27. Илчлэгдэсэн Нууц

295 51 13
                                    

Жонгүг нулимсаа хичнээн арчивч түүний нулимс дахин дахин урсана. Яг л дуусахгүй далайн ус мэт түүний нүднээс гашуун нулимс урсах бөгөөд тэр дээвэр дээрээс нүдний өмнө алдсан хайртынхаа биеийг олж харахаар доош нь эцэс төгсгөлгүй ширтэн хайх ч юуг ч олж харж чадахгүй байлаа.

Харанхуйг нэвтлэн гэрэлтэх цагдаагийн машины хурц гэрэл, анир чимээгүйг эвдэн дуугарах дохиолол. Бүх зүйл харанхуйд замхран түүний нүдний өмнө энэ хорвоо сарнин арилж буй мэт байлаа.

- Жонгүг чиний хэлснээр түүний гэрт очиж суурилуулсан камерийг олж авсан. Одоо түүнд нуугдах газар үгүй хэмээн Юнги хэлээд түүн лүү ойртоход Жонгүг түүн лүү нулимстай нүдээр ширтэн

- Ахаа. Үнэхээр..... Тэр ямар ч буруугүй...... Би... Би.... Буруугүй гэх утга учиргүй үгийг амандаа дахин дахин шивнэж байв.

Хэрвээ буруу алхам хийвэл Жонгүг ч түүний араас дээвэр дээрээс үсэрч болох нөхцөл байдалд байгааг Юнги ойлгоод

- Тиймээ хэн ч буруугүй. Бид бүгд зөв амьдрахыг хүссэн ч....... хэмээн амандаа шивнэн зөөлөн зөөлөн алхсаар Жонгүгийг дээвэр дээрээс татан буулгалаа.

Тэр ийшээ Тэхён дээр ирэхийн өмнө Юнги лүү утасдан нөхцөл байдлыг тайлбарлан тусламж хүссэн. Гэхдээ энэ үйлдэл нь түүнийг үхэл хүү нь түлхчихсэн гэдгийг тэр ухаарсангүй.

ХХХХХ барилга. Энэ удаа Юнги болон цагдаа нар шууд л байшин луу дайран орж гүйцэтгэх захиралын өрөөнд очсон боловч тэр өрөөндөө байсангүй. Түүний хамаг хэрэг илчлэгдсэн учир тэр сүүлээ хавчаад зугтаж орхиж. Түүний зургийг Солонгосын төв телевиз болон бусад мэдээллийн хэрэгслээр цацаж эрэн сурвалжилж байв.

Олон нийт цуврал аллагаас илүүтэйгээр түүнийг хүчирхийлж ийм байдалд хүргэсэн Ким Намжүүн гэх залууг илүүтэй буруутган түүнийг харааж, хурдан баригдаасай хэмээн харааж байлаа. Юнги дараа нь хэрэгтэнийг барихад түлхэц болсон бичлэгэн дээрх эмэгтэй хувцас өмссөн залууг Ким Сеокжиний биетэй харьцуулан 100 хувь нэг хүн гэдэг дүгнэлт гаргуулаад түүнийг баривчилсан. Тэр Ким Намжүүний амраг бөгөөд хэргийг өөр зүгт хандуулахын тулд түүнд тусламж буй дүр үзүүлэн хуурамч баг зүүн түүнтэй хамтран ажилласан.

Ким Сеокжин байцаалтын явцад түүний шаардлагаар Юнгигийн хэрэгтэнийг барих гээд хөтлөж байсан баримтыг уншиж, машинаас хар хайрцгийн бичлэгийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр ажлынхаа бусад цагаар эмэгтэй хүний хувцас өмсдөг, өөрийн хүйсийг үгүйсгэдэг нэгэн байсан гэдгийг нь ч тогтоосон. Бас аллагын нуухын тулд цогцоснуудыг зөөвөрлөдөг байсан гэдгээ ч хэлсэн.

Бүх нууц илчлэгдсэн ч тэд Ким Намжүүний барьж чадаагүй, бас түүнийг Ким Тэхён ээжийн үхэлд буруутгах ямар ч нотолгоог олж чадаагүй байлаа. Хүн бүр цуврал алуурчинг барьж шийтгэхийг хүссэн ч жинхэнэ хэрэгтэн аль эрт өндөр дээрээс үсрэн өөрийгөө шийтгэсэн. Яг л тэдний хүсэж байсан шиг жинхэнэ хэрэгтэнийг барьсан ч түүний туулж амьдруулсан амьдралыг сонссон хүмүүс түүнийг үзэн ядах гэхээсээ илүүтэй түүнийг өрөвдөж байсан юм.

Эрүүл саруул бяцхан хүү гажуудалтай нийгмийн золиосоор чөтгөр болон өсөж торнисон. Хүмүүсийн чөтгөр гэж боддог ямар ч аймшигтай алуурчины доор түүний авсан сэтгэлийн шарх нуугдан байдаг. Ийм тохиолдолд хэнийг буруутгах ёстой гэж??? Алуурчинг уу? Нийгмийг үү? Эсвэл хувь тавиланг уу?

"Өөрийн хүслээр хэрэгтэнг илчилж түүний алуурчинг барьсан боловч би яагаад баярлахгүй байна. Яагаад ийм гунигтай байгаа юм." гэж Юнги амандаа шивнээд хөндүүрлэн шархирч байгаа цээжээ дарав.

Нарны илч холдон хүйтэн салхи үлээх нь өвөл цаг ойртсоныг илтгэнэ. Дээвэр дээр ганцаараа суун хооллох хүү. Эргэн тойронд нь олон хүүхэд бужигнан хөгжилтэй гэр инээх ч одоо түүнд юу ч сонин биш. Зүгээр л өлсөж үхэхгүйн тулд ам руугаа хоол чихэх түүнийг хэн ч үл анзаарна.

Гэхдээ тэр гэнэт хоолоо идэхээ болиод эргэн тойрноо харан бодсон. Түүнд ч гэсэн найзуудтайгаа хамт ингэж хөгжилдөн хооллодог үе байсан гэж...... Тэд энэ орчлонгоос явсан ч өөрийгөө яагаад ингээд амьдраад байгаа юм бол гэж......

- Гадаа ийм хүйтэн байхад та 2 яагаад байнга энд хооллодог юм. Яг хөлдөж үхэх нь байна хэмээн шулганах хүүг хараад хар үст хүү хоол идэж байсан халбагаа тавиад

- Жиминаа чамайг энд хоол ид гэж хүчлээгүй. Хүсвэл чи сургууль дотор ороод тэр хүүхдүүдтэй хамт хоолло л доо гэв.

- Ммм. Би нөгөө..... Заза миний найзууд энд байхад би яагаад тэдэнтэй нийлнэ гэж. Жимин ийн хэлээд нүдээрээ инээхэд бор үст хүү түүний толгойг илээд

- Тийм биздээ. Гэхдээ..... Бид 2 чамаас л болж энд хооллож байгаа. Чи л байнга бусад хүүхдүүдээс зугатаж энд хоолоо иддэг биздээ хэмээн хар үст рүү харан хэлэхэд

- Тэхёнаа чи ч гэсэн үүнтэй санаа нэгдээд байгаа юмуу. Ойрд би та 2ыг ажиглаад байгаа шүү. Нэг л өдөр намайг хаяад хамт явчихвал би та 2ын байгаа газарт очоод 2уланг чинь алчихна шүү хэмээн хар үст ууртайгаар хэлэв.

- Заа манай энэний гомдомхойг дээ. Май үүнийг идээд тайвшир. Заа юу. Бид нийлээд чамайг хаяж явахгүй болохоор сэтгэл амар айж болно хэмээн Тэхён хэлээд түүний ам луу хачир чихэхэд хар үст уурлахаа болиод чангаар инээлээ.

Тэд ингэж хэлж байсан боловч хамтдаа нийлээд түүнийг хаяаад явчихсан. Эцэст нь тэр ганцаараа энэ гажуудсан нийгэмд үлдсэн.

Завсарлага дууссаны дохио болон хонх цохисон боловч Жонгүг дээвэр дээр суусаар л байлаа. Удаалгүй түүний гараас хэн нэгэн татаад

- Хөөе хонх цохиж байхад чи яагаад анги руугаа орохгүй байгаа юм гэж хэлэхэд Жонгүг түүн лүү гайхан хараад нүдээ том болгон

- Тэхёнаа Ч..... Ч.... Чи үхчихсэн биздээ. Энд юугаа хийж байгаа юм гэв.

- Наадах чинь хэтэрхий даарснаасаа болоод солиорчихож гэх өөр нэгэн хөвгүүн түүнд хэлээд Жонгүгийн гарнаас нь татан босгохоор оролдоход Тэхён түүний гарыг цохин болиулаад

- Жиминаа миний юманд хүрэхэд би дургүй шүү. Тэржнд зөвхөн би л хүрнэ гэж ундууцан хэлээд түүнийг татан босголоо.

- Айгүү. Та 2ын энэ нялууралыг би илүү харж тэвчихгүй шүү. Би түрүүлж ороод тоглоомоо тоглолоо гэж Жимин хэлээд гүйн одов.

Жонгүг болж байгаа зүйлд итгэсэнгүй. Өөрийгөө галзуурч байгаа юм байна гэж бодсон ч хэрвээ ингэж галзуурах юм бол тэр бүр илүү галзуурахын хүсэж байлаа. Тэхён түүний гарнаас нь атгаад мөрөн дээр нь толгойгоо тавин

- Би ч гэсэн чамайг ажиглаад л байгаа шүү. Чи ойрын үед Жиминтэй арай л дотно болоод байна уу даа хэмээн эрхлэнгүй хэлэхэд Жонгүг нэг гараараа түүний үсийг илээд

- Хардаа юу. Манай Тэтэ. Надад зөвхөн чи л байдаг. Би чамайг 10н жилийг хугацаанд хайрлаж байна. Миний 10 жилийн хайр тийм амархан хувирчих юм шиг байна уу гэв.

Одоо өнгөрсөн бүхнийг Жонгүг зүгр л зүүдэлсэн гэвэл гоё бна уу😀

Үхээч. Хонгор минь Donde viven las historias. Descúbrelo ahora