Сургуулийн жирийн өдрүүд үргэлжилж хичээл хуваарийн дагуу явсаар. Хэн ч тэр хүүг санахгүй эсвэл анхнаасаа байгаагүй юм шиг аяглацгааж бүх зүйл хуучин хэвээрээ үргэлжилнэ.
- Өнөөдөр бас л ирээгүй юу хэмээн ангид орж ирсэн эмэгтэй асуухад бор үстэй хүү суудлаасаа босоод толгой бөхийлгөн
- Тиймээ багшаа. Эцэг эх нь өдөр бүр түүнийг сургуульдаа явж нийгмийн амьдралдаа буцаад ор хэмээн ятгах ч тэдний санасанаар болохгүй байгаа бололтой. Би ч гэсэн хичээлээ тараад өдөр бүр түүний гэрт очиж байгаа гэж хариулав.
- Заа сайн байна. Тэгвэл хичээлээ үргэлжлүүлцгээе.
Хар үст нүдээ нээн өрөөг хагас гэрэлтэй байгаа гэдгийг харааднар аль хэдийн тэнгэрт хөөрч гэдгийг ухаарсан ч буцаад хөнжлөөрөө толгойгоо нөмрөв. Түүнд одоо цаг хэд болж байгаа, хэдний өдөр болж байгаа нь огт хамаагүй юм шиг санагдаж байлаа. Учир нь тэр 7 хоногийн дотор өөрийн хамгийн хайртай хүнээ нэгэн дор алдсан. Жирийн хүний хувьд өөрийн хайрлаж явдаг нэг хүнийг алдахад ямар хэцүү байдаг билээ. Харин тэр бүхэл бүтэн 2 хүнийг алдсан учир түүнийг буруутгах аргагүй юм.
Өрөөнд хэн нэгэн орж ирээд цонхных нь хөшгийг ярайн дэлгэж өрөөнд нарны туяаг хангалттай оруулахаар болгоод орон дээр очин сууж
- Хүү минь чи хэдий хүртэл эмээгийнхээ араас гуниглах гээ вэ? Тэр өөрөөс нь болоод хамгийн хайртай ач хүү нь хичээлдээ ч явж чадахгүй байна гэвэл түүнд лав яасан ч таалагдахгүй хэмээн хэлээд гараараа хөнжлөн дээр зөөлөн цохиход хөнжлөн дотор байх хүү улам л хөнжилдөө шигдэн биеэ хураалаа.
- Ээж нь хоол бэлдчихсэн байгаа. Босоод идээрэй. Би орой эрт ирэхийг хичээнэ ээ гэж хэлээд тэр эмэгтэй өрөөнөөс гарч одов. Түүнийг хаалгаар гармагц өрөөн дотор байсан хүү хөнжлөө хуу татан дэлгээд доош харан нүднээсээ урсах нулимсаа арчлаа.
Хичээлийн тарах хонх цохиход бор үстэй хүү маш удаанаар цүнхээ аван яг л явахыг хүсэхгүй байгаа газар луугаа хүчилж явж буй мэт хөлөө удаанаар чирсээр ангиас гарахад
- Тэхёнаа. Чи дахиад л Жонгүгийнх рүү явах гэж байна уу хэмээн нэг охин араас нь хэлэв. Тэр эргэн харж толгой дохиод
- Тиймээ. Яасан??? гэж гайхсан байдалтайгаар харахад
- Нөгөө....чамайг хүсвэл би хамт явж болно шүү гэв.
- Гэнэт.......Яагаад????
- Мммммм. Би түүнд ахлах ангид орсоноосоо хойш сайн байсан юм л даа. Тиймээс түүнд маш их санаа зовж байна.
- Аан. Гэхдээ тэр байна аа. Түүний гэрийнхэн ямар хүмүүс байдаг гэдгийг мэднэ биздээ. Аав, ээж нь хамаагүй хүмүүс оруулдаггүй. Зөвхөн намайг л оруулдаг гэхэд нөгөө охин толгой дохин зөвшөөрөөд
- Тийм шүү. Түүнийг заавал буцаагаад ангид нь авч ирээрэй хэмээн хэлээд үлдэв.
Яг ийм л байдаг. Бүгд Жонгүгэд сайн байдаг. Түүний инээмсэглэл хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөх увдистай гэж ярьцгаадаг. Харин тэр бүгдийн сэтгэлийг хөдөлтөл инээмсэглэдэг залуу өдөр шөнөгүй писи тоглож унтахаас өөр ид шидгүй нэгэн болон хувирсан.
Тэхён түүний гэрийн гадаа очин хонхыг нь дарах эсэхдээ эргэлзэн хэсэг зогсов. Учир нь Жонгүг түүнтэй уулзахаараа түүн лүү муухай харахаас өөр юу ч хийдэггүй билээ. Тэр өөрийн чадахаараа хөгжилтэй байх гэж оролдсон ч түүний хөгжилтэй зан Жиминий хөгжилтэй зангийн хажууд зүгээр л жаахан хүүхдийн наргиан. Уул нь тэд 6 настайгаасаа эхэлж эцэг эхийнхээ хүсэлтээр найзалсан хамгийн сайн найзууд байсан боловч Жимин орж ирэн тэдний нөхөрлөлийг бага зэрэг гажуудуулсан. Тэхён ч гэсэн түүний өсвөр насанд \Тэр одоо ч гэсэн өсвөр насандаа байгаа л даа\ тохиолдсон хүнд өдрийг хүртэл Жиминээс дутахааргүй сэргэлэн, хөгжилтэй нэгэн байсан.
"Тэхёнаа чи чадна аа." хэмээн өөрөө өөртөө шивнээд хаалганы хонхыг дарлаа. Мэдээж эхний даралтаар хаалга тайлагдахгүй гэдгийг тэр сайн мэдэж байсан учир хонхыг дарааллан маш олон удаа дарахад сая нэг хаалга тайлагдан тэр дотогш орох боломжтой боллоо. Үүдний өрөөнд Жонгүг элгээ тэврэн зогсох бөгөөд түүний гал цог унтарсан нүднээс нь түүнийг ямар ч амьдрах хүсэлгүй болсоныг олж харж болно. Тэхёныг гутлаа тайлах хооронд Жонгүг дээд давхарт байрлах өөрийн өрөө рүү орон компьютерээ асаалаа. Харин Тэхён гутлаа тайлаад гал тогооны өрөө рүү орохдоо л түүнийг ээжийнхээ хийсэн хоолонд ам хүргээгүйг анзааран дээшээ түүний өрөө рүү орон сандал дээр суугаад
- Чи яагаад хоолоо ч идэхгүй байгаа юм. Ингэж байсаар байвал наадд бие чинь дийлэхгүй шүү гэж Жонгүгэд хандан хэлсэн боловч ямар ч хариу байсангүй. Тэхён энэ өрөөнд орж ирэхдээ үргэлж ганцаараа ярьсаар байгаад гэртээ харьдаг бөгөөд энэ байдалдаа ч аль хэдийн дасал болчихсон.
Тэр доод өрөөнөөс хоолнуудыг авч ирэн компьютерийн хажуу зайнуудад өрөөд түүнийг идэхийг хүссэн боловч тэр хүний урманд тоож харсангүй. Тэхён савх аван хачир савхдаад түүний ам руу ойртуулан идэхийг хүсэхэд Жонгүг сая нэг юм түүнийг анхааран том нүдлэн түүнлүү харлаа.
- Чи өөрөө идэхгүй байгаа юм чинь. Ядаж жоохоныг ч болов идчих хэмээн хачирыг ам руу хийхийг завдахад Жонгүг гараараа түлхэн хачирыг газар луу унагаж орхив. Хүүхдүүдийн хайрыг татсан нөгөө эелдэг хүү ингэтлээ эвдэрч байгааг Тэхён болон түүний гэр бүлээс өөр хэн ч анзаарсангүй.
Ширээн дээр овоолсон бичиг баримтын цаанаас арай гэж толгойгоо цухуйлган ажилдаа анхаарал төвлөрүүлэх залуу. Тэр өөрийн дүүг алсан хүнийг барихын тулд өдөр шөнөгүй ажиллах боловч ганц ч сэжүүр болох зүйл олсонгүй. Түүний нүдний доогуур гүн цэнхэр зураас үүссэнээс харахад түүнийг хэдэн өдөр олигтой унтаж амраагүй болохыг ажиглаж болно. Баярламаар ч гэхүү гомдмоор ч гэхүү Жиминийг алагдсанаас хойш дахиад ямар ч хохирогчийн цогцос олдоогүй. Хэрэгтэн яг л гэнэт хүн алж эхэлсэн шигээ ор мөргүй алга болчихсон. Түүний гарт алагдсан хамгийн сүүлчийн хохирогч Пак Жимин болж таарсан. Хагас жилийн дотор 8 хүний бодийг хөтөлсөн алуурчин сүүлийн нэг сар хэнийг ч алаагүй, хэн ч хохироогүй.
Хүмүүс ямарваа нэгэн зүйлийг мартахдаа их хурдан шүү дээ. Сүүлийн нэг сарын дотор дахин ямар нэг хэрэг гараагүй болохоор хүмүүс цуврал алуурчины тухай мартаж эхэлсэн. Гэсэн ч ойр дотны хүнээ алдсан хүмүүсийн хувьд бүх зүйл арай өөр. " Хэрвээ тэр дахиад ямар нэг хүнийг алах юм бол илүү их сэжүүр гарч ирж, түүнийг барихад арай хурдан болох юмсан" хэмээн мөрдөгч бодох боловч түүний хүслээр болохгүй байгаад тэр хамгийн их бухимдаж байлаа. Бараг л дүүгээ алсан алуурчиныг олохын тулд дахиад өөр хүнийг хохироосой хэмээх адын бодол агуулан сууна.
YOU ARE READING
Үхээч. Хонгор минь
ActionАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.