэсэн тэгж найдаж байна хэмээн сулхан дуугараад буцаан суухыг хүслээ. Хар үстийг хажууд суусан хөвгүүн гараас нь доош татан буцаан суулгахад тэр болж байгаа нөхцөл байдалд иттгэхийг хүсэхгүй байгаа нь илт. "Одоо энэ хэрэгтэй холбогдуулан танай ангийн зарим сурагчдаас байцаалт авна. Мөрдөгч нартай хамтран ажиллахыг хүсье" гэж хэлээд мөрдөгч гарч одов. Тэднийг хаалга хаан гармагц хар үст араас нь гүйх шахам гараад мөрдөгчийн гарнаас нь татангаа
- Ахаа. Энд ер нь ямар хэрэг явдал болоод байгаа юм. Жимин алга болох ёсгүй хэмээн шивнэн хэлэхэд түүний хоолой зангирч нүднээс нь нулимс дуслаж эхлэв.
Зүгээр дахиад апдэйт хийж бгаа учир хуучин уншсан хүмүүст хамааралгүй болно
YOU ARE READING
Үхээч. Хонгор минь
ActionАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.