Хэн ч орж ирдэггүй 15 давхар өндөр барилга дээр нэгэн хүү хөлөө унжуулан эргэн тойрноо тольдон харна. Магадгүй энэ бүхнийг эрт зогсоосон бол өөр олон хүн хохирохгүй байсан. Би хэдий гэм буруутай гэж үзсэн хүмүүсийг алсан боловч тэд ч гэсэн гэр бүлийнхээ хувьд эрхэм нэгэн байсан болов уу?" гэж бодон суух хүү. Тэр энэ хорвоо дээр амьдарсан 18 жилийн хугацаанд хүнд тохиолдож болох бүхий л муу, гунигтай явдлуудыг үзсэн. Гэхдээ...... Сүүлийн 7 хоногийн турш тэр бас хүнд мэдрэгдэж болох хамгийн гайхалтай зүйлсийг мэдэрсэн.
Түүний амьдардаг тэр ертөнц энгийн хүний амьдардаг ертөнцөөс тэс өөр байсан юм. Тэр гажуудсан ертөнцөд амьдардаг. Ээжийнх нь дагуулж ирсэн залуухан хойд аав. Эхэндээ бүх зүйл болж бүтэж байгаа юм шиг бүгд аз жаргалтай юм шиг байсан. Гэхдээ....... Тэр хүн өөрийнх нь ээжийг түүний нүдэн дээр хөнөөх үед бүх зүйлс буруугаар эргэсэн. Эсвэл...... Шөнө бүр түүнийг хүчирхийлж тамладаг байхад......
"Чи ийм сайхан царайтай, ийм гоё биетэй юм чинь нэгмөсөн охин болоод төрчихгүй дээ" Өдөр бүр, шөнө бүр түүний чихэнд шивнэдэг хойд эцгийн үгс. Тиймээс л тэр өөрийгөө эрэгтэй байгаад гомдсон. Тэр үеэс л эмэгтэйчүүдийг үзэн яддаг болсон байх. Харин дараа нь ээжийг нь ийм галзуу хүн дагуулж ирсэнд уур хүрсэн.Энэ бүх уур хилэн нийлж тэр нэг л өдөр хүний аминд хүрчихсэн юм. Түүний анхны хохирогч шөнийн клубуудаар явж биеэ үнэлдэг *нхан байсан. Эхлээд маш их айж хэргийн газраас шууд л зугтаачихсан. Маргааш өглөө нь тэр цагдаад шууд баригдана гэдэгтээ итгэлтэй байсан учир бараг өөрөө цагдаагийн газар луу явж хэргээ хүлээх гэж байсан. Гэхдээ...... Маргааш өглөө хэн ч түүнийг хайж ирээгүй, түүний цогцсыг нь ч олоогүй.
Магадгүй тэр үед л түүний сэтгэлийн буглаа ил болж, уураа хэн нэгэнд гаргахыг хүсдэг болсон байх. Дараа нь хохирогчийг судлан гэм буруутай гэж дүгнэсэн хүнийг ангуучилдаг болсон.
Шөнө бүр хүчирхийлэх хойд эцгийнхээ өмнөөс хутга аван далайхад тэр шууд л хутгыг нь нүцгэн гараараа барин түүнийг цохиж газар унагаад
- Хэдэн янхан алчихсан чинь намайг бас алж чадах юм шиг санагдсан уу. Чиний тэр алсан хүүрнүүдийг би зөөж, цэвэрлэдэг байхад муу ач мэддэггүй нохойн гөлөг. Хэрвээ чи ямар нэгэн юм хийх юм бол би чамайг насаар чинь төмөр торны цаана хатаачихна шүү. Аан нээрээ чи тэнд оччихоод өөрийн наад гоё биеэ тэдэнд үнэлж болно гэхийг сонсон түүнд дэвсүүлж байхдаа тэр өөрийн сайндаа цагдаад баригдаагүй гэдгээ мэдсэн юм.
Сургууль дээр тааралдах хайртай нэгнээ хараад тэр үнэхээр энэ цусан далайгаас гараа татахыг хүссэн ч тэр хэтэрхий хол явчихсан байсан. Гартаа атгасан хутга хүний зөөлөн арьс руу орж биенээс нь халуун цус урсах тэр мэдрэмж. Магадгүй тэр илүү мэргэжлийн нэгэн болж хувирсан байх.
Хойно нь гарах хөлийн чимээг сонсоод тэр шууд л дээшээ босон өөрийн хамгийн сүүлийн удаа харахыг маш их хүссэн тэр хүнийг олж харан
- Яг одоо наанаа зогс. Хэрвээ ганцхан алхам ойртох юм бол би үсэрлээ шүү хэмээн сүрдүүлэн хэлэхэд тэр уйлан толгойгоо сэгсрэн
- Хэрэггүй ээ. Тэхёнаа тэр бүхэн худлаа биз дээ хэмээн орилоод байрандаа зогсов.
- Чи хэрвээ намайг тэр бүхнийг хийгээгүй гэж бодох нь чамд амар санагдаж байгаа бол өөрийнхөө хүслээрээ л бод.
- Яагаад? Яагаад? Тэхён яагаад? Жонгүг энэ үгсийг олон дахин давтан орилоход Тэхён
- Зүгээр л тэд гэм буруутай учраас шийтгэсэн юм хэмээн хэлэв. Түүний нүүрэн дэх утга учиргүй инээмсэглэлийг хараад магадгүй түүнийг жинхэнээсээ үсэрчих байх хэмээн таамаглаад онцгойгийнхон ирэх хүртэл цаг хожихоор шийдлээ.
- Тэгвэл яагаад чи Жиминийг алсан юм. Тэр ямар гэм буруутай гэж??
- Ммммм. Тэр миний хамгийн эрхэм хүнд дэндүү их ойртон очсон болохоор л түүнийг алчихсан. Жимин үхэхээсээ өмнө миний царайг хараад надаас амь авраач гэж гуйж байсан ч би сонсолгүй түүн лүү 2 дахь, 3 дахь удаагаа хутгалсан. Түүний биетнээс урсах цус, түүний амь гуйн орилох хоолой надад үнэхээр шинэ мэдрэмж өгсөн шүү.
Жонгүг хэдийгээр өөрийгөө сэтгэцийн бага зэрэг асуудалтай гэдгээ хүлээн зөвшөөрдөг байсан боловч Тэхёныг ийм галзуу гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Эсвэл хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа. Үргэлж бүх хүнд ижилхэн ханддаг, үргэлж нэг л зангаараа байдаг тэр хүнийг ийм хэрцгий нэгэн гэдэгт итгэж өгөхгүй байлаа.
- Эцэст нь чамайг ийм хүн болж хувирсанд би л буруутай. Хэрвээ би өөрийн сэтгэлээ эртхэн мэдээд чамд сэтгэлээ нээсэн бол байдал ийм хол явахгүй байсан юм. Намайг уучлаарай. Жонгүг ингэж хэлээд уйлж эхлэхэд Тэхён нулимс урсаж эхлэв.
- Гэхдээ би..... Өөрийгөө зогсоож чадаагүй. Жиминий алсаны өдараа ч би дахиад л хүн алж орхисон хэмээн тэр орилоод дахин хойш ухрав.
Тэр хэдий өөрийн хамгийн хайртай хүнээ хараад, түүнд өөрийгөө муу хүн гэдгээ мэдэгдчих юм бол өөрийг нь үзэн ядаж түүнийг үхсэний дараа бага шанална гэж бодсон. Гэтэл..... Одоо тэр хүн түүний өмнө өөрийгөө буруутган уйлж байна. Тэхён өнгөрсөн хэдэн өдөр түүнтэй хамт аз жаргалтай байсан ч түүний сэтгэлд эргэлзэж байсан. Магадгүй түүнийг Жиминийг алдсан учир түүнийг өөрөөр нь орлуулж байна гэж бодож байсан ч тэр одоо өөрийгөө буруу бодож байснаа ухаарлаа. Тэр ч гэсэн түүнтэй ижил өөрт нь хайртай юм байна. Өөрийгөө л ганцхан түүнийг хайрлаагүй юм байна гэдгийг ухаарсан ч одоо бүх зүйл дуусаж байна. Түүнийг дахиад илүү шархлуулахаасаа өмнө өөрийн азгүй энэ хувь тавиланг дуусгах хэрэгтэй.
Тэхён нэг алхам хойш ухрахыг хараад Жонгүг
- 2улаа энэ бүхнээс зугтаж болно. Биднийг таньдаггүй, хэн ч мэддэггүй газар очоод 2улханаа бүхнийг шинээр эхлүүлнэ. Надад итгээд тийм алхам битгий хийгээч гэж орилоход Тэхён гайхан түүн лүү хараад тийм боломж байж болно гэж бодолцож үзсэн юм.
Магадгүй түүний дэргэд байвал тэр өөрийн гараа аймшигт цусан далайгаас татаж авч болно. Энэ азгүй амьдралаа цэглээд бүх зүйлийг шинээр эхлүүлж болно. Гэхдээ түүнд Жонүгтэй хамт бүхнийг мартаад аз жаргалтай амьдрах эрх байгаа билүү.
- Тиймээ. Дахиад битгий илүү хөдөлгөн хий. Намайг чамд хичнээн их хайртайг мэднэ биздээ. Би чиний төлөө бүх зүйлийг хийж чадна гэж Жонгүг хэлээд аажим аажмаар дөхөхөд Тэхён ч гэсэн өөрийгөө хорлох бодлоо орхин түүнлүү нэг алхам алхахдаа өөр нэг сонин чимээг олж сонсов.
Энэ партыг бүр постлохоос айлаа шдээ. Гэхдээ бас яаж ч магадгүй төгсгөл тодорхойгүй хэвээрээ бгаа шүү😅
Бас шинээр эхлүүлсэн өгүүллэгийг уншаад үзээрэй.😄

YOU ARE READING
Үхээч. Хонгор минь
ActionАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.