15. Өөр Хүн

339 58 7
                                    

Мин Юнги машины бичлэгээр хэрэгтэнг олж болно гэдэг таамгийг хэнд ч хэлээгүй. Магадгүй өөрийн хэргийн тайландаа бичсэн байх. Гэхдээ түүний бодож байсан итгэл найдвар үгүй болж машинаас бичлэгийг нь хэн нэгэн хулгайлсан.

- Ахаа та Жимин бид 2 ямар харилцаатай байгааг мэдсээр байж намайг сэжиглэж байгаа юм уу. Жонгүг түүнийг тоглож байна гэж бодсон ч тэр жинхэнээсээ түүнийг сэжиглэж байгааг анзаараад ингэж хэлэв.

- Гэхдээ....... Би байж болох бүх магадлалыг тооцоолж үзэх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол хэрэг энийг хэзээ ч барьж чадахгүй. Юнги ийнхүү нухацтай хэлэн түүний үйл хөдлөлийг харлаа. Жонгүг бага зэрэг сандарч, нүүрэнд нь бурзайх хөлсөө арчин

- Гэхдээ би..... Би ч гэсэн түүний хэрэгтэнг мөрдөхийг оролдсон. Би алуурчин биш гэж бараг л ориллоо.

- Тийм дээ. Алуурчин ч өөрийгөө хүн алаагүй гэж бодож яваа байх. Ингээд хэргээ хүлээчихвэл харин ч сонирхолгүй биздээ.

Жонгүгийн нүднээс нулимс үерлэж эхлэхэд Юнги өөрийгөө арай хатуу дуулчих шиг боллоо хэмээн бодоод түүнийг тайвшруулахын тулд ойртон тэврээд нуруун дээр нь зөөлөн цохив. Гэсэн ч Жонгүг огт тайвширсангүй. Түүнийг Жиминий үхлийн хэрэгт сэжиглэн гэдэг яасан ч, хэний ч санаанд оршгүй зүйл гэдгийг тэр өөрөө ч сайн мэдэж байлаа.

- Тэгэхээр би өнгөрсөн өдрүүдэд хохирогчдын нийтлэг талыг судалж үзсэн. Тэдний нас нь залуу гэдгээс өөр нийтлэг шинж байхгүй боловч тэд бүгд гэм нүгэлтэй гэж Юнгиг хэлэхэд Жонгүг түүн лүү гайхан харав.

- Тэгэхээр илүү ойлгомжтой болгохын тулд би чамд өөрийн хэргийг мөрдөн бүртгэж буй самбарыг харуулъя гээд суудлаасаа босон Жиминий өрөө лүү ороод нэгэн хаалттай хөшгийг хуу татахад зураг бүхий самбар гарч ирлээ.

Тэнд бичигдсэн хохирогчидийн зургийг тоолол 12 бол байсанд Жонгүг гайхан түүнээс асуувал

- Яг үнэндээ энэ аллага жилийн өмнөөс биш, 2 жил гаруйн өмнөөс эхлэлтэй гэж үзэж байгаа юм. Бас хохирогчидийн тоо энэ охидууд аар хязгаарлахгүй бидний олоогүй цогцос ч байж мэднэ.

Жонгүг Юнгигийн гэрээс хөлөө чирэн гарч ирэхэд хөл нь дайван өөрийн эрхгүй хажуугийн хашлага тулав. Тэр Юнгигийн мөрдөгчийн чадварыг биширч байсан юм. Олон нийтэд зарлаагүй хохирогчид бас хүн алж эхэлсэн цаг хугацааг ийм нарийвчлан мэдэж байгааг гайхлаа. Тэр 100 хувь зөвхөн өөрийн таамгийг ярьсан ч Жонгүг эд энэ бүхэн байж болох юм шиг санагдав.

Хохирогчидыг нэг бүрчлэн үзвэл тэдний 70 хувь нь биеэ үнэлдэг харин үлдсэн нь гэр бүлээс гадуур харилцаатай эсвэл хүүхдээ зовоодог хүмүүс болж таарсан. Хэрэгтэн өөрийгөө бурхан хэмээн үзэж гэм нүгэлтэнүүдийг ангуучилдаг байх гэж дүгнэсэн Юнгигийн таамаглал.

Тэхён өдөржингөө Жонгүг рүү залгасан ч байнга холбогдохгүй байгаа нь түүний санааг зовоож байв. Гэртээ хий дэмий холхиж байхаар түүнийг гэрийнх нь гадаа хүлээдэг ч юм билүү хэмээн бодоод хоосон гэр лүү зүглэн алхлаа. Гэрийнх нь өмнө цаг гаруй хүлээсний эцэст гудамж өгсөн алхаж ирж байгаа Жонгүгийг хараад түүн лүү гүйн очиж

- Чи өглөө эрт хаашаа явчихдаг юм бэ. Би чам руу өнөөдөржингөө залгалаа. Тэхён илт бухимдан ингэж хэлэхэд Жонгүг сугшин уйлж эхлэхэд тэр түүн лүү ойртон мөрнөөс нь бариад

- Яасан? Юу болсон юм?? хэмээн сандран асуув.

- Тэхёнаа би буруу зүйл хийгээгүй биздээ. Би ямар ч буруугүй гэж гудамжаар чанга орилон хэлэх Жонгүгийг хараад тэр цочирдож орхив. Урьд нь хэзээ ч Жонгүг ийм үйлдэл гаргаж байгаагүй. Жиминтэй таараад зарим зүйлс өөрчлөгдсөн байж болох ч ихэнхдээ чимээгүй байдаг Жонгүг одоо орилж байна. Түүний харж байгаагүй өөр Жонгүк. Тэхён гараараа түүний нулимсыг арчаад

- Тиймээ чи ямар ч буруугүй хэмээн түүнийг тайвшруулахыг оролдоход Жонгүг гэнэт түүнийг түлхэн газар унагаад гэр лүүгээ орчихов.

Ойрын үед түүнд тохиолдоод байгаа зарим зүйлсээс үүдээд түүний зарим нэг төрх илрэн гарч, бага багаар өөр хүн болон хувирч байгааг түүний гэр бүл нь ч эсвэл түүний найз нь ч ч анзаарсангүй.

Хаалганых нь хонх тасралтгүй орилж байгааг сонсоод Жонгүг бүр ихээр бухимдан ширээн дээр байсан тавагнуудыг гараараа хаман газар луу унагаж орхилоо. Уул нь хаалганы цаана Тэхён байгааг мэдэж байгаа хэргээ түүнийг гэртээ оруулахыг хүссэн ч түүний галзуурал энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэр хэтэрхий уурлахаараа, айхаараа, сандрахаараа эсвэл ямар нэгэн зүйлд санаа зовох үедээ огт өөр хүн болон хувирдаг.

Орой болох үед Жонгүгийн ээж ажлаасаа ирэхэд түүний гэрийн өмнө Тэхён хөдөлгөөнгүй зогсож байв. "Өө ядаргаатай юмаа. Хүүгээ энэ юу ч үгүй хоосон хүүхдээс хол байлгах юмсан." гэж дотроо бодож байсан ч гаднаа инээмсэглэн түүнд дуртай байгаа юм шиг царай гаргаад

- Гэрт орохгүй юугаа хийж байгаа юм. Жонгүг байхгүй юмуу хэмээн наалинхай ан асуухад Тэхён болсон явдлыг түүнд тайлбарлан тэд гэр лүү яаран орцгоолоо.

Үүдний өрөө болон зочны өрөөн дэх юмс эвдэрсэн эмх замбараагүй болжээ. Харин Жонгүг энд байсангүй. Магадгүй өрөөндөө байгаа байх хэмээн тэр 2 таамаглаад түүний өрөө рүү оров. Мэдээж өрөөнд нь бүтэн үлдсэн тавилга байсангүй. Харин Жонгүг гэрийнхээ эд юмсыг эвдэж дуусаад ядарсан бололтой орон дээрээ унтаж орхижээ. Тэхён

- Жонгүг аа чи..... хэмээн орилохыг оролдоход Жонгүгийн ээж түүнийг чимээгүй болгоод

- Түүнийг сэрээхгүй байсан нь дээр байх. Магадгүй унтаад тайвширчихвал буцаад хуучны Жонгүг болно. Харин чи өнөөдөртөө яв даа. Би энэ хавийг цэгцлэх хэрэгтэй юм шиг байна гэв.

- Эгчээ та бусад өрөөгөө цэгцэл. Харин би түүнийг ажиглангаа өрөөг нь цэгцэлчихий гэж Тэхёныг хэлэхэд эгч толгой дохин зөвшөөрөөд гарч одов.

Тэхён Жонгүг рүү дөхөн очоод гараараа нүүрийг нь идэнгээ үл ялиг инээмсэглэн унжсан үсийг нь чихнийх нь араар хийв. Хэсэг ажиглаж суусныхаа дараа босон ойр хавийг цэгцэлж эхэллээ. Цаг орой болсон тул Тэхён түүнийг дулаан хөнжлөөр хучаад орон дээрээс босон явахыг оролдоход Жонгүг түүний гарнаас тас зуураад

- Битгий яв хэмээн шивнэв.

- Би явахгүй ээ. Зүгээр л угаалгын өрөө орох гэсэн юм гэж Тэхён хэлээд гараа татахад

- Үнэн биздээ хэмээн Жонгүг нүдээ нээлгүй хариулаад түүний гарыг тавив.

Тэхён угаалгын өрөө орчхоод буцаад түүний өрөө рүү алхлаа. Тэр нэгэнт л түүнд амласан юм чинь хаяад явж болохгүй шүү дээ.

- Түүнийг сэтгэл зүйчид үзүүлэх хэрэгтэй. Би хуучин эмчтэй нь яриад цаг авчихсан гэх Жонгүгийн ээжийн хоолойг сонсоод Тэхён гайхав. Тэр Жонгүгийг сэтгэл зүйчтэй уулздаг гэж хэзээ ч сонсож байгаагүй юм.

Гайхсан уу😅

Үхээч. Хонгор минь Where stories live. Discover now