7. Хойд Аав

412 73 6
                                    

Жонгүг толгойгоо өргөн босохдоо гэртээ хоноогүй гэдгээ анзаарлаа. Өчигдөр тэндээс уурлаж гараад шууд автобусанд суун Сөүлд ирээд өөрийн хэзээ ч орж байгаагүй газар луу орон архи авч уусан. Гэхдээ тэр хичнээн шилийг уусан, энэ газар яаж ирсэндээ ч санахгүй байгаа. Тэр босон эргэн тойрноо харж байтал хэн нэгэн хаалга нээн орж ирэхэд

- Тэхёнаа хэмээн гайхан харлаа. Тэр авч ирж байсан зүйлээ орны хажуу талын ширээн дээр тавиад

- Май. Толгой чинь өвдөж байгаа биздээ. Би чамд шаталт бууруулах эм авч ирсэн гэхэд Жонгүг буцан орон дээр суугаад эм уунгаа

- Би танайд яаж ирсэн юм гэв.

- Чи өчигдөр шөнө надруу залгаад намайг ирээд аваач гээ биздээ. Тэгээд л би чамайг очиж авсан юм.

- Тэгсэн билүү. Би ерөөсөө юу ч санахгүй байх юм. Гэхдээ чи энэ бүхнийг яаж мэддэг юм??

- Юу хэмээн Тэхён түүнрүү дүрлийсэн нүдээр харахад

- Аан. Шарталтын эсрэг эм..... Би чамайг ийм юм мэддэггүй гэж бодсон юмсан.

- Зүгээр л зарим нэг шалтгаанаар. Өлсөж байна уу. Би хоол хийж байгаа. Усанд орчхоод гараад ирээрэй. Би цэвэрхэн хувцаснууд тавьчихсан байгаа хэмээн Тэхён хэлээд өрөөнөөс гарч одов.

Жонгүг шарталтаас үүдэн өвдөх толгойгоо барьсаар шүршүүрийн өрөө рүү явж байхдаа тэдний гэрийн зарим зүйлс өөрчлөгдсөнийг анзаарав. Бага сургуульд байхдаа байнга ирдэг байсан ч түүний аав нас барснаас хойш бараг ирж байгаагүй. Ханан дахь зурагнууд ад нэгэн үл таних залуугийн зураг нэмэгдсэн байх бөгөөд тэр түүний нас барсан ээжийнх нь мөрөөр тэвэрсэн байхыг анзаараад хойд аав нь хэмээн таамаглав.

Тэхён хэдий түүнтэй ижил боломжийн айлын хүүхэд боловч бага сургуульд байхдаа аавыгаа, 2 жилийн өмнө ээжийгээ ослоор алдсан. Одоо тэр хэнтэй амьдардгийг мэдэхгүй боловч аль ч цаг үед нэг ижил байдлаа хадгалж байдаг жирийн л хүүхэд. Магадгүй ээж, аавтайгаа хамт амьдардаг байхдаа тэр их цоглог, цовоо хүүхэд байсан. Харин аавыгаа алдсаны дараагаас түүний инээх нь, үг хэлэх нь багасаж эхэлсэн. Ээж нь нас барсан дараа түүний инээд арилж үргэлж бодлогоширч, хүн бүр лүү хүйтэн харцаар хардаг нэгэн болон хувирсан юм.

Жонгүг усанд орж байх хугацаанд дахиад л өөрийгөө буруутган хараав. Тэр өнгөрсөн 2 жилийн хугацаанд Тэхёны төлөө юу ч хийж өгөөгүй. Учир нь тэр шинээр шилжиж орж ирсэн Жимин гэх хүүтэй зууралдаад түүнд анхаарал хандуулах ч завгүй байсан юм. Энэ бүх хугацаанд Тэхён ганцаараа байж бүхий л зовлонг ганцаараа даван туулсан. "Би ч ёстой новш юм даа" хэмээн Жонгүг өөртөө уурсаад гараараа хана луу цохьлоо.

Тэхёны бэлдэж тавьсан хувцаснууд түүнд яг таарч байсан бөгөөд тэд бараг ижил өндөртэй учир ингэж таарах нь арга ч үгүй биз. Жонгүгийг бууж ирэхэд тэр цааш харан хоолоо хутгаж байв. Жонгүг ширээний ард ирэн ирсэндээ мэдэгдэн хоолойгоо засахад Тэхён эргэн хараад инээмсэглэн

- Заа суучих. Хоол бараг болчихлоо гэв. Жонгүг түүний инээмсэглэлийг хараад л хүчилсэн шаналалтай инээмсэглэл гэдгийг ядах юмгүй мэдэж орхив. Урьд нь түүнийг бараг анзаарч байгаагүй ажээ. Зүгээр л өөрийнхөө асуудалд л анхаарч байснаас түүнийг хэр байгаа талаар сонирхож ч байсангүй.

Хоол идэх хугацаанд хэн ч үг дуугарсангүй. 2ул чимээгүй хооллож дууссаны дараа

- Чи хэнтэй хамт амьдарч байгаа юм хэмээн Жонгүг түрүүлэн ам нээн асуухад

- Одоохондоо ганцаараа. Аав маань ажлын шугамаар гадагшаа томилолтоор явчихсан гэж Тэхёны хариулахад Жонгүгийн нүд нь томрон

- Тэгэхээр чи түүнийг ааваа гэж дууддаг байх нь ээ гэв.

- Тэр надаас нэг их ах биш ч өөрөө намайг тэгж дуудахыг хүчиллэг учир би тэгж дуудсаар байгаад сурчихжээ хэмээн Тэхён хэлээд аяга тавгаа угаахаар босов.

- Нөгөө...... Би танайд хэсэг амьдарч болох уу.....

- Гэнэт юу болоо вэ?

- Ээжтэй муудалцчихаад утсаа унтраачихсан. Тиймээс би дахиж тэр гэр лүү очмооргүй байна. Тэгэх үү. Танай аав чинь ирэхээс өмнө явчихнаа. Жонгүг бараг л өвдөг сөгдөх нь холгүй гуйн хэлэхэд Тэхён инээмсэглээд толгой дохив.

Жонгүг өөрийн хоолоо идсэн аягануудыг аван босоод угаахаар түүний хажууд зогсон угаалтуур луу аягаа хийхэд

- Зүгээр орхичихоо. Би угаачихая хэмээн Тэхён хэлэв. Жонгүг толгойгоо сэгсрээд

- Үгүйээ. Өөрийн хоол идсэн аягаа өөрөө угаах хэрэгтэй. Дараа нь чи намайг бохир байна гээд хөөчихвөл яах уу? гэж хариулахад Тэхён дахиад л инээмсэглэв.

- Чи дахиад л инээчихлээ гэж Жонгүг шивнэхэд Тэхён түүнлүү гайхсан янзаар харвал

- Хоюулаа хэдийнээс эхлээд ийм хөндий, танихгүй хүмүүс шиг болчихсон билээ. Урьд нь үргэлж байнга хамт байдаг байсан гэж Жонгүг хэлэхэд Тэхён зүгээр л урвайн мөрөө хавчив.

- Би чамаас юм асуугаад байгаа юм биш үү. Хариулаач Тэтэ гэж өхөөрдөн дуудаад түүнлүү цоргоноос гоожих уснаас гараараа аван цацахад

- Хөөе. Чи юу хийгээд байгаа юм бээ. Би ч гэсэн чамлуу ус цацаж чадна шүү гээд түүн лүү ус цацав.

Жонгүг ч бууж өгөхийг хүссэнгүй. Хажуудаа байсан халбага аван ус хийгээд түүнлүү ус цацахад Тэхён шууд л шүршиж угаадаг шүршүүрийн толгойг аван түүнлүү харуулаад цацаж эхлэв.

- Заа би бууж өглөө хэмээн шалба норсон Жонгүг орилоход Тэхён сая л нэг юм шүршүүрийн усыг хаав. Энэ үед Жонгүг яг л тэнэг хүн шиг инээж эхлэхэд Тэхён түүнлүү гайхан харав.

- Чи өөрийгөө хараач. Бараг усан хулгана болчихсон байна хэмээн Жонгүг орилоход Тэхён ч бас инээгээд

- Өөрийгөө хичээ. Хэн нь бууж өгий гэлээ. Тэгээд жоохон хүүхэд шиг хүн лүү ус цацахдаа яадаг юм хэмээн гомдонгуй өгүүлээд эргэн тойрноо харан

- Одоо эднийг яаж цэвэрлэх юм. Мангараа гэв.

- Хэрвээ зөвхөн 2улханаа юм бол цэвэрлэх ямар хэрэгтэй гэж. Зүгээр л санаа амар амьдрахад болно гээд нойтон хувцастайгаа буйдан дээр хэвтэхэд Тэхён орилон

- Би ийм эмх цэгцгүй байхыг үзэн яддаг. Алив явж хувцсаа соль гэж орилов.

Жонгүг өглөө босохдоо л анзаарсан. Тэр эрэгтэй хүн гэхэд дэндүү цэвэрч амьдрах юмаа. Бараг түүний ээжээс илүү цэвэрч гэхэд хилсдэхгүй байх.

Тэд унтахаар хамтдаа орон дээр зэрэгцэн хэвтэх бөгөөд Тэхён хөнжлөөр толгойгоо хучин эсрэг зүгт харан хэвтэв.

- Танай хойд аав чинь ямархуу хүн байдаг вэ. Чамд сайн ханддаг уу хэмээн Жонгүг харанхуйн нам гүмийг эвдэн асуулаа.

Үхээч. Хонгор минь Donde viven las historias. Descúbrelo ahora