14. Байж Болно

359 59 2
                                    

Жонгүг өөрийн орон дээр эвхрэлдэн унтах Тэхёныг хэсэг ажиглан суулаа. Өчигдөр орой түүнийг тайвшруулахын тулд шөнөжингөө ярилцсан учир тэд үүрээр унтацгаасан. Тэхёныг унтсаны дараа Жонгүг ч бас нүдээ анин унтахыг хүчилсэн ч түүний нойр огтхон ч хүрсэнгүй. Хэрвээ цуврал алуурчинг барихгүы бол дахиад хэдэн хүн хохирохыг хэн ч мэдэхгүй. Тэр дахиад хэн нэгнийг өөр шигээ зовлонд унагахгүйн тулд ямар нэг зүйл хийхийг хүснэ. Гэхдээ тэр одоо мөрдөгч ч биш, зүгээр л төгсөх ангид орох гэж байгаа ахлах сургуулийн сурагч.
Өөрийн юу ч хийж чадахгүй байгаа арчаагүй байдалдаа гутран хий дэмий л сэтгэл санаагаа зовоож байв.

Тэхён нүдээ нээхэд түүний дэргэд хэн ч байсангүй. Бугуйн дахь цагаа харвал өдрийн 1 цаг өнгөрч байх агаад тэр утсаа гарган Жонгүгийн дугаарыг хийн түүн лүү залгасан боловч түүний утас холбогдох боломжгүй байлаа. Нүдээ анин тайвшрахыг оролдсон ч тэр гэнэт айлд байгаа гэдгээ санан босон хувцаслаж эхлэв. Шөнө тэднийг гэртээ ирэхэд Жонгүгийн аав, ээж унтаж байсан учир түүнийг гэрт нь ирж хоносонийг мэдээгүй. Хувцаслаж дуусаад гэртээ харихаар өрөөнөөс сэмхэн гэтэн доод давхар луу буухад тэдний гэрт хэн ч байсангүй.

Гудамж уруудан хөлөө чирэн, толгойгоо гудайлган алхах хар үстэй залууг хэн ч тоож анзаарсангүй. Тэр өглөө эртлэн гэрээсээ гараад тэр хүнтэй уулзахаар гэрт нь очсон боловч хоосон хаалга мөргөжээ. Хэргийг илрүүлэх гэж зүтгэх тусам тэр хэрэг түүнээс улам алсран одож, өөрийг нь өчүүхэн амьтан гэдгийг дахин дахин сануул байгаа мэт.

- Ингээд л болоо юу. Би үүний төлөө хичнээн их зүтгэсэн билээ дээ гэх эрэгтэйн цөхрөнгүй хоолойг сонсоод хар үст толгойгоо өргөн тэр зүгрүү харлаа. Тэнд түүний уулзахыг хүсэж зорьж ирсэн нэгэн машины дэргэд зогсох бөгөөд гараараа толгойгоо цохиж байгаа нь түүнийг хангалттай бухимдалтай байгаа гэдгийг илтгэнэ.

Хар үст түүнийг харж таниад шууд л тэр зүг рүү гүйж эхлэв. Тэр ойролцоо очоод түүнд мэдэгдэлгүйгээр тэдний яриаг сонсохыг хичээв.

- Би таньд хэлсэн шүү дээ. Би гадаадаас ирээд машинаа бүрэн бүтэн байгааг ч шалгаагүй. Гэхдээ ийм юм болсон гэж би яаж мэдэх билээ дээ.

- Ок. Таньд ямар ч буруу байхгүй. Би л эрт үүнийг анзаарах байсан юм. Гэхдээ энэ хавийн камерийг шалгавал ядаж л ямар этгээд таны машинд халдсан эсэхийг олж чадна гэж бодож байна. Түүний танил ингэж хэлээд утсаа гарган

- Яг одоо ххххх барилгын эргэн тойрон дахь камер ийн сүүлийн 3 сарын бичлэгийг шалга. ХХ 1990 дугаартай машин луу ямар хүн халдсаны мэдмээр байна гэж хэлээд таслав.

Түүнийг гудамж өгсөн гэр лүүгээ алхах үед хар үст замыг нь тосон гарч ирэв.

- Ахаа. Танд хэргийн талаар ямар нэг юм мэдэж байгаа юм байна. Тийм үү гэж асуухад тэр зогсоод түүнлүү харан

- Чи энэ хэргийг илрүүлэхэд ямар ч тус нэмэр болж чадахгүй. Зүгээр л явж үз гэв.

Мин Юнги гэрийн үүдээ нээн гэр лүүгээ ороход урилгагүй зочин бараг дайрах шахам түүнтэй хамт гэр дүү нь орлоо. Юнги түүн лүү муухай хараад

- Жонгүг би чамд хэлсэн. Дахиж хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөхгүй. Тиймээс зүгээр л явж үз гэхэд Жонгүг буйдан дээр очиж суун

- Би ч гэсэн таньд хэлсэн. Түүнийг алсан хэрэгтэнг хурдан барихгүй бол тэр дахиад өөр хүн хохироож байна. Тиймээс би тэр хүнийг олохын тулд тэмцэх хэрэгтэй гэв.

Юнги түүнийг гэрт нь байхгүй мэт аяглаж хөргөгчнөөс ус аван уугаад унтлагынхаа өрөө рүү орчихов. Тэр шөнөжингөө унталгүй шинэ хэрэг дээр ажилласан учир түүнд одоо амралт маш их хэрэгтэй байгаа.

10 минут өнгөрсөн ч Юнги өрөөнөөсөө гарч ирээгүй учир Жонгүг түүний өрөөний хаалгыг сэмхэн нээгээд түүний унтаж байгааг мэдээд гэр дотуур яван зарим зүйлсийг сонирхон харлаа. Тийм их том биш ч 2 хүн амьдрахад боломжийн тохьлог байр. Зочны өрөөнд ямар ч жаазтай зураг байгаагүй учир түүний сонирхол бууран коридорын төгсгөлд байрлах өрөө рүү алхлаа.

Өрөөнд орж ирэхэд өрөөний хөшгийг татан хаасан учир өрөөнд бараг гэрэл байсангүй. Тэр хөшгийг татаад эргэн тойрноо хараад Жиминий өрөө болохыг ядах юмгүй танив. Түүний орон дээр янз бүрийн жаазтай зураг болон альбомууд байх агаад одоо л зочны өрөөнд яагаад зураг байхгүй байсныг ойлгов. Жонгүг орон дээр суун зурагнуудыг эхнээс нь эхэлж үзэн сонирхохдоо нулимс дуслуулахгүйг хичээн нүдээ тас, тас аньж байлаа.

17 жил амьдрахдаа түүний бүтээсэн аз жаргалтай дурсамжуудыг өгүүлэх зурагнууд. Эзэн нь байхгүй ч түүний инээмсэглэсэн дүр төрхийг хадгалсан хоосон цааснууд. Тэр зурагнууд дэнд Тэхён тэр 2ын зурагнууд ч олон байв. Харин хамгийн сүүлд тэр өөрсдийнхөө зургийг олж харан гартаа барих үед түүний нүднээс нулимс дуслаж эхэллээ. Уг зурган дээр Жонгүг унтаж байх бөгөөд Жимин зүгээр л наад талд нь инээмсэглэн селфи хийжээ. Түүний хэзээ ч харж байгаагүй зураг тэдний аз жаргалтай үеийн зураг.

Гэнэт хэн нэгэн хаалгыг нь хүчтэй саван орж ирэхэд тэр нулимсаа нуун арчаад түүн лүү харлаа.

- Чамайг миний дүүгийн өрөөнд орохыг хэн зөвшөөрсөн юм. Юнги үнэхээр ууртай харагдана. Жонгүг орноос нь босон

- Зүгээр л. Б.... Б... Би түүнийг хэтэрхий их санаснаасаа болоод галзуурч байх шиг байна. Бас түүний хэрэгтэн олдохгүй байгаад бухимдаад...... Ядаж хэрэгтэнг нь олчихвол түүнийгээ тавьж явуулж чадах байх гэж бодоод..... гэж хэлээд нүднээс нь хяналтгүй урсах нулимсаа арчив.

Тэд зочны өрөөний буйдан дээр зэрэгцэн суугаад халуун цай уун бага зэрэг тайвширцгаав. Түүний хэлсэн үгийг сонсоод Юнги ч түүнд илүү хатуурхаж чадсангүй.

- Би хэргийн газар дээрх машиныг олсон ч түүний хар хайрцгийг хэн нэгэн хулгайлчихаж. Уул нь түүнийг сонссон даруйдаа очиж авах ёстой байсан боловч саяын аллагын хэрэг дээр ажиллаж байгаад очиж амжаагүй юм.

- Тэгээд..... Хэн тэр бичлэгийг хулгайлсныг мэдэж болно биздээ. Тэгвэл тэр хулгайч л хэрэгтэн байж таараа. Хурдхан явж камер шүүцгээе.

- Харин л дээ....... Би одоо энэ хэргийг мөрдөхдөө хэнд ч итгэж чадахгүй юм шиг байна. Хэрэгтэн хэн ч байж болно...... Тэр энэ хавийг гарын 10 хуруу шигээ мэддэг бас бидний сайн таньдаг хүн юм шиг байна. Магадгүй чи ч..... Байж....... Болно хэмээн Юнги хэлээд Жонгүг рүү харав.

Үхээч. Хонгор минь Where stories live. Discover now