4. Би ч гэсэн

447 82 9
                                    

Жонгүг зүгээр л тоглоомондоо анхаарлаа төвлөрүүлэхийг хүснэ. Энэ бол Жиминий хамгийн дуртай компьютер тоглоом бөгөөд түүнтэй хамт энэ тоглоомыг тоглоно хэмээн амлаж байсан ч тэр амлалтаа биелүүлж чадаагүй. Одоо ч болов ингээд тоглож байвал түүний төлөө хийж өгч чадах хамгийн сүүлийн сайн зүйл юм шиг Жонгүгэд санагдана. Тэр Тэхёны өөрт нь өгөх хачирыг хичнээн олон удаа түлхэн газар луу унагасан ч Тэхён бууж өгөлгүй дахин, дахин түүний өмнө аманд ойртуулж байсанаас болж Жонгүг тоглоомонд хожигдож орхив. Энэ нь түүний уурыг хангалттай хүргэж байсан ч тэвчин тоглоомоо дахин эхлүүллээ. Харин энэ удаа Тэхён хачир аван шууд л түүний ам руу чихэж орхиход Жонгүг үсрэн босоод аман дахь хачираа газар луу нулимаад

- Чи зүгээр л зайлаад өгч болох уу? Надад амьдрах зорилго байхгүй байхад би наад хоолыг чинь идээд яана гэж??? Чи хэн нэгэнийг хайрлаж, хайртай нэгнээ алдаж үзээгүй болохоор миний мэдрэмжийг яаж ойлгохов дээ хэмээн орилоход Тэхён юм хэлсэнгүй. Харин тэр удалгүй Тэхёны сугшин уйлахыг сонссон юм.

- Би ч гэсэн хэмээн Тэхён шивнэхэд Жонгүг буцан сандал дээр суугаад нэг гараараа Тэхёны эрүүнээс татан өөр лүүгээ эргүүлэн нүд рүү нь ширтлээ. Түүний нүднээс зогсоо зайгүй нулимс мэлмэрэх бөгөөд Жонгүг энэ удаа өөрийгөө ямар нэг буруу зүйл хийчихлээ хэмээн бодож түүнд харамсах мэдрэмж төрж эхлэв.

- Нөгөө........нөгөө.....чи ч гэсэн Жиминд сайн байсан юм уу? хэмээн асуухад Тэхён нүдээ томруулан түүн лүү ширтэж байснаа удаанаар толгой дохив.

- Намайг уучлаарай. Би..........би ч гэсэн түүнд маш их сайн байсан болохоор түүнийг санаад их хэцүү байна хэмээн Жонгүг хэлэхэд үед түүний нүднээс нулимс дуслана. Харин Тэхён юу ч хэлэлгүй түүнийг татан цээжиндээ тэврэхэд Жонгүг хэсэг эргэлзэж байсан ч удалгүй түүнийг буцаан тэврээд толгойгоо мөрөн дээр нь тавиад асгартал уйлж эхлэв.

Хэсэг хугацааны дараа тэр 2 тэврэлдэхээ болиод бие биенээсээ салан нэг нэгэндээ юу ч хэлэлгүй зүгээр л байр байрандаа сууцгаав. Дараа нь Жонгүг саяхан л зөрүүдлээд идэхгүй байсан хоолнуудаа идэж эхлэхэд Тэхён өөрийгөө зөв зүйл хийсэн хэмээн бодож амжив. Жонгүг энэ хугацаанд Жиминийг алдсан нь зөвхөн түүнд хэцүү байгаа юм шиг санагдаж түүнээс өөр хэн ч Жиминийг санаж дурсахгүй, гашуудахгүй байгаад анхаарал хандуулж амиа хорлох тухай хүртэл бодож амжсан. Харин түүнээс өөр хэн нэгэн түүнд сайн байсан мөртлөө бүх зүйлийг тэсэж, тэвчээд амьдарч байгааг харах үедээ тэр үнэхээр өөрөөсөө ичсэн. Хооллож дууссаны дараа тэд орон дээр зэрэгцэн суух үед Жонгүг түрүүлж ам нээн

- Хэзээнээс вэ гэж асуухад Тэхён асуултыг ойлголгүй түүнлүү харахад " Юу чи нөгөө хэзээнээс Жиминд сайн байсан юм бэ?" гэж Жонгүг асуултаа дэлгэрэнгүй болгов.

- Мммммм.......Түүнийг анх манай ангид шилжиж ирэхэд байх хэмээн Тэхён нухацтайгаар хариулаад нусаа татахад Жонгүг толгойгоо гудайлган

- Харин би......би анхнаасаа түүнд сайн байгаагүй. Түүний нэг ярихаараа зогсохоо мэдэхгүй ярьдаг занд нь би хичнээн дургүй байсан гээч. Гэхдээ зүгээр л түүнтэй танилцаж нөхөрлөсний дараа л сайн болсон байж магадгүй. 

Үхээч. Хонгор минь Dove le storie prendono vita. Scoprilo ora