Зоорин дотор хутга барин холхих залуу. Тэр өөр хэн нэгэнтэй ам муруйх бөгөөд бүсгүй түүний ярианаас сонсон энд түүнээс гадна дахиад 2 хүн байгаа гэдэг дүгнэлт хийв. Нэг нь түүнийг шууд үхүүлэхийг хүсэх бол өөр нэг нь түүнийг аврахыг хүснэ. Харин яг бодит амьдрал дээр оршдог энэ залуу тэр 2ын дунд гацан будилж, дэмий л нааш цааш холхино.
- Заа яахав. Миний хайр хувираагүй гэдгийг чамд батлая хэмжээ тэр залуу шийдэмгийгээр хэлээд бүсгүйн хүзүүнд хутга тулган
- Үхээд өг. Хонгор минь хэмээн түүний чихэнд шивнэлээ.
Нүдээ нээхэд цагаан тааз түүнийг угтан авав. Тэр өөрийгөө хэдэн цаг унтсан, хаана байгаа гэдгээ ч мэдэхгүй байлаа. Тэр толгойгоо өндийлгөн эргэн тойрноо хараад эмнэлэгт байгаагаа ухаарав. Түүний гарнаас атган түүний орыг дэрлэн унтах хэн нэгэн. Тэр гараа эвтэйхэн татаж авсан боловч түүнийг сэрээж орхив.
- Жонгүг аа. Зүгээр үү. Толгой чинь өвдөж байна уу. Түүнийг ингэж асуухад тэр толгойгоо сэгсрээд
- Юнги ахаа. Тэд ч гэсэн надтай хамт ирсэн үү хэмээн асуулаа. Юнги түүний юу ярьж байгааг ойлгон толгойгоо дохиод
- Тиймээ. Гэхдээ одоохондоо тэд гэртээ байгаа гэхэд Жонгүг буцан толгойгоо дэрэн дээр тавив.
- Муу худалч. Бид үргэлж чиний дэргэд байсан гэж орны толгой дээр хэн нэгэн дуугарахад Жонгүг өндийн Тэхёныг олж харав.
- Чи өвдөөгүй юмуу. Хэвтэхийг хүсэж байна уу. Жонгүгийг ингэж хэлэхэд Юнги дотроо уйлахаас өөр зүйл хийж чадсангүй.
Өчигдөр Жонгүгийг хүн алах гэж байхад нь очиж түүнийг болиулахыг оролдсон боловч тэр түүнийг эсэргүүцсэн. Аргаа ядахдаа түүнийг байдаг хүчээрээ түлхэхэд тэр толгойгоороо хана мөргөөд ухаан алдан уначихсан. Дараа нь тэднийг эмнэлэгт авчирсан. Юнги бүсгүйг юу хийдгийг нь хангалттай мэдэж байсан учир цагдаад мэдэгдэх хэрэггүй хэмээн түүнийг сүрдүүлсэн.
- Хүү минь. Яаж яваад ийм байдалд хүрчихэв дээ. Бид түүнийг уул нь сайн хүн болгон өсгөсөн юмсан. Үүнээс өөр арга байхгүй юу гэж Жонгүгийн ээж эмчийн яриаг сонсоод уйлан байж хэлэхэд
- Одоогоор танай хүүг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийхээс өөр арга алга даа. Харин түүнд өөрт нь сэтгэцийн эмнэлэг биш зүгээр л амралтад явуулж байгаа гэж ойлгуулах нь зөв. Хэрвээ тэр өөрийгөө эмнэлэгт хэвтэж байгаа гэж бодвол түүний байдал улам хүндэрнэ. Тэгээд ч одоо түүнд тайван байдал хамгаас чухал. Хэрвээ тэр дахиад ямар нэг цочрол авах юм бол үүнээс дордоно. Тэгээд бас та нар дуртай үедээ түүнийг эргэж ирж болно гэж эмч хэлэв.
Цас будран эргэн тойрныг цасанд даржээ. Жонгүг цонхны цаанаас будрах цасыг хараад
- Би гадаа гармаар байна гэж хэлэхэд түүний дэргэд суух бор үстэй хөвгүүн түүний гараас татаад
- Тэгвэл яагаад гарч болохгүй гэж. Алив гаръя л даа гэхэд өөр нэгэн
- Тэхёнаа. Чи яагаад хүүхдийг дандаа буруу зүйлд уриалж байдаг юм. Тийм хүйтэнд гарах юм бол тэр ханиад хүрчихнэ шдээ хэмээн эсэргүүцэв.
- Жиминаа. Битгий ийм унжгар бай л даа. 3уулаа гарч хамт хөгжилдий хэмээн Тэхён хэлээд тэр 2ын гарнаас нь шүүрэн гадагшаа гарав.
Хашааны хаалгыг нээн дотогш орж ирээд гадаа ганцаараа гүйн аз жаргалтай гаар инээх хүүг олж хараад Юнги инээмсэглэн
- Жонгүгээ хэмээн дуудаад гараараа даллав. Тэр түүн лүү гүйн ирэхэд Юнги түүний курткины малгайг өмсгөөд
- Ханиад хүрчихнэ шүү гэв.
- Ахаа. Та дахиад л ирсэн юмуу? Жонгүг ингэж хэлээд түүний авч ирсэн зүйлсийг өргөн дотогш авч орохоор явахад
- Би дандаа чам дээр ирнэ гэж хэлсэн шүү дээ гээд араас нь дагав.
- Яагаад гэж Жонгүг асуухад Юнги юу гэж хариулахаа мэдэлгүй хэсэг эргэлзсэнээ
- Би Жиминтэй уулзахын тулд чам дээр ирэх хэрэгтэй. Тэр хичээл номоо таслаад чиний хажууд байгаад байгаа муу хүүхэд гэхэд Жонгүг тачигнатал инээлээ.
- Яасан?
- Тэр таныг энд харсандаа үнэхээр их баяртай байна гэнэ. Тэгээд түрүүн өөрийнх нь зөв байсан болохоор тэр өвдсөөр байгаад Тэхёныг уурлуулчихлаа гэж Жонгүг хариулаад хаалга нээн дотогш орон ширээн дээр юмнуудаа тавиад эргэн харсанаа
- Нээрээ яагаад та түүнийг хардаггүй юм. Тэр таныг ирэх бүрт үргэлж таны өвөр дээр суугаад таны хүзүүгээр тэвэрч байдаг шүү дээ хэмээн асуув. Юнги толгойгоо илэнгээ
- Би түүнийг харсан ч түүнийг муу хүүхэд болохоор түүнтэй ярилцахыг хүсдэггүй юмаа. Муу золиг хаана байна. Нааш ир. Чамайг хашраагаад өгий л дөө хэмээн Юнги хэлээд агаар дээр хэн нэгнийг цохих гэж байгаа юм шиг дүр үзүүлэхэд Жонгүг толгойгоо сэгсрэн
- Та буруу зүг рүү хараад байна. Тэр таны ард байна шүү дээ гэлээ.
Жонгүгийн хүсэлтээр тэр энэ байшинд ганцаараа амьдарч байгаа. Түүнийг олон хүнтэй хамт байлгавал түүний найзууд нь хаяад явчихна гэж айснаасаа болоод эцэг эхээсээ гуйн байж ганцаараа байхыг сонгосон. Эмч нарын бичиж өгсөн эм болон дархлаа дэмжих бэлдмэлүүдийг цаг тухай бүрт нь ууж биеэ хурдхан сайжруулаад найзуудтайгаа хамт буцаад хичээлдээ явахыг хүсэж байгаа.
Түүний сэтгэцийн өвчин жоохон хүндэрсэн. Хэрвээ бүх зүйлийг эмчийн дагуу хийх юм бол буцаад сайжирна хэмээн түүнд ойлгуулсан учир бүх зүйл хэвийн байлаа. Түүний эцэг эх сэтгэл зүйчийн хамтаар сард нэг удаа эргэдэг. Харин Юнги 5 дахь өдөр бүр түүн дээр ирээд хамт байж байгаад 1 дэх өдрийн өглөө буцдаг.
Юнги тэдэнд зориулан хоол хийгээд 4 аягалан ширээн дээр тавьлаа. Түүнээс гадна 3 аяганд хоол хийхгүй л бол Жонгүг хоолондоо ам хүрдэггүй. Магадгүй...... Заримдаа үнэхээр Жимин болон Тэхён сүнсийг Жонгүг үнэнээсээ хардаг гэж боддог ч энэ шинжлэх ухаанаар байж болшгүй зүйл учраас итгэхийг хүсдэггүй.
Жонгүг хоолноос нь амсан яг л урьдын адил эрхий хуруугаа гозойлгон
- Ах хамгийн шилдэг нь хэмээх магтаад хоолоо идэж эхлэв.
Хооллож дууссаны дараа тэд зочны өрөөнд цуглан задгай галын дэргэд суухад
- Тэр ахаа хардаа. Жимин дахиад л таны мөрөөр тэврээд суучихлаа гэхэд Юнги шинжлэх ухааныг түр хойш нь тавиад
- Жимин аа. Чи сайн байгаа биздээ
Ах нь чамд хичнээн хайртайг мэднэ биздээ. Үргэлж компьютер тоглоом тоглодог гэж зэмлэдэг байсныг минь уучлаарай. Үнэхээр уучлаарай. Чамайг хамгаалж чадаагүй ахыгаа уучлаарай гэж хэлэхэд түүний нүднээс нулимс дуслаж эхлэв. Жимин ахынхаа нулимсыг арчаад- Намайг ч гэсэн. Үргэлж шөнө орой гадуур тэнэдэг байсныг уучлаарай. Бас ахдаа маш их хайртай шүү. Бас..... Бас таны гутлын хайрцган дотроо нууж хадгалдаг байсан мөнгөнөөс үргэлж авч үрдэг байсанд уучлаарай хэмээн шивнээд Жонгүг рүү харан түүнд дамжуулж хэлэхийг хүслээ.
Жонгүг түүний хэлсэн үгийг яг тэр чигээр нь хэлэхэд Юнги босон Жонгүгийг тэврээд
- Үнэхээр тэр үргэлж чиний хажууд байсан байж хэмээн уйлахад Жонгүг түүний үсийг илээд
- Тэд одоо ч гэсэн миний дэргэд байна гэлээ.
Zz odoo gantshn part
YOU ARE READING
Үхээч. Хонгор минь
ActionАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.