5. Санаатай Аллага.

465 73 14
                                    

Сүүлийн 3 сарын хугацаанд ямар ч хүн амины хэрэг гараагүй учир нийгэм ч цуврал алуурчины түүхийг бараг мартаж эхэлжээ. Охид шөнө оройн цагаар болзоонд явж гудамж ч гэсэн хөл хөдөлгөөнтэй болж урьдын адил амьдрал энх тайван үргэлжилж байлаа.

- Хусог аа. Чи яагаад алуурчин аллагаа зогсоосон гэж бодож байна хэмээн цагаан цэвэрхэн царайтай залуу ийнхүү асуугаад аягатай кофегоо оочилоход нүдний шил зүүсэн нүүрэндээ инээмсэглэл тодруулсан залуу

- Магадгүй хэрэгтэн өөрийн зорилгоос хазайсан байх. Тэр ихэвчлэн залуу охидуудыг байгаа болгодог. Тэгэхээр түүний хамгийн сүүлд алсан хохирогчоос үзвэл тэр түүнийг алъя хэмээн зориуд сонгосонд хамаг учир оршиж байгаа юм. Урьд нь зүгээр л камергүй, гэрэлтүүлэггүй гудамжинд явж байгаа залуу охидууд руу дайрдаг байсан ч хамгийн сүүлийн хохирогчоо сонгож, судлаад амийг нь хөнөөсөн. Үүнээс үзвэл тэр зүгээр нэг хоббигоороо хүн алах биш харин тодорхой зорилгоор хүн алдаг болсон. Гэхдээ байдал буруугаар эргэвэл тэр дахиад хоббигоороо хүний аминд хүрч магадгүй. Нэг л удаа хүн алаад эхэлсэн бол зогсоож дийлэхгүй..... хэмээн тайлбарлав.

- Би ч гэсэн түүнийг хурдан буцаад хүн алж эхлээсэй гэж бодож байна хэмээн нөгөө залуу амандаа шивнэхэд

- Юу хэмээн Хусог лавлан асуув.

- Үгүй ээ. Зүгээр л би тэр олон хүний амийг бүрэлгэсэн новшийг барихыг хүсэж байна гэж яриагаа булзайруулав.

- Чиний наад царай чинь авах юмгүй боллоо. Ингэж улайрч байгаад чи тэр хэрэгтэнийг олохоосоо өмнө өөрөө унах нь байна шүү хэмээн Хусог түүнд анхааруулан хэлэхэд тэр залуу толгойгоо дохин нүүрэндээ хүчилсэн инээмсэглэл тодруулав.

Өөрийн эх нэгт бяцхан дүүгээ алдсан Мин Юнги гэх залуу өөрийн идэх хоол, унтах нойроо хасан байж хэрэгтний араас хөөцөлдөж байгаа ч түүнд бариад авах сэжүүр олдсонгүй. Иймдээ ч тэр хэрэгтэнийг дахиад хүн алахыг хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй билээ. Олон нийтийн хэрэгслээр 6 сарын дотор 7 хүн алуулсан гэж зарласан ч жинхэнэ тоо нь 10 даваад явчихсан. Бас нарийвчлан шалгаж үзвэл хэрэгтэн 6 сарын өмнөөс биш бараг 2 жилийн өмнөөс хүн алж эхэлсэн. Зүгээр л олон нийтийг айлгахгүй гэсэндээ энэ мэдээллийг цагдаагийн газар санаатайгаар нуусан ч одоо бол хэрэгтэн жинхэнээсээ хүн алахгүй газрын гаваар орчихсон мэт алга болчихсон.

Сөүлд шөнө бүр 1-2 охин алга болдог. Зарим нь олддог ч заримийнх нь сураг гараагүй хэдэн 7 хоног хэдэн сар болж байна. Магадгүй тэр үргэлжлүүлэн аллага хийсээр л байгаа. Харин хохирогчдын цогцсыг олж чадаагүй байх вий гэх айдас Мин Юнгигийн толгойг зовоож байлаа.

Гадаа хэдийн хавар болжээ. Зөөлөн салхи сэвшин цаг агаар дулаарсан учир сургуулийн дээвэр дээр хооллох илүү тухтай болсон учир энэ тэнд хүүхдүүд цугларан хооллоцгоож байв. Хүүхдүүдээс зайдуухан суун чимээгүй хооллох 2 залуу. Хүүхдүүд тэднээс маш хол суух учир тэдний яриаг хэнд ч сонсогдохооргүй байлаа. Гэсэн ч тэр 2 хоорондоо юу ч яриагүй зөвхөн хоолоо л идэцгээнэ. Хар үст залуу хөгжилтэй хооллох хүүхдүүд рүү харан ажиглаж байсанаа

- Хэрвээ Жимин байсан бол бид яг тэдэн шиг хөгжилтэй байж чадах байсан болов уу хэмээн асуугаад уртаар санаа алдахад хажууд нь суух хүү түүний мөрийг зөөлөн илээд

- Тэр ч гэсэн хаа нэгтээ тэдэн шиг хөгжилтэй сууж байгаа хэмээн шивнэлээ.

- Уучлаарай. Би түүний тухай ярихгүй гэж хичээх ч нэг л мэдэхэд аман дээр гарч ирчхээд байна хэмээн хар үст хэлэхэд

- Зүгээр дээ. Бид ч болов түүнийг дурсах хэрэгтэй гэв.

Тэд төгсөх анги биш ч хичээлүүд үстэй толгойноос их байлаа. Ялангуяа Жонгүг бараг сар гаруй тасалсан учир тэр бусдыгаа гүйцэхийн тулд жирийн хүүхдээс 2 дахин илүү хичээллэх ёстой болсон юм. Энэ 3 сарын хугацаанд Тэхён түүнд бүх хичээлүүдийг нь зааж өгсөн бөгөөд тэд хамтдаа байж тэр нэгдэхийг алдсан сэтгэлийн шархаа нөхөхийг хичээж байв. Энэ хугацаанд Жонгүг хоолоо сайн идэж бас хааяа нэг муухан ч болов инээмсэглэдэг болсон ч урьдын хуучны дүнсгэр Жон Жонгүг болон хувирсан.

Жиминийг энэ сургуульд шилжиж ирэхээс өмнө Жонгүг яг л ийм хүүхэд байсан. Тэхёноос өөр хэнтэй ч үг сольдоггүй, хэр барагтай үг дуугардаггүй, ихэвчлэн ганцаараа суудаг зожиг нэгэн. Түүнийг ийм зожиг, бүрэг нэгэн болоход түүний гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн байх л даа. Бид өөр хүмүүс хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг түүний баян эцэг, эх. Зөвхөн өөрсдийнх нь зиндаанд таарах айлын хүүхдүүдтэй уулзуулж, нөхөрлүүлэх ийш хүсдэг. Жонгүг тэдний хувьд зүгээр л утсан хүүхэлдэй төдий.

Тэхён тэр 2 дунд сургуульдаа зөвхөн баян айлын хүүхдүүд сурдаг хувийн сургуульд сурдаг байсан ч "Боловсролын сайд хүүхдээ улсын сургуульд орууллаа" гэх хэвлэлийн гарчиг өгөхийн тулд л түүнийг энэ жирийн сургуульд оруулсан. Харин Тэхён яаж яваад ч юм бас түүнтэй хамт энэ сургуульд суралцах болсон.

Коридороор хүүхдүүд холхих нь хичээл дууссаныг илтгэнэ. Хар үст одоо хүртэл ширээгээ дэрлэн унтаж байсан тул түүний дэргэд суух хөвгүүн түүнийг сэрээхээр мөрөн дээр нь зөөлөн цохин

- Жонгүг аа. Хичээл таарчихлаа хэмээн хэлэхэд хар үст ширээнээсээ хөндийрөөд нүдээ нухлангаа

- Хөөх ямар хурдан тарчихваа. Би шөнөжингөө компьютер тоглоод өглөө үүрээр унтсан тул өөрийн эрхгүй нойр хүрээд байна гэж хэлэнгээ ширээнээс босоод цүнхээ авлаа.

Тэр 2ыг сургуулийн хаалгаар гарахад хэн нэгэн тэдний зүг гараараа даллав. Түүнийг хичээлдээ ирсэн эхний өдөр тэдний сургуульд ирсэн мөрдөгч залуу болохыг Жонгүг таниад түүн лүү ойртож очиход

- Сайн уу хэмээн тэдэнтэй мэндлээд машинд суухыг хүслээ.

Сургуулиас холгүй орших кафе. Өөд өөдөөсөө харан суух 3 залуу. Зөөгч ирэн захиалга авсан дараа мөрдөгч

- Дээр танай сургууль дээр ирэн зарим хүүхдүүдээс мэдүүлэг авсныг санаж байна уу хэмээн түрүүлж ам нээлээ. Жонгүг толгойгоо дохин

- Тийм ээ. Тэгээд хэрэгтнийг барьж чадсан уу гэж асуухад мөрдөгч толгойгоо сэгсрээд

- Жиминээс хойш дахиж хүн амины хэрэг гараагүй. Тиймээс бид түүнийг цуврал аллага биш. Харин хэн нэгэн түүнийг зориуд санаатайгаар алсан байх хэмээн таамаглаж байгаа юм гэв. Жонгүгийн нүд томрон

- Юу.... Хэн түүнийг яагаад санаатай ална гэж??? Хэмээн гайхан асуухад

- Тиймээс л би та 2оос түүнд дургүй ямар нэгэн хүн байсан эсэх талаар асуухаар ирсэн юм гэв.

- Хэрвээ Жиминийг санаатайгаар алсан юм бол түүнийг алсан хүнийг яасан ч өршөөж чадахгүй гэж Жонгүг хэлээд гараа атган ширээгээ чангаар цохив.

Юүнкүүк ч байж магадгүй😅😅. Би одоо өөрөө зохиож бичиж байгаа юм чин хэнийг нь хэнтэй холбоод бичиж магадгүй😂

Үхээч. Хонгор минь Where stories live. Discover now