Мөрдөгч Мин Юнги энэ цуврал аллагын дахин эхнээс нь сайн нягталж 3 сарыг элээсэн ий эцэст тэр шинэ дүгнэлтэд хүрсэн юм. Хэргийг аваад үзвэл эхний олдсон 7 цогцосны задлан шинжилгээнээс үзэхэд яах аргагүй мэргэжлийн нэгний хийсэн хэрэг мөн. Тэр хохирогчийн амин цэгт ганцхан удаа хутгалаад дараа нь хэргээ нуухын тулд цогцсуудыг машинаар зөөвөрлөн хүнгүй газар аваачиж хаядаг байсан. Харин Жиминий хэргийн тухайд. Тэр эхэлж түүний толгой руу хүнд төмөр зүйлээр цохин ухаан алдуулаад дараа нь цээжин тус газар 4 удаа хутгалсан. Магадгүй тэр 4 дэх хутга цээжинд нь зооглох хүртэл амьд байж бүх зүйлийг мэдэрч байсан байх. Цогцосны задлан шинжилгээгээр түүнийг алсан хэрэгтэн солгой байх магадлалтай. Ийм дүгнэлтэд хүрмэгц Юнгигийн нүд чийгтээд эхэллээ. Тэр үхэж амьсгаа тасрах хүртлээ ямар их өвчин шаналал мэдэрсэн бол. Бараг энэний оронд цуврал аллагын хохирогч болоод ганц бүлэлтээр өөрийн үхэж буйгаа ч мэдрэхгүй амь тавьсан бол илүү дээр байж.
Жонгүгэд маш их халууцах мэдрэмж төрж байсан учир тэр нүдээ нухлан нойрноосоо сэрлээ. Тэхён түүний араас чангаар тэвэрсэн байх агаад түүнд ийнхүү тэврүүлсэнээс болж халууцаж байсан ажээ. Тэр түүнийг сэрээхгүйн тулд нэг гараараа түүний гарыг аван салахыг оролдсон боловч түүний хүслээр болсонгүй. Учир нь Тэхён илүү чангаар түүнийг тэвэрсэн юм. Тэр арга ядаад эргэж харан түүнийг сэргээхээр оролдохдоо анх удаа түүний царайг ойроос харав. Хүнд байж болох бүхий л үзэсгэлэн гоо бүрдүүлсэн энэ залуу. Гэхдээ тэр хайртай нэгний хувьд биш сайн найзын хувьд санаа зовж байлаа.
Эцэг эхээ алдсан дээрээс нь өөрийн сайн хүнээ ч алдсан энэ хүн хичнээн их шаналсан бол. Тэр дахиад л өөрөөсөө ичив. Учир нь Жонгүг түүнийг бодвол бараг юу ч алдаагүй шүү дээ. Яахав анх удаа дурласан тэр хүнийг алдсаныг эс тооцвол түүний бүх зүйл түүнд байгаа. Гэсэн ч Тэхён бас түүнийг алдсандаа шаналж байгаа гэх мэдрэмж Жонгүгийг бүрхэх үед тэр өөрийн мэдэлгүй гараа явуулан түүний нурууг зөөлнөөр тэврэн түүний үсэнд нүүрээ наалаа.
Өчигдөр асуусан асуултандаа хариулт авч чадаагүй ч магадгүй түүний хойд эцэг нь сайн хүн байдаг болохоор л тэр өдий хүртэлх бүх зовлонг ганцаараа туулаад гарсан гэж бодсон. Эсвэл тэгж итгэхийг хүссэн байх. Тэр гэнэт л энэ үед яагаад ч юм Жиминий тухай бодож эхэлсэн. Түүнтэй хамт яг ингээд нэг орон дээр унтаж байвал хичнээн жаргалтай байх бол...... Магадгүй Жимин биш Тэхён үхчихсэн байсан бол тэр арай л бага зовох байсан. Жонгүг гэнэт өөрөө ямар ёрын бодол бодож байгаагаа ухааран бодлоо үргээгээд унтахаар нүдээ аньлаа.
Мин Юнги өөрийн бичсэн дүгнэлтээ дээд албан тушаалтанд мэдээллэсний дараа өрөөндөө орж ирэн уужуу амьсгал аваад суудалдаа суув. Тэр эдгээр хэргүүдийг 2 өөр хүн үйлдсэн гэдэгт гарцаагүй итгэж байсан учир хэргийг арай өөр өнцгөөс харж мөрдлөгийн хүрээгээ багасгаж чадсан амжилтаа тэмдэглэн өөрийгөө сэргээхийн тулд кофе найруулан уухын тулд суудлаасаа босон кофений машин луу явлаа. Тэнд цагдаагийн газрын хэрэгтэний сэтгэл зүй хариуцсан Жон Хусог ч бас зогсож байх агаад түүнтэй инээмсэглэн мэндлэхэд тэр түүнлүү сэжиглэнгүй харан
- Яасан ямар нэг сайхан хэрэг болоо юу? хэмээн асуув.
- Яасан гэж? Би байдгаараа л байгаа биздээ хэмээн Юнги хэлээд кофегоо бэлдэж эхлэхэд
- Чи гэнэт л инээмсэглэн өөрөө түрүүлж надтай ярьна гэдэг бол байж болшгүй зүйл. Өөрийгөө сүүлийн 3 сар ямархуу байдалтай байснаа мэдэж байгаа биздээ хэмээн Хусог хэлээд түүнээс хариулт нэхсэн харцаар харлаа.
- Зүгээр л магадгүй би удахгүй хэрэгтэнийг олж чадах юм шиг мэдрэмж төрөөд байна. Ядаж л түүнийг цуврал аллагын хохирогч биш гэх нотлогоог олж авсан.
- Чи гэхдээ хэтэрхий их зүйл төсөөлөөд байгаа юм биш үү? Бүх хүмүүс түүнийг цуврал аллагын хохирогч болсон хэмээн дүгнэж байхад........
- Үгүй ээ. Түүнийг гарцаагүй өөр хүн алсан. Би удахгүй түүнийг олох болно гэж Юнги хэлээд кофегоо аван суудал руугаа буцахад
- Тэгээд түүнийг гарцаагүй өөр хүн алсан юм бол байдал харин ч эсрэгээрээ түүнийг олоход улам хэцүү болох юм бишүү хэмээн Хусог үглэсээр араас нь дагалаа.
- Одооноос бүх зүйлийг шинээр эхэлнэ дээ. Ямар ч хэрэг явдалд ул мөр заавал байдаг. Тэр тусмаа хүн амины асуудал яригдаж байхад.........Тэгээд ч тэр дөнгөж анхлан юм бол ямар нэг ул мөр үлдээсэн байх хэмээн Юнги хариулаад дүүгийнхээ хэргийн тайланг ширээн дээрээ тавьлаа.
Тэхён сэрэн түүнд тэврүүлсэн байгаагаа мэдээд шууд л түүний гарыг өөр дээрээсээ эвлэгээр аван өөрөөсөө холтгоод түүний унтаж байгаа төрхийг ажиглан хэсэг суулаа. Жонгүгийн хэлсэн шиг тэд урьд нь байнга хамт байдаг байсан. Бага сургуульд байхад түүний аав гэнэт автын ослоор өнгөрсөн. Магадгүй тэр үед Тэхён гэнэтийн цочрол аван дуугаа хурааж, бүрэг болж эхэлсэн байх. Тэр жаахан байсан болохоор аавыгаа үнэхээр автын осолоор өнгөрсөн байх гэж бодсон. Харин аавыг нь өнгөрөөд удаагүй байхад ээж нь өөрөөсөө бараг 10 дүү залуухан нөхөр дагуулж ирэх үед нөхцөл байдал түүний санасанаас арай өөр гэдгийг ухаарсан ч тэр ээжийгээ өрөвдсөн юм. Гэхдээ түүний хойд аав нь тийм муу хүн биш юм шиг мэдрэмж төрүүлж эхэлсэн. Үргэлж Тэхёны үсийг илэн, хамт тоглож яг л төрсөн аав нь мэт эсвэл төрсөн ааваас нь ч илүү хайрлаж өсгөсөн байх. Тэр ээж болон хойд аавынхаа халамжинд бусдад эелдэг ханддаг, хүн бүхний хайрыг булаадаг илүү сайхан залуу болон өсөж торнисон.
Түүний ээж хар залуудаа өөрөөсөө үе мултарсан хөгшин хүнтэй сууж түүнийг төрүүлсэн. "Энэ галзуу хүүхэн нөхрийнхөө мөнгөнд нь болж суусан" гэх олон хүмүүсийн хараалыг үл тоон байж түүний аавтай хамт амьдарсан. Тэр багадаа өөрийн гэр бүлийг орчлонгийн хамгийн аз жаргалтай гэр бүл гэж боддог байсан ч том болж ухаан суухын хэрээр бүх зүйлийг ойлгож эхэлсэн юм. Ээж нь үнэхээр тэдгээр хүмүүсийн хэлсэн шиг эцгийнх нь мөнгөнд болж суусан гэдэг үнэнийг ойлгох гэж тэр амьдралынхаа 12 жилийг зарцуулсан. Түүнийг тэр үнэнийг ойлгох үед аав нь аль хэдийн нас барчихсан байсан. Харин 2 жилийн өмнө түүний ээж тэр хүний гарт үхэхийг өөрийн нүдээрээ харж гэрч болсон ч тэр ээжийнхээ үхлийг дэлгэхийн тулд юу ч хийгээгүй. Эсвэл дэлгэх боломж ч олдоогүй байж магадгүй юм. Энэ цагаас эхлэн Тэхён жинхэнэ амьдралтай нүүр тулсан. Гэсэн ч аз болж түүнд сэтгэлдээ нандигнадаг тэр хүнийгээ олсон. Тэр хайр гэгч гайхалтай мэдрэмжийн ачаар олон нулимстай хэцүү шөнийг даван туулсан.
![](https://img.wattpad.com/cover/152304776-288-k229821.jpg)
BINABASA MO ANG
Үхээч. Хонгор минь
ActionАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.