13. Шинэ Хохирогч

375 61 6
                                    

Хаа нэгтээ гудамжны гэрэл сүүмэлзэн асаж унтарна. Хүмүүс байтугай амьд амьтан ч үл харагдах энэ гудамжинд нэгэн хүн тэнүүчлэн алхана. Асаж унтрах гэрэлд өөрийн олзоо отож буй араатан шиг түүний 2 нүд гялалзан харагдах бөгөөд түүнийг харсан ямар ч амьд хүний цус царцахаар хүйтэн хөндий ажээ. 

- Хайрт минь би одоо бараг гэр лүүгээ орлоо гэж ярин харанхуй гудамжинд алхах эмэгтэй доогуураа мини юбка өмсөж дээгүүрээ хөхөө гаргах шахам хувцасласан байх бөгөөд их л жаргалтайгаар утсаар ярин алхана. Тэр дахиад хэд алхаад гэр лүүгээ орж болох байсан учир түүний араас дагаж гэтэн явах анчинг анзаарсангүй. Гудамжны төгсгөлд очин орцныхоо хаалгыг татах мөчид нэгэн гар гарч ирээд түүний толгойн ар луу төмөр зүйлээр хүчтэй цохьлоо. 

Зуны өдөр нар эрт манддаг учир өглөө 7 цаг гэхэд л гудамж хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагдана. Хотын захаас зайдуу амьдардаг ач хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг 2 хөгшиний хувьд өнөөдөр бас л бусад өдрүүдтэй ижил эхэлж байлаа. Эмгэн эртлэн босож өглөөний унд бэлдэх зуураа том ачаа ойролцоо орших бяцхан горхи луу усанд явуулсан нь хүүгийн амьдралд насан туршид нь айдас болон үлдэх хэргийн гэрч болгоно гэдгийг тэр яахан гадарлах билээ. 

Удалгүй тэр хавиар цагдаагийн машин болон мөрдөгчид холхиж хохирогчийг уснаас гаргаж авах үйл ажиллагааг эхлүүллээ. Хохирогчийг уснаас гаргасны дараа Мин Юнги цогцосыг шинжээд шууд л цуврал аллагын 8 дахь хохирогч хэмээн дүгнэлээ. Тэр бусадтайгаа ижил залуухан. Түүний зүрхэн тушаа газар ганцхан удаа хутгалсан байх агаад яг л бусадтай ижил ганцхан дүрэлтээр амийг нь тасалжээ. Цогцсыг 2 давхар хогийн уутанд хийн энэ хүртэл зөөн авч ирж хаяжээ. "Жиминий хэргийг цуврал аллага биш гэж тооцвол бараг 7 сарын дараа тэр яагаад хүний аминд хүрнэ гэж?" хэмээн Юнги дотроо бодоод түүний хувийн мэдээллийг цуглуулахыг доод албан тушаалтандаа үүрэгдлээ.

Өдрийн 14 цаг. Нар улам хурцаар төөнөн гадуур алхаж буй хүмүүсийн бухимдлыг төрүүлнэ. Гэсэн ч гадаа хичнээн халуун байх нь Жонгүгэд огт хамаагүй байв. Учир нь тэр агааржуулагчтай өрөөндөө одоо хүртлээ унтсаар байлаа. Түүний утас 10 цагаас хойш хангинан дуугарч байсан ч тэр тоолгүй нойроо харамлан унтсаар л. Удалгүй түүний гэрийн хаалганы хонх галзуу юм шиг дуугарахад тэр сая л арай гэж нэг юм орноосоо өндийн хаалгаа тайлахаар гарт тааралдсан хувцсаа өмсөөд нүдээ нухлан өрөөнөөс гарлаа. 

- Хэрэгтэн дахиад өөр хүнийг алчихаж гэж Тэхён гэрт орж ирмэгцээ орилон хэлэхэд Жонгүг нүдээ нухлан сая нойрноосоо бүрэн сэрлээ. 

Олон нийтийн хэрэгслээр хэрэгтэний талаарх мэдээг шууд дамжуулах бөгөөд сошиалаар цагдаа нарын одоо болтол хэрэгтэнийг олохгүй байгаад бухимдсан хүмүүсийн сэтгэгдэл урсаж байв. Бүх л бүтэн 8 хүний аминд хүрсэн хэрцгийн алуучинг буруутгахын оронд түүнийг барьж чадсангүй хэмээн цагдаа нарыг буруутгах олон нийт.  Яг үнэндээ энэ нийгмийн тогтолцоо тэр чигээрээ гажуудчихсан учираас энэ нийгэмд түүн шиг хэрцгий цуврал алуурчин дахиад нэмэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй.

Цагдаагийн газрын хаалгаар ухаан мэдрэлгүй гүйн ороод 3 давхар луу чилэх 2 сурагчийг хэн ч анзаарсангүй. Эсвэл тэднийг анзаарах завтай хүн байгаагүй байх л даа. Хар үстэй хүү шууд л хаалга тогшин Мин Юнги мөрдөгчийг байгаа эсэхийг лавлаад түүнийг гадуур ажилтай байгааг мэдэн урамгүйхэн хаалгаа буцаан хаагаад толгойгоо сэгсэрлээ.

Хэдийгээр мөрдөгч тэдэнд Жиминий үхэл цуврал аллагатай ямар ч хамаагүй хэмээн хэлсэн ч тэд хэрэгтэнг нэг хүн хэмээн таамаглаж түүний дүгнэлтийг эсэргүүцэхийг хүсэж байв. Хүмүүс бараг хэрэгтний талаар мартаж эхэлж байхад хэрэгтэн дахиад хүн алсан нь ямар нэг зүйлийг нийгэмд дамжуулах гээд байгаа мэт. Эсвэл тэр зүгээр л хүн алж гаж хүслээ хангадаг сэтгэцийн өвчитөн. Тэгээд 6 сараас илүү хугацаанд хүн алахгүй гэртээ зүгээр сууж тэсээгүй байх л даа. 

- Бидэнд үнэхээр хийж чадах ямар ч зүйл байхгүй юм гэж үү? Бор үст ингэж хэлэхэд түүний нүднээс нулимс дуслаж эхлэв. Хэрэгтэн хайртай хүнээ алдан аньж ядан байгаа тэдний сэтгэлийн шархийг сэдрээж орхив. 

Хүн хэзээ ч хүнийг мартдаггүй. Харин зүгээр л мэдрэмж нь бага багаар хөрч эхэлдэг.

Энэ удаад Жонгүг түүнийг цээжиндээ тэврэн түүнд уйлах боломж олгов. Урьд нь Тэхён л түүнийг тэвэрдэг байсан шүү дээ. Хэрвээ тэдний энэ зовлонг мэдэхгүй хөндлөнгийн хүний нүдээр харвал энэ үнэхээр байж боломгүй цочирдмоор дүр зураглал байсан юм. Учир нь гэгээн цагаан өдрөөр олон нийтийн газар 2 эрэгтэй хүн тэврэлдэн зогсож байгааг хараад хэн ч дургүйцнэ. Жонгүг өөрсөд рүү нь илгээх хүмүүсийн харцыг үл тоон түүнийг тэврээд тайвшруулахын тулд нурууг нь зөөлөн илж байв.

Мин Юнги цуврал хэрэгтэний сүүлийн хохирогчийн гэрийнхэй нь уулзан гэрээс нь гарч ирэхдээ бүхний талаар эргэцүүлэн бодлоо. Энэ хэрэг ч бас тэдний гэрийн ойролцоо байх бөгөөд түүний хохирогчдын ихэнх нь энэ дүүрэгт амьдардаг байсныг бодож үзвэл хэрэгтэн энэ газарт амьдардаг, эндэхийн газар нутгийг сайн мэддэг нэгэн гэдгийг амархан таамаглаж болохоор ажээ. Хохирогч бараг гэрлүүгээ орлоо гэж хэлсэн болохоор тэр орцных нь хаалга хавиар ямар нэг ул мөр олохоор хичээнгүйлэн ажиглав. Хохирогчийн чирүүлсэн замаар түүний толгойноос хагарсан цус зам болон тогтжээ. Энэ хавийг цагдаагийн хамгаалалтанд авсан болохоор хэргийн газраас хэрэгтний ул мөрийг илрүүлэх боломжтой байлаа. Тэр зам татуулан урссан цусыг дагасаар хэрэгтэн хутгалуулсан газрыг ядах юмгүй олж орхив. Энд хохирогчийн цус ойр очрмоор тархаж нуур болон тогтжээ. Зарим цус нь одоо хүртэл хатуу цементэд шингэж амжаагүй болохыг харав.  

Дахиад л хэрэгтний байж болох юу ч олж чадсангүй. Энэ удаад тэр өөрийн мэргэжлийн ур чадвараа голж эхэлсэн юм. Тэр угаасаа анхнаасаа цагдаагийн ажилтан болох ямар ч сонирхолгүй, хөгжмийн зохиолч болохыг хүсдэг байсан. Зүгээр л цагдаагийн сургуульд орвол төлбөр төлөх шаардлагагүй болохоор энд орж орхисон. Тэгээд ийм мэргэжил сонгосноос болж өөрийн дүүгээ хүртэл алдсаны дээр тэр одоо  дүүг нь алсан хэрэгтэнг ч барьж чадахгүй байна. 

Нар шингэж гэгээ тасрах үед энэ тэнд алхах эргүүлээс өөр хүн үл харагдана. Хүмүүс цуврал алуурчинг аллагаа зогсоосон гэж бодож байсан ч одоо тэр эргээд ирсэн. Тиймээс бүгд хар амиа бодон гэртээ толгой хоргодохоос өөр арга зам үгүй. Энэ дүүрэгт дахин хэрэг болохоос сэргийлж шөнө оройн цагаар тусгай эргүүлүүдийг гарган ажиллуулж эхэлсэн ч энэ үнэхээр тус болж чадах болов уу???

Магадгүй хэрэгтэн Тэхён ч биш, Тэхёны аав ч биш зүгээр өөр хүн байгаа гэж та нар бодохгүй байна уу? 😅

Үхээч. Хонгор минь Donde viven las historias. Descúbrelo ahora