Юнги Жонгүгийн гэрийн ойролцоох камеруудыг нягтлан үзсэний эцэст түүнийг хэрэгтэн биш гэсэн дүгнэлтэнд хүрэв. Түүний гэрийн ойролцоох камерт түүний өчигдөр шөнө гэр лүүгээ орж байсан дүрс бичигдсэнээс биш түүний гарч байгаа дүрс байсангүй. Дээр нь баячуудын амьдардаг хороо гэсэндээ камерны бичлэгийг бичих чанар нь ч бас сайн байсан учир түүнийг хэрэгтэн биш гэдгийг хангалттай нотлож байлаа. Гэмгүй хүнийг хэрэгтэн хэмээн гүтгэж түүний сэтгэцийн өвчинг улам хүндрүүлсэндээ л бага зэрэг эмзэглэж байсан ч түүний бодсоноор болоогүйд тэр ууртай байлаа.
"Үнэхээр Ким Сеокжины хэлсэнээр энэ хэрэг тэр цуврал аллагатай хамаагүй юм болов уу? Би хэтэрхий кино шиг зүйл төсөөлчихсөн хэрэг үү?" хэмээн Юнги бодон хэргийн файлуудыг хойш нь тавиад гэр лүүгээ харихаар гадуур хувцсаа өмслөө. Тэр уул нь ээлжийн амралтаа авсан байсан ч түүний хариуцсан дүүрэгт дахиад хүн амины хэрэг гарсан учир амралтаа хойш нь тавиад буцан ажилдаа орсон нь энэ.
Гэрийнх нь үүдэнд зогсох Жонгүг болон Тэхёныг хараад тэр гайхан тэдэн лүү гараараа даллах гэсэн боловч Жонгүгэд хэлсэн зүйлс нь бодогдож байсан учир тэр зүгээр л тэднийг хараагүй юм шиг хажуугаар нь өнгөрөн алхахад Жонгүг түүний араас ирэн
- Ахаа. Та одоо ч гэсэн намайг хэрэгтэн гэж бодсон хэвээрээ байна уу? хэмээн шууд асуухад
- Б.....б......Би нөгөө тэр тухайд намайг уучлаарай. Би арай хэтрүүлчихсэн юм шиг байна гэж Юнги гацаж түгдрэн байж хэлэв.
Юнги тэр 2ын гэрээсээ зугатчихсан, тэгээд тэднийхээс өөр тэднийг нуух хүн байхгүй гэх яриаг сонсоод эхэндээ дургүйцэж байсан ч Жонгүгийн ятгалганд автан тэднийг гэртээ түр толгой хоргодуулахаар болов.
- Та нар Жиминий өрөөг ашиглаж болно. Түүний бүх зүйлсийг бүгдийг нь шатаачихсан учир өрөө нь бараг хоосон байгаа гэж Юнгиг хэлэхэд Жонгүг бөхийн шууд л талархсанаа илэрхийлсэн бол Тэхён мод шиг л зогсож байлаа.
Тэд Жиминий өрөөнд орсоны дараа Жонгүг орон дээр суугаад Тэхёныг хажууд нь суу хэмээн занган хэлэхэд тэр хаалга налаад
- Хэрвээ чи эднийд ирнэ гэж хэлсэн бол би хэзээ ч ирэхгүй байсан юм хэмээн өгүүлэхэд Жонгүг босон түүний гараас атгаад
- Энэ бол энэ ертөнцөд байж болох хамгийн аюулгүй нуувч. Бидний гэрийнхэн биднийг тэднийхээс хэзээ ч хайхгүй нь лавтай. Тиймээс битгий санаа зов хэмээн түүнийг тайвшууллаа. Жонгүг товчлуур даран гэрэл асаахад яг Юнгигийн хэлсэн шиг тэнд Жиминийг санагдуулах юу ч байсангүй. Ор болон компьютерийн ширээ сандал. Магадгүй Юнги түүний компьютерийг хүртэл шатааж орхисон бололтой.
Гэрээр дүүрэн амтлаг хоолны үнэр тархахад Жонгүг өрөөнөөсөө
- Ахаа би ч гэсэн хоолноос чинь идэж болно биздээ гэсээр гарч идэв.
- Мэдээж. Гэхдээ Тэхён яагаад гарч ирэхгүй байна вэ хэмээн Юнги асуухад
- Тэр цатгалан байна гэсээн. Тэр ойрд жоохон асуудалтай байгаа юмаа. Ойлгоорой гэж хэлээд хоолноос нь амсаж үзээд эрхий хуруугаа гозойлгон
- Үнэхээр амттай юмаа. Та мундаг тогооч гэж хэлэхэд Юнги өөрийн мэдэлгүй түүнийг өхөөрдөн үсийг нь илэв. Урьд нь тэр хичнээн их ажилтай байсан ч хамаагүй ажлаа тарж ирээд Жиминд байнга хоол хийж өгдөг байсан. Компьютер тоглохоос өөр ид шидгүй дүү нь яг л Жонгүгтэй ижил түүний чихэн дээр цэцэг ургуулан хоолыг нь иддэг байсансан.
Яг ингээд тулаад харьцвал Жонгүг тийм ч муу хүүхэд биш бололтой. Тэр одоо л яагаад өөрийнх нь дүү нь түүнд хичнээн сайн байсныг ойлгох шиг болов. Гаднаасаа хүйтэн хөндий, мэдрэмжгүй, уурлахаараа сэтгэцийн өвчтэй юм шиг болчихдог энэ жаал. Түүнд гоё хоол хийж өгөөд, түүний сэтгэл санааг хангалттай дэмжин магтаж өгвөл түүний сэтгэцийн өвчинг сэтгэл зүйчгүйгээр ч анагааж болох бололттой. Даанч түүний эцэг эх нь үүнийг мэддэггүй нь харамсалтай.
Бараг жилийн дараа хэн нэгэнтэй хамт ингэж хөгжилтэйгөөр оройн хоолоо идэж буй явдал Юнгигийн сэтгэл санааг дээрдүүлж орхив. Яг л түүний бяцхан дүү нь амьд эргээд ирчихсэн юм шиг мэдрэмж түүнийг бүрхэж тэр өөрийн мэдэлгүй маш их инээмсэглэж байлаа. Жонгүг хооллож дууссаны дараа аяга таваг угаахаар босоход Юнги түүнийг зогсоон будаан дээр тавьсан хачир болон халуун цай өгөөд
- Түүнд аваачиж өг. Тэр ч гэсэн өлсөж байгаа байх гэхэд Жонгүг бөхийн талархалаа илэрхийлээд өрөө рүүгээ орохын өмнө
- Би.... Нөгөө Жиминийг өнгөрдөг шөнө таны хэлсэнээр Сөүлд байсан нь үнэн. Би зүгээр л эмээ маань байхгүй тэр хоосон гэрт үлдэхийг хүсээгүйдээ л энд ирсэн гэж тайлбарлахыг сонсоод Юнги зүгээр л толгойгоо дохив.
Жонгүг өрөө рүүгээ ороход Тэхён түүнийг гарахад сууж байсан яг тийм байрлалтай сууж байхыг хараад гүйж очин ширээн дээр хоолнуудаа тавиад
- Яагаад ингээд сууж байгаа юм? Өлсөж байгаа биздээ. Алив идчих хэмээн түүнд хэлэхэд тэр толгойгоо сэгсрэв.
- Заа. Энэ чиний хийдэг хоолнуудаас дутахааргүй амттай юм билээ. Чи өчигдрөөс хойш юм идээгүй биздээ. Зөрүүдлээд байлгүй идчих. Жонгүг аягатай хоолноос халбагаар аван түүний ам луу ойртуулахад тэр дахиад толгой сэгсрэн буруу хараад суучихав.
Тэхёныг хоолоо ид хэмээн удаан гуйсны эцэст тэр хоолыг идэж эхлэв. Түүнд хоол халбагадан өгч байхдаа Жонгүг урьдын явдлыг санан дурсав. Жиминийг нас барсаны дараа Тэхёны түүнд хоол халбагадаж өгч байсан үе. Магадгүй тэр үед Жонгүг үнэн голоосоо түүний хойноос гунигласан байж мэдэх юм. Учир нь тэр үед Жонгүг өөрийн жинхэнэ сэтгэлээ ч ойлгодоггүй байсан шүү дээ. Бас дээрээс нь Жиминий үхлийн гэнэтийн цочирдолоос үүдээд түүний сэтгэцийн өвчин сэдэрчихсэн байсан.
Гэнэт Тэхёны сугшин уйлахыг сонсоод Жонгүг бодлоосоо салан бодит ертөнцөд эргэн ирлээ. Тэр хоолоо ширээн дээр тавин Тэхёны нулимсыг арчаад
- Яасан бэ? гэж асуухад
- Зүгээр л ухаан орсон цагаасаа хойш бараг анх удаа хэн нэгний хийсэн хоолыг идэж байна гэж Тэхён хариулав. Жонгүг шууд л түүнийг тэврээд үсийг нь илэнгээ
- Амлая. Би чамаар гоё хоол хийлгэхийг заалгаад үргэлж чамд хоол хийж өгч байна гэв.
Тэхёныг унтсаны дараа Жонгүг түүний цамцыг сөхөн хараад түүний уур хилэн дүрэлзэж орхив. Дахиад л хаа сайгүй хөхрөлт, няцралт. Түүний хайртыг зовоосон тэр нэгнийг заавал шийтгэхээ бурханаар тангараглаад түүнийхээ үсийг үнэрлэнгээ нүдээ аньлаа.
- Чиний бяцхан тэжээвэр гөлөг чамаас зугатсан гэж сонслоо хэмээн хэлэх залуугийн үгийг сонсоод түүний дэргэд түүнийг тэврэн хэвтэж байсан залуу тэврэлтээ салгаад ширээн дээр байсан тамхинаас аван асаангаа
- Гөлөг хэзээд эзэндээ үнэнч байдаг юм. Тэр өөрийгөө нохой болж томорсон гэж бодож байгаа ч түүнийг гөлөг гэдгийг нь сануулаад өгөхөөр надруу сүүлээ шарвагануулаад буцаад ирнэ гэж хэлэв.
Vkook happy ending........
YOU ARE READING
Үхээч. Хонгор минь
ActionАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.