12. Аз Жаргал

366 60 7
                                    

Ширээний ард суун хооллох 4 хүн. Бүгд дор бүрнээ чимээгүй хооллох боловч Тэхён бүр илүү ихээр чимээ гаргахыг хүсэхгүй байлаа. Магадгүй бага сургуульд байхдаа эдний гэрийнхэнтэй хамт оройн хоолоо идэх нь хэвийн үзэгдэл байсан байх. Гэхдээ тэр үеэс хойш асар их зүйл өөрчлөгдсөн шүү дээ. Тэр ингэж том хүмүүстэй хамт хооллоогүй удаж байгаа болохоор сандjал, айдас түүнийг бүрхэж хоол идэх дуршлыг нь бууруулна.

- Май миний хүү. Үүнийг сайн идээрэй. Биенд чинь сайн гэж Хадагтай Жон хэлээд Жонгүгийн будаан дээр хачир нэмэхэд Жонгүг савхаараа тэр хачрыг аваад буцаан тавиад

- Үгүй ээ. Би энд дургүй хэмээн эрхлэнгүй хэлэв.

- Чи хичнээн дургүй гэж зүтгэдэг ч би чамд үүнийг өгч байсаны ачаар чи ийм өндөр эрүүл саруул хүн болон өсөж байгаа юм шдээ. Заа жоохныг ч болтугай идчих гэх Хадагтай Жонгийн загнан гуйхыг хараад Тэхёны сормуус норж эхэлсэн.

Түүний хэзээ ч мэдэрч байгаагүй халуун дулаан гэр бүлийн уур амьсгал. Аав, ээж 2 нь хамт байхдаа ихэвчлэн хэрүүл хийдэг байсан. Түүний бага насны амьдралд ч гэр бүлтэйгээ, аав ээжтэйгээ хамт өнгөрөөсөн аз жаргалтай дурсамж тун ховор.

Тэр Жонгүгэд байнга атаархаж байдаг ч энэ удаад бүүр жинхэнээсээ атаархсан. Үргэлж хүн бүрийн хайрыг татдаг, эцэг эх нь сайхан ааштай, боломжийн амьдралтай. Хэрвээ би энэ гэр бүлийн нэг хүү байсан бол хичнээн жаргалтай байх байсан бол.......

Гэнэт ноён Жон савхаа аван Жонгүгийн голоод байгаа хачрыг аван Тэхёны тавган дээр тавиад

- Наад золигтоо энийг битгий өг. Харин Тэхён чи сайн идээд ав. Гэртээ ганцаараа амьдардаг хүн гэрийн хоол идэж чаддаггүй байлгүй хэмээн найрсгаар хэлэхэд Тэхён уйлахгүй хичээн

- Баярлалаа хэмээн амандаа шивнэн талархал илэрхийлэв.

- Чи нээрээ хүсвэл манайд хоноод явсан ч болно шүү. Наад усан тэнэгийг ээ дагаад гадуур тэнээд байлгүй хамтдаа хичээлээ хийгээд эвтэй байгаарай гэх үгийг ноён Жон хэлэхэд

- Ааваа. Би тийм ч муу сурдаггүй. Та нээрээ..... Яах гэж дандаа намайг ингэж байдаг юм гэж Жонгүг ундууцсаар ширээнээс түрүүлэн босоход Тэхён ч түүнийг даган талархсанаа илэрхийлээд босон явлаа.

Жонгүгийн өрөөнд орон

- Цаг орой болчихож. Би ингээд явлаа хэмээн Тэхён хаалгаар гарахыг оролдоход Жонгүг түүний гарыг татан 

- Цаад хөгшнийхөө үгийг сонсоогүй юу. Хэрвээ чи хүсвэл энд хоноод явж болно гэв.

Тэхён тэр гэрийн хаалгыг хаан гудамж руу гарлаа. Тэдний гэр хоорондоо тийм ч их ойрхон биш бас хол ч биш байдаг. Зуны намуухан салхитай орой. Гудамжны гэрэлтүүлэгүүд аль эрт ассан тул гадаа гэрэл, гэгээтэй байлаа. Тэр 3 замын уулзвар дээр ирэн гэр лүүгээ явах замыг сонгох эсэхдээ эргэлзэн хэсэг зогсолоо. Урьд нь энэ уулзвар дээр Жонгүг болон Жиминтэй хамт байнга хамт ир хажууд нь байх сандал дээр суух эсвэл хажуугийн кофе шопд суун элдвийг ярилцаж байгаад цаг орой болсон хойно л гэр, гэр лүүгээ явцгаадаг байсан. Одоо ч тэдний хамт суудаг, хамтдаа маш олон дурсамжийг бүтээсэн сандал хэвэндээ байх ч гагцхүү Тэхён энд ганцаараа зогсож байлаа.

- Сайн байна уу? Намайг Пак Жимин гэдэг....... Түүнийг өөр үг хэлэх байх хэмээн анги дүүрэн хүүхдүүд хүлээсэн ч тэр ямар ч үг хэлсэнгүй. 

- Заа. Ангийнхан минь туслаж дэмжээрэй. Харин Жимин чи ямар нэг сул суудал олоод суучих хэмээн ангийн багш хэлэхэд тэр эргэн тойрноо нухацтай ажиглан хэсэг зогсож байгаад шууд л ангийн хамгийн арын ширээнд очин суулаа. Түүний хажуу суудалд зогсох хар үстэй хүүхэд ширээгээ дэрлэн унтаж байх бөгөөд тэр чимээгүй л суудалдаа суун дэвтэр номоо гаргав. 

- Жиминээ Жонгүгийг сэрээчих. Одоо хичээлээ эхлий гэхэд тэр хажуу талд суух хүүхдийн гар луу хуруугаараа хатгасан боловч тэр сэрсэнгүй. Багш самбар дээр он сар өдөр бичихэд тэр хуруугаараа хүчтэйхэн хатгав. Нөгөө унтаж байсан хүүхэд Жиминий хуруунаас барин

-  Ямар чөтгөр нь вэ хэмээн орилон түүнлүү муухай харахад тэр инээж орхив. Учир нь түүний үс эмх замбараагүй болсон байх агаад түүний амнаас шүлс гоожих нь үнэхээр эгдүүтэй харагдуулж байлаа. 

- Чи юундаа инээгээд байгаа юм хэмээн Жонгүгийг хэлэхэд Жимин түүний шүлсийг гараараа арчаад 

- Зүгээр л. Чи үнэхээр тэнэг харагдаж байна гэж хэлээд Жимин үргэлжлүүлэн инээв. 

Жонгүг түүний энэ үйлдэлд үнэхээр дургүйцсэн бол Тэхёнд эсрэгээрээ тэс хөгжилтэй хүүхэд шиг санагдсан. Тиймээс ч тэр түүнийг үргэлж холоос харж байсан.

Үдийн хоолны цаг эхлэхэд ангийн зарим хүүхдүүд түүнээс хамт явах эсэхийг асуусан боловч тэр татгалзаад Жонгүгийн дэргэд үлдсэн. Тэхён сургуулийн хоолны газар луу буун өөртөө болон Жонгүгэд зориулж 2 хоол аваад дээвэр дээр гарч ирэхэд Жонгүг, Жимин 2 нэг нэгэн лүүгээ муухай харц чулуудан сууж байгааг хараад тэр өөрийн эрхгүй дороо инээмсэглээд тэдэн дээр очлоо. 

Энэ өдрийн хоолны цаг түүнд үнэхээр таалагдсан. Тэр урьд нь өдрийн хоолны цагаар Жонгүгийг ингэж их ярьж байгааг харж байгаагүй билээ. Жимин тэдэнтэй дорхоноо дотносон нөхөрлөж орхисон. Урьд хожид гарч байгаагүй зүйл. Жонгүг түүнээс өөр хэн нэгэнд анхаарал халамж тавьж байгаа нь түүнд эхэндээ огтхон таалагдаагүй ч цаг хугацаа өнгөрөх тусам тэр ч гэсэн Жиминд дасаж байсан юм. Ямартай ч 2улаа байхаас 3уулаа байх нь илүү хөгжилтэй шүү дээ.

Ширээн дээр тавьсан утасны вибратор дуугарахад тэр утсаа аван

- Заа. Мөрдөгч Мин Юнги сонсож байна гэв.

- Би нөгөө зарлал харсан юм л даа. 3 сарын өмнө тэр хүүг амиа алдах үед миний машин ойролцоо зогсож байсан юм шиг байна гэх эмэгтэй хүн дуугарахад

- Заа би одоо очоод шалгаж болно биздээ гэв.

- Би дөнгөж өнөөдөр гадаадаас ирээд тэр зарыг олж хараад хэрэгтэй юм байгаа болов уу гээд залгаж байгаа юмаа. Та хүсвэл маргааш өглөө ирээд машины хар хайрцгийг авч болно гэв.

Юнги хэргийн файлуудыг хаагаад гадуур хувцсаа аван гэр лүүгээ явахаар ажлаасаа гарлаа. Бүх л бүтэн 3 сар өнгөрсний дараа түүний дүүгийн аллагын сэжүүрийг олоход хэрэгтэй байж болох хэргийн сэжүүрийг олж авч байгаадаа баярлан мишээж эхлэв. Тэгээд ч яг гэрээсээ ажил руугаа явдаг замд нь түүний гэрч байрлах учир өглөө ажил руугаа ирэх замдаа хэргийг нягтлахаар шийдлээ.

Тэхёныг алуурчин гэдэгт итгэлтэй байгаа биз😅

Үхээч. Хонгор минь Kde žijí příběhy. Začni objevovat