Жонгүг орноосоо босоод л өрөөгөөр тархсан амтлаг хоолны үнэрээс ханатлаа амьсгалан өөрийн өлсөж буйг мэдэрлээ. Хувцсаа өмсөн хоолны өрөө рүү ороход Тэхён ширээн дээр хачир өрж байх бөгөөд тэр түүн рүү харан
- Сайхан амарсан уу гээд инээмсэглэв. Жонгүг толгой дохиод шууд л ширээний ард суун
- Өлсөж байна шүү гэж хэлээд хоол руу дайрахад Тэхён түүнлүү муухай харан
- Чи ядаж гар нүүрээ угаасан биздээ гэв.
- Б.....б...би дөнгөж унтаад л сэрж байгаа юм чинь миний гар цэвэрхэн. Хар л даа хэмээн Жонгүг амандаа үглээд түүнд гараа дэлгэн харуулахад Тэхён түүний гар луу цохиод
- Явж гараа угаа хэмээн захиргаадав. Тэд хооллож дууссаны дараа Жонгүг хийх ажил олж ядан гэрийн хананд байрласан зурагнуудыг үзэж сонирхох бол Тэхён зурагт асаагаад ямар нэг үзчих сонирхолтой нэвтрүүлэг, кино хайн зурагтын суваг сольж эхлэв.
- Тэгэхдээ танай хойд аав чинь үнэхээр царайлаг юмаа. Бас залуухан дээр нь халуухан. Чи ямар нэг өөр нүдээр харж байсан уу хэмээн Жонгүг зурагнуудыг сонирхож байхдаа өөрийн хэлэх гэж буй үгийг дүгнэлгүй шууд хэлж орхив. Тэр хэлж дууссан хойноо л өөрөө ямар тэнэг үг хэлсэнээ ухааран урвайгаад буйдан дээр ирэн Тэхёнтой зэрэгцэн суугаад гараа урдаа аван
- Намайг үнэхээр уучлаарай. Би сая тэнэг юм ярьчих шиг боллоо. Би зүгээр л юу гэх гэсэн бэ гэхээр нөгөө чамайг Жиминд сайн байсан гэхээр гэй байх гэж бодоод......... Тэр дахиад л тэнэг юм ярьчихсан гэдгээ мэдэн амаа хамхив. Харин Тэхён төв царай гаргаад
- Би Жиминд сайн гэдэг нь гэй гэсэн үг биш. Би зүгээр л Жимин болохоор л түүнд сайн байдаг юм. Тэрнээс биш эрэгтэй царайлаг хүн болгонд сайн болно гэж байхгүй. Эсвэл чи өөрөө эрэгтэй хүн болгонд сайн байдаг юм уу хэмээн асуухад Жонгүг өөрөө байдалд орж орхив.
- Б.....б........би ч гэсэн Жимин болохоор л түүнд сайн байдаг. Хэрвээ өөр эрэгтэй хүн.......... Жонгүг хэлэх гэсэн үгээ ч гүйцээлгүй нусаа татаад "Би явж угаалгын өрөө орлоо" хэмээн ОО руу зүглэв.
Тэр хүйтэн усаар нүүрээ угаагаад хана налан зогсохдоо "Одоо ч гэсэн Жиминийг гэх мэдрэмж яг л анхных шигээ байна. Түүнийг хэн нэгэнд алуулсаныг мартаж орхиж. Зүгээр л Тэхён шиг түүнийг алс хол хаа нэгтээ байгаа хэмээн түүнтэй нийлж хэтэрхий удаан жүжиглэснээсээ болоод мартаж орхиж. Би түүнийг алсан тэр алуурчинг олох хэрэгтэй" хэмээн өөрөө өөртэйгөө яриад нүднээс нь дуслах нулимсаа арилгахын тулд дахин нүүрээ хүйтэн усаар угаав.
- Чи зүгээр үү? гэх Тэхёны дуу хаалганы цаана дуулдахад тэр крантны усыг хаагаад
- Чи яаж ингэж сайн тэсэж чаддаг юм? Би үнэхээр эргэлзэж байна гэж Жонгүг хаалганы цаанаас асуув.
- Юу гэсэн үг билээ.
- Зүгээр л чиний Жиминд сайн гэх үг надад дэндүү эргэлзээтэй санагдаж байна. Би хичнээн түүнийг чиний хэлсэнээр өөр газар жаргалтай байгаа гэж бодон түүндээ итгэхийг хүссэн ч үнэхээр болохгүй байна. Жонгүгийн хоолой сааралтан өнгө нь тасалдаж нүднээс нь ганц нэгээр нулимс дуслана. Үүнийг анзаарсан Тэхён түүнийг тайтгаруулахын тулд
- Тэгээд яана гэж? Нэгэнт л түүний араас үхэж чадахгүй юм чинь.......Бид ингээд ч болов амьдрах хэрэгтэй гэж хариулахад ООн хаалга нээгдэн Жонгүг гарч ирэн түүнийг тэврээд
- Намайг уучлаарай. Би дахиад л түүнийг саначихлаа. Чамд ч гэсэн хэцүү байгааг мэдсээр байж.........хэмээн асгартал уйлав. Тэхён түүний үсийг илээд
- Чи ч үнэхээр уйланхай жаал юмаа. Тиймээ ингээд ч болов тайвшираад ав хэмээн хэлэв.
Тэд хэсэг тэврэлдэн зогссоны дараа бага зэрэг тайвшран салан буйдан дээр зэрэгцэн суув.
- 2улаа дахиад яагаад хичээж болохгүй гэж? Хичээвэл түүнийг хөнөөсөн алуурчинг олж чадахгүй гэж үү? хэмээн Жонгүг өөртөө итгэлтэйгээр түүнээс асуухад
- Би ч гэсэн тэр хүний үнэргүй новшийг олмоор л байна. Гэхдээ одоогийн бид юу ч хийж чадахгүй. 2улаа урьд нь ч гэсэн оролдож үзсэн шүү дээ гэх Тэхёны хоолойноос цөхрөл болон гуниг тодорно.
- Би одоо явж тэр мөрдөгч ахтай уулзлаа. Юнги байхаа. Тэр хүнтэй уулзвал ямар нэг сэжүүр гарч магадгүй хэмээн Жонгүг хэлээд гутлаа өмсөж эхлэхэд Тэхён буйдан дээрээ суун үг дуугарсангүй. Яг Жонгүгийг гэрээсээ гарахын алдад
- Тэгвэл би ч гэсэн явы. Түр хүлээж бай гэж Тэхён хэлээд гутлаа өмсөв.
Тэд гэрээсээ гаран хэсэг явсаны дараа Тэхён Жонгүгийг зогсоогоод
- Ингэхэд чи тэр ахыг хаанаас олох гэж байгаа юм? Чамд утасных нь дугаар эсвэл ажилладаг газрынх нь хаяг байгаа юм уу? гэхэд Жонгүг
- Мэдээж тэр Жиминий хэргийг мөрдөж байгаа юм чинь манай дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг байх. Бид түүнийг тэндээс хайх хэрэгтэй гэж хэлээд түүний өмнө гаран алхлаа.
Замын турш тэдний хэн нь ч үг дуугарсангүй. Дүүргийн цагдаагийн газар тэдний гэрээс нэг их холгүй байдаг учир алхан явлаа. Тэд хамт цагдаагийн газар луу ороход тэнд маш их дуу чиимээтэй байлаа. Ер нь энэ газар дуу чимээгүй байна гэж ч бараг байхгүй л дээ. Жижүүр дээр очин Мин Юнгигийн тухай асуухад жижүүр тэдэнд ажилын өрөөний хаягийг нь хэлж өглөө. 3 давхарт гаран өрөөнийх нь дугааруудыг шалган явсаар коридорын төгсгөлд байрлах нэгэн өрөөний хаалгыг цохив.
- Заа гэх эрэгтэйн дуугаар Жонгүг хаалгаар цухуйгаад
- Нөгөө.... Мин Юнги гэдэг хүн энд суудаг уу? хэмээн асуулаа.
- Ямар хэргээр яваа юм? Энэ жаахан хүүхдүүдийн байх газар биш хэмээн хижээл насны эр цухалдангуй хэлэхэд цаана нь сууж байсан залуу тэднийг хараад
- Аан. Энэ манай дүү нар байна. Би гараад уулзчихаад ирий гэж хэлэн тэдний урдаас гарч ирлээ.
Цагдаагийн газрын өмнөх сандал дээр зэрэгцэн суугаад
- Заа ямар хэргээр явна гэж Юнги асуув.
- Бид Жиминийг алсан хүнийг барихыг хүсэж байна гэж Жонгүг өөртөө итгэлтэйгээр өгүүлэхэд Юнги бага зэрэг инээмсэглэн
- Та нар уу??? Би өдий 3 сарын хугацаанд мөрдлөг явуулаад ямар ч ахиц дэвшил гараагүй байхад гэж хэлээд тэдэн лүү басамжилсан харцаар харлаа.
- Зүгээр л хамтдаа хийвэл арай хялбар байх болов уу? гэж бодсон юм. Би буруу бодсон бололтой гэж Жонгүг хэлээд суудлаасаа босоход Тэхён ч түүнийг даган босов.
- Тэгэхээр чи яг л манай дүүгийн надад ярьдаг шиг үнэхээр тэвчээргүй нөхөр юмаа гэж Юнги хэлэхдээ бага зэрэг мушилзан инээмсэглэнгээ аядав.
Вөүт дарж комм үлдээвэл баярлана шүү☺️☺️
YOU ARE READING
Үхээч. Хонгор минь
ActionАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.