Жонгүгийн өрөө яг л аймшгийн байшин дээр гардаг харанхуй, харх үүрлэсэн байшинг санагдуулам болж өөрчлөгдсөн. Зүгээр л өглөө бүр хичээлдээ явж өдөрт 3 удаа хоол идэж, тэдний авч өгсөн эмнүүдийг ууж байвал эцэг эх нь түүнийг зөнгөөр нь орхино хэмээн амласан учир тэр одоо ийнхүү өөрийн эрх чөлөөнд хүрээд байгаа.
Буцан ширээн дээр суух үедээ түүний ширээн дээр үргэлж байдаг тэр зургийг олж харав. Зурган дээрх 3н хүү 3уулаа инээмсэглэсэн байх бөгөөд захад нь зогсох 2 хүү голын хүү рүү ширтэж байгаа юм шиг зураг. Тэр энэ удаа зургийг аван гараараа илэн зураг луу удаан ширтлээ.
Хичээлдээ ирэхэд түүний суудал дээр нөгөө ядаргаатай шинэ охин сууж байв. Аав ээжийнх нь явуулсан бас нэг тагнуул байх хэмээн Жонгүг амандаа үглээд суудалдаа суухдаа Тэхёны суудал руу харлаа. Тэр хараахан хичээлдээ ирээгүй байх бөгөөд өчигдөр бас хичээлээ дуусаагүй байхад яваад өгсөн. Түүнд санаа зовон утас руу нь залгахыг хүссэн ч чадсангүй.
Учир нь учир нь....... Зүгээр л ойрын өдрүүдэд түүнтэй хэрхэн харилцах арга эвээ олоогүй. Жонгүг өөрийнхөө өөр төрхийг түүнд харуулчихсан. Тэгээд тэр зүгээр л түүнээс зугатчихсан. Хэрвээ түүнтэй үг солихгүй, харилцахгүй байвал бүх зүйл арай л амар юм шиг санагдсан.
Өдрийн турш Тэхён хичээлдээ ирсэнгүй. Ангийн багш түүнийг өвчтэй гэж хэлсэн учир тэр бүр илүү ихээр санаа зовон хий дэмий л түүний хоосон суудал руу харан өдрийг өнгөрөөлөө. Хичээл тарсаны дараа тэр багш нарын өрөөнд очин ангийнхаа багштай уулзав.
- Түүний аав нь өглөө сургууль дээр ирээд эмчийн бичиг өгсөн гэх багшийн яриаг сонсоод Жонгүг амаа ангайн
- Юу гэж дахин лавлан асуухад
- Тэхёноос нэг их ах харагдаагүй ч өөрийгөө аав нь гэсэн. Би ч гэсэн гайхсан л даа. Урьд нь түүний аавыг ерөөсөө харж байгаагүй. Үнэхээр залуухан юм билээ хэмээн дахин хариулав.
Тэгэхээр түүний аав нь ирчихсэн учраас л намайг тоогоогүй байх нь. Өөдгүй амьтан...... Тэхён түүний өрөөний гадаа хаалгыг 3 хоног сахьсан ч тэр огтхон ч өрөө рүүгээ оруулаагүй юм байж одоо түүнд ингэж гомдох эрх байгаа гэж үү??
Даанч түүнд үүнийг бодох ухаан байгаагүй. Яагаад гэвэл тэр хэзээ ч өөрийн бурууг хүлээдэггүй. Тэр эцэг эхийнхээ өмнө өөрийн бурууг хүлээдэг байж болох ч бусад хүмүүсийн өмнө ямар ч буруугүй, төгс залуу.
Нүднийх нь урдуур унжих үс нь түүнийг бичиг баримттай зууралдахад байнга саад болдог учир Юнги үсээ засуулахаар шийдэн гэрийнхээ ойролцоо үсчний газар луу явахаар шийдэв. Тэр яг үнэндээ Жиминий алдсанаас хойш ганц ч удаа үсээ засуулаагүй учир үс нь ургасаар бараг л мөр шүргэхээ дөхжээ. Урьд нь байнга хамт явдаг байсан байж гэнэт ганцаараа явна гэхээр түүнд аймаар эсвэл гунигласаар санагдсан. Хөлөө арай ядан зөөн алхсаар үсчний газар луу ороход түүний танил үсчин эгч зогсож байв. Эгч түүний үсийг за ангаа түүний сэтгэлийг тайтгаруулах үгс хэлэх боловч түүний хэлсэн тэр үгс яг л шархан дээр нь давс цацаж буй мэт түүнийг улам өвтгөсөн юм.
Юнги түүний яриаг үл ойшоогоод байгаа нь хэтэрхий илт байсан учир үсчин ярианыхаа сэдвээ өөрчлөн
- Сүүлийн үеийн залуучууд эмэгтэй хүн шиг хувцасладаг болчихжээ. Өчигдөр би нэг залууг харсан. Гаднаас нь хальт харвал үнэхээр хөөрхөн бүсгүй. Гэвч түүний утсаар ярьж буй хоолойг сонсон эрэгтэй гэдгийг нь мэдээд золтой л харвачихаагүй шүү гэх яриа Юнгид их л танил сонсогдлоо.
- Эгчээ. Тэр яг хаана байсан юм хэмээн Юнги шууд л суудлаасаа босоход үсчин түүний анхаарлыг татаж чадахаар зүйл ярьсандаа баярлан түүнийг суудалд нь буцаан суулгаад
- Заа одоохон дууслаа. Түр суугаад үсээ засуулан гаа миний яриаг тайван сонс гэв.
Юнги үсчиний газраас гаран бараг л гүйх шахуу байрны манаач дээр очин ойролцоох камерны бичлэгүүдийг шалгахыг хүслээ. "Одоо бодоод үзвэл тэр машинд халдсан залуу эмэгтэй гэхэд арай л өндөр бас дээр нь жаахан эв дүй муутай байсан. Би яагаад энийг санасангүй вэ" хэмээн амандаа үглэсээр бичлэгийг шалгав. Энэ бичлэгэн дээр тэр залуугын царай бас л бүдэг гарчээ. Энэ хавь төв замаас бага зэрэг хол учир зүгээр л хамгийн хямдхан камеруудыг байрлуулчихдаг. Шалгалтаар хүмүүс ирээд тэдгээр камеруудыг хараад камертай хэмээн бүртгээд яваад өгдөг. Зүгээр л нэр төдий камернууд.
Юнги нөгөө байрны гадна машин луу халдсан хүнтэй харьцуулж үзэхээр бичлэгийг хуулан аваад манаачид баярлаж талархсанаа илэрхийлэн гарч одов. Тэр ажил дээрээ ирмэгц шууд л мэргэжлийн хүнд нөгөө бичлэгийг өгөн аль болох хурдан харьцуулахыг хүслээ. Хариу 48 цагийн дараа гарах учир энэ хооронд тэр бусад ажлаа амжуулахаар ширээний ард суух үед түүнийг дарга нь өрөөндөө дуудав.
Түүнийг өрөөнд ороход нэг залуу суух бөгөөд дарга нь тэднийг хооронд нь танилцуулав.
- Өнөөдрөөс эхлээд таны мөрдлөгт туслах болсон Ким Сеокжин. Жин гэж дуудаж болно гэж хэлээд тэр залуу инээмсэглэсэн ч түүний үл тоон басамжилах мэт инээсэн инээмсэглэл Юнгид таалагдсангүй.
- Тэр бол төвөөс томилогдож ирсэн мөрдөгч. Чи энэ хэргийг аваад бараг жил болж байгаа ч ямар ч ахиц дэвшил алга. Дээрээс энэ хэргийн учрыг хурдан ол гэж надад үүрэг болгосон. Та 2ыг хамтраад хэргийг хурдан илрүүлэх байх гэж найдаж байна. Одоо гарч болно.
Тэд коридорт гарахад Жин зогсон түүн лүү хараад
- Би энэ хэргийг хамгийн ихдээ 1 сарын дотор шийдэх болно. Ядаж тус болохгүй юмаа гэхэд битгий гай болоорой доо гэж хэлээд түрүүлэн алхахад Юнги хойно нь гараа атгаад хана луу цохин уураа гаргахаас өөр юм хийж чадсангүй.
Тэхён аавыгаа хүлээн гэртээ хоол хийн зогсоно. Түүний аав ирээд хагас сарын хугацаа өнгөрч байгаа. Тэхён хичээлдээ явахыг хүссэн ч түүний хойд аав танил талаа ашиглан түүнд хуурамч эмчийн бичгээр 14 хоногийн чөлөө авчихсан. Түүнийг илүү их хажуудаа байлгаж зовоох гэсэндээ энэ бүхнийг сэтгэж байгааг тэр хэнээс ч илүү гадарлаж байсан ч түүнд үг сөрөх эрх байхгүй. Учир нь Жонгүгийн ээжийн хэлсэн шиг түүний хөрөнгө, түүний байшин, түүний амь нас гээд түүнийх гэсэн болгон тэр хүний өмч болчихсон.
Та нарын алуурчныг таамаглаж бгаа коммуудаыг харж инээгээ л бжн😂
YOU ARE READING
Үхээч. Хонгор минь
ActionАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.