Түүнийг нүдээ анин гүн нойрондоо автах үед Жонгүг хөнжилдөө эвтэйхэн хуулаад түүний урт цамцыг дээш нь сөхөн түүний биеийг харсан дараа тэр шоконд орчихов. Хаа сайгүй хүчирхийллийн ул мөр болсон хөхрөлт, няцралт. Тэр тайван унтах түүний нүүрийг гараараа илэнгээ
- Яагаад түүнд ингэж хандаж байгаа юм? Өршөөхгүй дээ гэх үгсийг амандаа шивнээд түүнийг татан цээжиндээ тэврээд нүдээ аньлаа.
Сүүлийн нэг жилийн хугацаанд нийгмийг цочролд оруулаад байсан цуврал аллагын хэрэгтэнг баривчлагдсан тухай мэдээг өнөө өглөө цагдаагийн газраас мэдээллээ. Уг хэрэгтэн эрхэлсэн тодорхой ажилгүй, 23 настай Мин Жихён гэх трансжендер залуу хэмээн зарлалаа. Өчигдөр түүний гэрт хийсэн нэгжлэгээр түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг хутгыг олсон бөгөөд хутган дээрх цусны толбыг хохирогчдын ДНХтэй харьцуулан хэрэгтнийг алуурчин мөн болохыг баталгаажуулжээ. 10 гаруй өөр эмэгтэйн цусны ДНХ мөн түүнд алагдсан ганц эрэгтэй хохирогч Пак Жиминий цусны ДНХ-г олсон ажээ. Түүнийг ийм гэмт хэрэг хийхэд хүргэсэн шалтгаан бол түүний байгалиас заяасан хүйс. Тэр өөрийгөө эмэгтэй гэж үзэн эмэгтэй гэдгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн ч түүнийг нийгэм хүлээж аваагүй. Тэр энэ гомдлоо тэдгээр эмэгтэйчүүдийг алж тайлсан байх хэмээн мэргэжилтэнгүүд тайлбарлав. Түүний энэ хэргээс үүдэн нийгэмд цөөнхийг хавчиж гадуурхах үзэл улам бүр газар аваад байна. Тиймээс ийм хүмүүсийг гадуур гарахдаа болгоомжтой байна уу хэмээн цагдаагийн газраас анхааруулж байна. Түүний шүүх хурал дараа 7н хоногийн Даваа гаригт болох бөгөөд хүний эрхийг хамгаалах комиссын доор шүүх хурлыг хаалттай явуулахаар төлөвлөж байгаа ажээ. Бидэнтэй цуг байгаарай ТиВи 8😅
Жонгүгийг өглөө сэрэхэд түүний дэргэд хэн ч байсангүй. Тэр хувцсаа өмсөн яаравчлан доош буухад Тэхён зурагтаа унтраагаад шууд л Жонгүг рүү гүйж ирэн түүнийг тэврээд
- Тэд хэрэгтэнг барьчих аж. Одоо л нэг санаа амарлаа хэмээн амандаа шивнэхэд энэ бүхнийг ойлгоогүй Жонгүг түүнээс тэврэлтээ салгаад
- Юу хэмээн түүнээс асуухад тэр саяхан мэдээнээс сонссон бүхнээ түүнд тайлбарлан өгөв. Тэхён инээхийг хараад Жонгүг түүний гарнаас барин "Ашгүй дээ" хэмээн амандаа шивнэв.
Цагдаагийн газар сэтгүүлч болон жирийн хүмүүсийн дуудлагад дарагдан маш завгүй байлаа. Хэрэгтэнг олчихвол л бүх зүйл дуусна гэж бодож байсан боловч энэ бүхэн бүх зүйлийн эхлэл байжээ. Сэтгүүлчид түүний талаар мэдээлэл өгөхийг шаардаж байсан бол жирийн иргэд түүнд цаазын ял өгөхийг эсвэл алга болсон охидынх нь ДНХ түүний хутганаас илэрсэн эсэхийг нягталж байлаа.
- Чи бүх зүйл дуусаагүй байхад түүний талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгөх ёсгүй байсан юм. Юнги уурсан хаалгаар орж ирж байсан Жин рүү бараг л орилов.
- Хммм. Харин ч би хэрэгтнийг ийм хурдан барьж байгаад баярлалаа гэхийн оронд намайг зангаж байгаа юм уу. Ийм болохоор л танай баг өдий хүртэл хэрэгтнийг барьж чадаагүй юм шдээ гэж Жин хэлээд суудалдаа очин суухад Юнги босон түүний дэргэд ирээд
- Чи тэгвэл хэрэгтэн яагаад Жиминийг алсан гэж бодож байна. Тэр түүнийг таних ч үгүй шүү дээ гэв.
- Магадгүй танай дүүд атаархдаг байсан байх. Тэр дэндүү амархан эрэгтэй хүмүүсийн анхаарлыг татаж тэдний хайрыг хүртдэг байсан шүү дээ.
- Юу?? Чи манай дүүг танихгүй байж яаж түүнийг эрэгтэй хүмүүсийн анхаарлыг татдаг байсныг мэдэж байгаа юм?? Жин хэсэг бодлогоширсоны эцэст
- Зүгээр л таамагласан юм. Өөр яана гэж хэмээн тэр хэлэв.
Жонгүг нэгэнт хичээлээсээ хоцорсон тул түүний дэргэд үлдэхээр шийдсэн ч түүний хүслээр болсонгүй. Тэд 2улаа хэрэгтэнг баригдсан гэх мэдээг сонсоод тайвшран урьдын жирийн амьдрал руугаа буцахыг аль аль нь хичээж байв. Жиминтэй уулзахаас өмнөх амьдрал. Тэхён хэсэг суун тайвширсаныхаа дараа түүнийг гэрээсээ хөөх шахам түлхэн гаргасан.
Тэд урьд нь хоорондоо бараг юм ярьдаггүй байсан ч байнга хамт байдаг байсан учир харцаараа л ойлголцох хэмжээний дотно байцгаасан. Эсвэл зөвхөн Тэхён л Жонгүгийн харцыг хараад түүний хүсэж буй зүйлийг ойлгодог байсан байж магадгүй юм. Харин Жонгүг..... Тэр зөвхөн өөрийгөө л боддог хар амиа хичээсэн нэгэн. Түүний хувьд түүний сэтгэлийн гүнд Тэхён ч, Жимин ч тэр чухал байгаагүй. Тэр Тэхёныг бодвол Жиминтэй амархан ойлголцчихдог байсан учир өөрийгөө түүнд сэтгэлтэй хэмээн бодож түүнийг алдсаныхаа дараа шаналсан.
Тэр гудамж метерлэн гэр лүүгээ алхах явцдаа өөрийн сэтгэл лүү өнгийн дүн шинжилгээ хийсэн. Дэргэд нь 10н жил байсан тэр нэгнийг урьд нь огт анзаарч байгаагүй. Эсвэл...... Үргэлж хамт байдаг болохоор дасал болчихсон түүний мэдрэмж. Энэ бүхэн болж дууссаны дараа тэр сая нэг юм өөрийн чин хүслээ олсон.
Дээвэр дээр суун Жиминий аманд наалдсан будааг авч байхдаа тэр Тэхён луу харсан. Ангид орж ирээд Жимин түүний дээрээс даран унахад ч тэр Тэхён луу харсан. Түүнийг өөрийг нь Жиминээс харамлаасай гэж нууцхан хүссэндээ энэ бүхнийг хийсэн. Дараа нь Жиминд сэтгэлээ илчилнэ, түүнд сайн гэж бодож байхдаа ч тэр түүний тухай сэтгэлийн угтаа бодсоор л байсан. Гэвч....... Тэхён түүний мэдрэмж, сэтгэлд ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Тиймээс л тэр Тэхёныг түүнтэй ойртуулахгүй гэсэндээ л Жиминий сайн найз нь болж жүжиглэж байсан.
Магадгүй Тэхён Жиминийг хайрлаж байсан гэдэг нь үнэн байж болох ч Жонгүг түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байсан гэдэг нь эргэлзээтэй. Тийм ээ. Энэ бол Жон Жонгүгийн нууц. Тэр үргэлж багны ард нуугдан өөрийг нь зовлонд унагах зүйлсийг замаасаа зайлуулж ирсэн. Түүний гэр бүл гадаад ертөнцөд хэрхэн бусдыг өөртөө татах, бусдыг хуурахыг түүнд хангалттай зааж өгсөн шүү дээ. Хэрвээ тэдний нэг нь алга болчихвол Жонгүгийн сэтгэл үлдсэн нэгэн лүү нь хангалттай амархан урвачихна. Тэгэхээр тэр эцэст нь Жиминд ч, Тэхёнд ч сайн биш. Зүгээр л амьд үлдсэн нэгэнд нь сайн байсан байх нь.
Жимин шилжиж ирээд Жонгүгийн амьдралыг өөрчилсөн юм биш. Тэр зүгээр л түүнийг Тэхёнтой холбох гүүр болж байсан. Урьд нь байнга хамт байдаг ч түүнтэй хэрхэн дотносох арга эвээ олж чадахгүй байгаа Жонгүг. Жиминээр дамжуулан түүнтэй илүү дотно болсон ч тэднийг харамласан. Магадгүй тэр 2 нийлээд нэг л өдөр өөрийгөө хөсөр хаягдах вий гэхээс айж байсан. Тиймээс л тэр заримдаа Тэхёныг эсвэл Жиминий алга болоод өгөөсэй гэж нууцхан хүсдэг байсан. Одоо түүний хүсэл биелэж Жимин байхгүй болсон ч тэр Тэхёныг ч бас өөрөөсөө алдсан гэдгээ сая ухаарсан юм.
Жонгүг чи ч хувиа хичээсэн хүн юм даа😀
Унтаагүй хүмүүс бвал уншина биз.
Нээрээ цуврал алуурчин маань ингээд л баригдсан байдаг юм.

YOU ARE READING
Үхээч. Хонгор минь
ActionАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.