18. Анхны Сэжигтэн

337 50 9
                                    

Тэхён хичээлдээ ирэлгүй 7 хоног болоход Жонгүг энэ удаад түүнд маш их санаа зовж түүнийг хэр хүнд өвдсөнийг мэдэхийг хүсэж эхлэв. Тэр хичээлээ тараад түүний дугаар луу залгасан боловч холбогдох боломжгүй байна гэх эмэгтэйн хоолойг сонсоод гэр лүүгээ алхлаа. 3 замын уулзвар дээр ирэн хэсэг эргэлзэн зогсож байгаад шууд л Тэхёны гэр лүү явдаг гудамж руу алхав.

Гэрийнх нь үүдэн дээр ирээд хонхыг дарах эсэхдээ дахиад л эргэлзэж орхив. Гэнэт намайг очвол тэр яаж хүлээн авах бол?? Эсвэл тэр хүнд өвдөөд эмнэлэгт байгаа юм болов уу. Тэр өөрөө өөртэйгөө удаан зөрчилдөн тээнэгэлзсэний эцэст хонхыг дарлаа.

- Хэн бэ гэх Тэхёны хоолой дуулдахад тэр түүнийг эмнэлэгт биш гэртээ байгаа юм байна гэдгийг мэдээд

- Жонгүг байна. Чиний бие зүгээр үү гэж асуув.

- Б.... Б.... Би зүгээрээ гэх Тэхёны сандаран түгдрэн хэлэхийг сонсоод

- Би танайд орж болох уу. Үнэхээр зүгээр байгаа эсэхийг шалгах гэсэн юм гэв.

- З..... За түр хүлээгээрэй гэж Тэхён хэлээд хаалганаас холдон одов.

Жонгүг бараг гэрийнх нь гадаа 10 минут орчим хүлээгээд дахиад хонх дарахад тэр хаалгаа тайллаа. Тэхён биеэ далдалсан битүү захтай урт ноосон цамц өмссөн байх агаад гадаа халуун байхад түүнийг яагаад ингэж хувцасласныг гайхан Жонгүг гэр лүү нь орлоо.

Ширээн дээр түүний өмнө цай хийн түүнд өгөөд Тэхён түүнээс зайтай хажууд нь суулаа.

- Чи өвдөөгүй байж яагаад хичээлдээ явахгүй байгаа юм. Жонгүг ийнхүү асуугаад түүний хийж өгсөн цайг аван оочилоход

- Зүгээр бага зэрэг ханиад хүрсэн юм. Гэх... Гэхдээ одоо зүгээрээ гэх Тэхёны хоолой түүнийг энд ирсэнд дургүйцсэн эсвэл гайхсан мэт сонсогдож байлаа.

Тэд ойр зуур ярилцсаны дараа Жонгүг гэрээс нь явахаар буйдангаа босон хаалга руу явав. Тэхён түүний цай уусан аягыг аван хураахаар босоход түүний сул цамц хойш нь болж хөхөрч хавдсан гар нь хальт харагдахад Жонгүг зогсон түүн рүү ирээд шууд л цамцыг нь хойш болгоод

- Энэ юун хөхрөлт вэ? Танай хойд аав чинь чамайг зоддог юм уу хэмээн асуухад Тэхён түүнээс гараа татан аваад цамцаа урагш болгонгоо

- Ү..... Үгүй ээ. Яалаа гэж зүгээр л юманд цохьчихсон юм гэж хэлэнгээ инээмсэглэхийг оролдов.

Уг 2 бичлэгээ дээрх хүн нэг хүн гэдгийг мэдсэн учир цуврал алуурчинг барихад маш дөхөмтэй болсон. Үнэхээр л даргын хэлсэн шиг Жин маш сайн мөрдөгч байлаа. Тэр шууд л тухайн дүүрэг дэх транс хүмүүсийн бүртгэлээс гэмт хэрэгтэй холбоотой эсэх мэдээллийг шалган хэрэгтэнг бараг л тодорхойлсон. Тэдгээр хүмүүсийг шуурхайлан  байцааж хэрэгтэн байж болох магадлалтай 3 хүнийг онцолсон. Тэд гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг, өөрсдийгөө эрэгтэй гэдэгтээ дургүй, эмэгтэй хүмүүст атаархдаг хүмүүс байлаа.

Гэхдээ тэд яагаад Жиминий алдсаныг л Юнги ойлгохгүй байлаа. Жимин чинь эмэгтэй биш. Бас тэдний хэн нь ч Жиминий танихгүй. Тийм байтал яагаад түүнийг алсан юм бол. Эсвэл үнэхээр Жиминий алсан хүн тусдаа байгаа юм болов уу. Хэрвээ тэрэг дээрээ тулбал тэр Жиминий хэргийг илрүүлж болох байсан нотолгоог авч яах гэж өөрийгөө барьж өгөх юм гэх бодлууд Юнгиг бүрхэж байлаа.

- Би чамд энэ асуудлыг нэг сарын дотор шийднэ гэж хэлсэн байх аа. Гарцаагүй Мин Юнжи гэж өөрийгөө нэрлэдэг энэ залуу гэмт хэрэгтэн мөн хэмээн Жин хэлээд түүний зургийг Юнгигийн ширээн дээр тавьхад

- Гэхдээ..... Түүнийг энэ хэрэгт холбож чадах нотолгоо бидэнд байхгүй биздээ. Тэр яахав..... Нийгэмд бага зэрэг дургүйцэж зодоон хийж байсан байх л даа. Ингэлээ гээд түүнийг шууд цуврал алуурчин гэж дүгнэж болохгүй хэмээн Юнги түүнийг эсэргүүцэв.

- Чи бодоод үз дээ. Өдий хүртэл дандаа залуу эмэгтэйчүүд хэргийн хохирогч болсон. Гэхдээ тэдний биетнээс ямар ч хүчирхийллийн ул мөр олдоогүй. Тэгэхээр үүнээс үзвэл хэрэгтэн эмэгтэй хүн сонирхдоггүй гэдгийг ядах юмгүй мэдэж болно. Тэгээд энэ хүмүүсийн мэдээллээс харвал тэр гэмт хэрэгтэн байж болох магадлал хамгийн өндөр байна.

- Гэхдээ...... Бидэнд ямар ч нотлох баримт байхгүй байна.

- Би одоо түүний гэр лүү шалгалт хийхээр явах гэж байна. Гэрээс нь энэ хэрэгтэй холбоотой ямар нэг зүйл олдоно гэж бодож байна Жинийг өөртөө итгэлтэй ийнхүү хэлэхэд

- Тэр тэнэг биш л бол гэртээ ийм чухал зүйлээ хадгалахгүй байх хэмээн Юнги амандаа шивнэх шахуу хэлсэн боловч тэр сонсож орхижээ.

- Бид эрүүл хүнийг хайгаагүй. Харин яг түүн шиг сэтгэц дээ юмтай хүнийг хайж байгаа. Түүний гэр бүлээс би заавал ямар нэг зүйл олох болно...... Магадгүй түүнийг хүн алахдаа хэрэглэдэг хутгыг ч олж болно гэж Жин хэлээд гарч одов.

Жонгүг Тэхёны гэрээс явлаа хэмээн гарч ирсэн боловч тэр гэр лүүгээ харилгүй ойролцоо нуугдан түүний хойд эцгийг гэртээ ирэхийг хүлээж байлаа. Тэхён хэдий хүчирхийлэлд өртдөггүй гэж өөрөө хэлэн батлахыг оролдсон боловч түүний биен дээрх хөхрөлт үүд түүний худлаа ярьж байгаа гэдгийг хэлээд өгчихөөр байсан юм. Орой болж гэгээ тасрах үед түүний гэрийн гадаа тансаг хар өнгийн машин ирэн зогсоход дотроос нь өндөр, залуухан цэвэрхэн хар хослол өмссөн залуу гарч ирээд шууд л Тэхёны гэрийн хонхыг дарлаа. Яг л түүнийг хонх дарахыг хүлээж байсан юм шиг Тэхён шууд л хаалгаа тайлав.

- Аав нь гэртээ ирлээ хэмээн тэр хүн хэлээд дотогш яваад орчихов. Жонгүг нуугдаж байсан газраасаа гарч ирэн тэдний гэрийн хаалга руу очин хонхыг дарах эсэхдээ эргэлзэн хэсэг зогссоны эцэст хонхыг нь дарлаа.

Жонгүгийг дотогш ороход Тэхён түүнрүү нэг харж, аав луугаа нэг харан түүний юу хэлэхийг хүлээж байгаа юм шиг мэдрэмжийг Жонгүгэд төрүүлэв. Тэхёны хойд аавын түүнрүү нэвт ширтэх харцыг хараад Жонгүг гутлаа тайлангаа

- Аав, ээж маань гэнэт хөдөө яваад тэгээд намайг Ким Тэжүн ахынд очоод хоночих гэсэн юм. Манай аав, ээж түүний ээв, ээжтэй найзууд байсан юм л даа. Сайн таньдаг. Тэхён бид 2 ч гэсэн сайн найзууд гэж хэлэхэд түүний хойд аав нүүрэндээ инээмсэглэл тодруулаад

- Тэхён чиний талаар хэлж байсан. Жонгүг байх аа. Намайг Ким Намжүүн гэдэг хэмээн өөрийгөө танилцуулав.

Шөнө болж бүгд орондоо ороход Тэхён өдрийн өмсөж байсан цамцаа тайлалгүй Жонгүгийн хажуугаар хөнжилдөө шургаад түүн лүү харан

- Чи яах гэж буцаж ирсэн юм? Тэгээд яагаад худлаа яриад байгаа юм гэж асуухад Жонгүг

- Зүгээр л. Чамд санаа зовоод гэж үнэн сэтгэлээсээ хэлээд инээмсэглэв.

Алуурчин л зүгр л туслах дүр бхгү юу😂
Maybe Vkook🤔.

Үхээч. Хонгор минь Donde viven las historias. Descúbrelo ahora