Амьдралдаа бүхнээ алдсан нэгэн. Түүнд дахиад алдах зүйл байхгүй гэж бодох үед хүн жинхэнэ араатан болон хувирдаг юм болов уу? Олон хүн бужигнасан Сөүл хотын төв гудамж. Хүмүүсийн дунд хутга ардаа нуун сүлжин алхах залууг хэн ч эс анзаарна.
Тэр төвийн гудамжнаас холдон нэг бүсгүйг дагаж эхэллээ. Бүсгүй араас нь хүн дагаж буйг ч эм анзааран утсаар хэн нэгэнтэй нялууран ярьна.
Сөүлийн их сургуулийн 2р курсийн оюутан Ким Рүби. Тэр эцэг эхээс заяасан сайхан биеэ сургалтын төлбөрөө төлж, өвчтэй аавынхаа эмчилгээний зардлыг олохын тулд үнэлдэг. Түүний амьдрал ч гэсэн бусадтай ижил авах юм байхгүй. Өнөөдөр л ахиухан мөнгө олж байвал маргааш юу болох нь түүнд огт хамаагүй.
- Хайраа хэзээ энд ирчихсэн юм бэ. Дандаа энэ тэндээс гарч ирж хүн айлгаж байх юм хэмээн хэлээд утсаа таслан түүнлүү харав. Түүний араас дагаж явсан хөвгүүн хутгаа өмднийхөө арын хармаанд хийн нуугаад
- Чи энэ ажлаа ингэж үргэлжлүүлэн хийсээр байвал бид бүтэхгүй байх аа хэмээн хэлээд түүний хажууд очин гарнаас нь атгалаа.
- Би хэлсэн шүү дээ. Би тэдэнтэй унтдаггүй гэж. Тэгээд ч одоо 10хан сая вон олчвол яг энэ ажлаа больно.
- Чи түрүүний удаа бас л ингэж хэлсэн шдээ. Би тэр үед чиний хэлсэн мөнгийг өгсөн. Тэр мөнгийг аваад чамайг болих байх гэж бодсон ч чи үргэлжлүүлсээр л байна.
- Ингээд байх юм бол 2улаа больсон нь дээр байхаа. Тэгээд ч 2улаа үерхэж эхлээд удаагүй байгаа. Магадгүй би зүгээр л чамайг баян айлын хүү болохоор чинь л сонирхсон. Тиймээс надад ийм амьдралын тухай лекц уншихаа больж үз. Рүби түүний гарыг тавиад түрүүлэн алхахад залуу байрандаа гацан үлдлээ.
- Тиймээ. Эцэстээ тэр ингэж хэлнэ. Тэр энэ ажлаа хэзээ ч больж чадахгүй. Үргэлж амар хялбар аргаар мөнгө олохыг бодно. Энэ дэлхий дээрх бүх эмэгтэйчүүд адилхан гэж түүний хажууд зогсох өөр нэгэн залуу хэлэхэд залуу түүний гарыг атгаад
- Чиний хэлдэг үнэн бололтой. Би түүнд хангалттай мөнгө өгсөн ч түүний шунал дуусашгүй их юм гэв.
- Бид л гэм буруутанг шийтгэж энэ дэлхийг цэвэрлэх хэрэгтэй. Тийм биздээ. Залуу түүний үгийг хүлээн зөвшөөрч толгойгоо дохив.
Бүсгүй уул нь хэдхэн алхаад л гэр лүүгээ орчих боловч түүний хөл хөдөлсөнгүй. Учир нь байнга асаалттай байдаг түүний гэрийн ойролцоох гудамжны гэрэл унтраалттайн дээр хүн явж байгаа бараа ч харагдсангүй.
- Түүнийг яах гэж гомдоовоо. Ядаж гэртээ хүргүүл чихдэг байж хэмээн амандаа шивнэн гараа атган өөрийгөө зоригжуулаад гэр лүүгээ алхсан боловч бүх зүйл оройтжээ. Түүний хамарт ямар нэгэн зүйл хүчээр үнэртүүлэхэд тэр ухаан алдан газар дээр уналаа.
Тэр сэрээд өөрийгөө ямар нэгэн харанхуй зооринд байгааг ухаараад тусламж эрэн хаширахыг оролдсон боловч түүний амыг олсоор хүлжээ. Хэтэрхий харанхуй байгаа учир тэр цагийн баримжаагаа алдчихав. Ойролцоогоор 12 цаг өнгөрсний дараа зоорийн хаалгыг нээн хэн нэгэн орж ирэхэд тэр айсан нүдээр түүнлүү харлаа.
Бүсгүй ямар нэгэн үг хэлэхийг хүсэн хий дэмий сандал дээрээ татваган хөдлөхөд өнөөх залуу
- Бид түүнийг заавал алах хэрэгтэй гэж үү. Зүгээр л түүнд сануулга өгөөд явуулчих хэрэгтэй биш гэж үү хэмээн хий зүйлтэй ярихийг хараад бүсгүй түүнийг хараад солиотой болохыг мэдэв.
Хэрэгтэн Ким Намжүүнийг насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн, бусдын амь насыг санаатай хохироосон зэрэг үндэслэлээр 25 жилийн ял оноож байна. Ялыг Солонгосын хамгийн чанга хорих дэглэмтэй шоронд эдлүүлэх болно. Шүүх хурал хаасныг мэдэгдэж байна.
Хэрэгтэн өөрт нь оноосон шийтгэлийг үл хүлээн зөвшөөрч орилж эхлэхэд цагдаа нар ирэн түүний 2 талаас нь барин сандалд нь буцаан суулгалаа. Харин шүүх хуралд сууж байсан хүмүүс зүгээр л шүүхийн танхимыг орхин гадагшаа гарахаар яарлаа. Тэд өөрсдийн эрх чөлөөгөө мэдрэхээр бүгд л үүд рүү зүтгэцгээсэн. Нэгэн залуу амьдралын 25 жилээ торны цаана өнгөрүүлэхээр болж байгаа хэнд ч хамаагүй. Харин ч түүнд цаазын ял өгөхгүй дээ хэмээн ундууцах олон хүнийг эндээс харж болно.
Хүн зөвхөн өөрийгөө л боддог гэдгийг энэ үйл явдлаас харж болно. Тэр яагаад ийм араатан болж хувирсан нь хэнд ч хамаагүй. Зөвхөн түүнийг л буруутгана.
Юнги ч тэднийг даган үүд рүү алхахдаа "Цаазлах ял өгөөгүй нь яамай даа." хэмээн амандаа шивнэв. Тэр элдвийг бодсоор ажил дээрээ ирэхэд Хусог түүн дээр ирэн
- Одоо бүх зүйл дууссан болохоор сэтгэл чинь амарч байгаа биздээ гэж асуухад тэр зангиагаа султгаад
- Харин л дээ. Гэхдээ энэ бүхэн миний төсөөлсөн шиг биш байна. Хэрэгтнийг барьсан боловч түүний алсан хүмүүс буцаад ирэхгүй шүү дээ гэв.
- Тийм л дээ. Орой хамт хоол идэх үү? Одоо завтай болчихсон юм чинь миний хүслийг биелүүлнэ биз дээ.
- Би орой амжихгүй байхаа. Надад харах ёстой чухал хүн байгаа хэмээн урилгаас нь эелдгээр татгалзахад Хусог түүний мөрийг зөөлөн цохиод
- Заа тэгвэл завтай болохоороо хэлээрэй гээд явж одов.
Хэрэгтнийг Солонгосоос Хятад руу явах гэж байсан усан онгоц дээр байхад нь баривчилсан. Юнги түүний араас тасралтгүй сар гаруй хөөцөлдсөний эцэст сургийг нь гаргаж ийнхүү барьсан юм.
Тэр дараа нь Намжүүний талаарх бүх амьдралыг судалж үзээд бараг л нулимс дуслуулсан. Тэр ядуу айлд төрж бага насаа хойд аавынхаа хүчирхийлэл дунд өнгөрүүлсэн. Ядуу хэмээн бусдад байнга ад үзэгдэж, дээрэлхүүлж байсан амьдралаасаа салахыг хүссэндээ л Тэхён ээжтэй нийлсэн байх.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 70 хувь нь хүчирхийлэгч болдог. Тэр яг л энэ дүрмийн дагуу хүчирхийлэгч болон хувирсан. Магадгүй тэр энгийн нэгэн гэр бүлд төрөөд аз жаргалтай биш юмаа гэхэд хүчирхийлэлд өртдөлгүй амьдарсан бол өдийд ийм араатан болж хувирахгүй, олон хүний амьдралыг баллахгүй байсан. Гэхдээ...... Энэ хоосон таамаглал энэ нийгмийн хууль, дүрэм журамд ямар ч хамаагүй. Зөвхөн одоо байгаа байдлыг харгалзан үзэж шийтгэл оноодог харгис нийгэм.
Тэр өөрөө энэ дэлхий дээр төрөхийг хүсээгүй байж төрөөд эцэст нь араатан хэмээн хүмүүст чичлүүлж амьдралын 25 жилээ торны цаана өнгөрүүлэхээр болчихсон.
Юнги энэ үед дүүгийнхээ амийг хэнээс нэхэх ёстой вэ гэдгээ ойлгоогүй юм. Эцэстээ тэднийг чөтгөр болгон бүтээсэн энэ нийгмийн буруу гэдгийг ухааран өөр нэгнийг энэ нийгмийн золиос болгохгүйн тулд түүнийг хамгаалахыг хүссэн. Гэсэн ч түүний туслахыг хүссэн нэгэн түүний тусламжийг авахаас татгалзсан.
BẠN ĐANG ĐỌC
Үхээч. Хонгор минь
Hành độngАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.