2. Алдартай Гурвал

680 91 6
                                    

Хар үст мөрдөгчийн яриаг сонссоны дараа шууд л сургуулийн хаалгаар гүйн гараад найзынхаа байж болох бүхий л газраар яван хайлаа. Түүний байж болох бүхий л писи, цайны газраар орсон боловч тэр түүнийг хайгаад олсонгүй. Цаг орой болж ядрал, өлсгөлөн гэх мэдрэмж түүнийг бүрхэх мөчид л тэр өөрийн юу хийж байгааг ухааран эргэн тойрноо харав. Үнэхээр түүний найз нь алга болчихсон бололтой. Найз..............хайртай хүн..........

Уул нь тэр ирмэгцээ л Жиминд сэтгэлээ нээхийг хүсэж байсан. Хөдөө байх 7 хоногийн хугацаанд тэр өөрийн түүнийг гэх мэдрэмжээ бүгдийг нь цэгцэлээд эргэн ирсэн боловч түүний харахыг хүссэн хүн энд байсангүй.

Пак Жиминийг алга болохоос 7 өдрийн өмнө:

Сургуулийн дээвэр дээр 3 хөвгүүн зэрэгцэн сууж хоолоо идэцгээнэ. Гадаа хэдий хүйтэн байгаа ч тэд энд өөрсдийг нь тойрон хүрээлдэг олон ядаргаатай хүүхдүүдээс хол байдаг учир энд байнга хооллодог. Тэдний голд суусан Пак Жимин гэх хүүхэд ам хуурайгүй зогсоо зайгүй ярих бол түүний дэргэд нь суусан 2 хөвгүүн зүгээр л түүний яриаг сонсож хааяадаа инээмсэглэнэ. Сургуулийн хамгийн алдартай 3 хөвгүүн байнга хамт явдаг, үй зайгүй найзалдаг учир хүүхдүүд тэднийг "Алдарт гурвал" хэмээн хочилж тэдэнд ойртохыг хүсдэг боловч тэр 3 бүлэгтээ хэнийг ч ойртуулдаггүй байлаа. Түүний дэргэд сууж буй 2 хөвгүүн байнга хамт явдаг учир хүүхдүүд тэднийг үерхдэг байх хэмээн таамаглацгааж байсан ч тэдний бүлэгт Пак Жимин гэх энэ саяхан шилжиж ирсэн хөвгүүн ядах юмгүй багтсанаар тэдний таамаглал худлаа болохыг баталсан.

Хар үст гэнэт огцом Жимин лүү тонгойн уруулын ойролцоох наалдсан будааг авахад тэдний харц мөргөлдөж орхив. Хэсэг хором өнгөрсөний дараа хажууд нь суух бор үстэй залуу хоолойгоо засахад хар үст түүнээс холдоод

- Чи нээрээ бүтэлгүй юмаа. Ам хуурайгүй чальчиж байхын оронд хоолоо аятайхан идээч дээ хэмээн нэг гараараа түүний үсийг сэгсийлгэхэд Жимин түүний гарыг өөрөөсөө холтгоод

- Би зүгээр л та 2ыг чимээгүй байгаад байхаар ямар нэг юм ярьж байдлыг зөөлрүүлэхийг оролдож байна. Тэрнээс биш би ямар дуртайдаа яриад байгаа юмуу хэмээн уруулаа цорвойлгон эрхлэнгүй дуугарав.

- Заа тиймээ. Чиний зөв. Бид 2 хэтэрхий уйтгартай болохоор чи л бид 2ыг баясгах юм даа. Бяцхан Чимчим. Эгдүүтэй гэдэг нь хэмээн хар үст хэлээд түүний цорвойсон уруулнаас чимхэхийг оролдоход

- Битгий надад сонин хоч өгөөд бай. Тэнэгээ хэмээн Жимин хэлээд суудлаасаа босоход үлдсэн 2 түүнлүү гайхан харлаа.

- Заа би түрүүлээд орж байя. Өчигдөр хэтэрхий их тоглосноосоо болоод даалгавраа хийж чадаагүй. Харин та 2 тайван хоолоо идчихээд ирээрэй хэмээн тэр хэлээд хаалга руу зүглэхэд хар үст

- Чи ч ингэж тоглоод байх юм бол удахгүй галзуугын эмнэлэг рүү ачигдана даа хэмээн араас нь орилоход Жимин эргэж харан хэлээ гаргав. Хар үст аз жаргалтайгаар инээх бол Бор үст зүгээр л Хар үстэй залууг гөлөрч байв.

Жиминийг дээврээс буумагц хар үст хажуу хүн лүүгээ эргэн хараад

- Би гажиг юм болов уу хэмээн нухацтай царайлан асуухад Бор үст түүний урдаас гайхсан янзаар харан

- Гэнэт? Юу болов хэмээн өөдөөс нь асуулаа.

- Зүгээр л. Би түүнийг энэ сургуульд шилжиж ирсэнээс хойш яагаад ч юм аз жаргалтай болчихсон юм шиг санагдах юм.

- Урьд нь 2улаа байхад чи тийм аз жаргалгүй байсан юм уу хэмээн бор үст хэлээд санаа алдан түүн лүү гуниглангуй ширтэхэд

- Заза март март гэж хар үст хэлээд хоолны саваа аван дээврээс буухаар хаалга руу зүглэлээ.

Хар үст дээврээс буун анги руугаа ороход даалгавраа хийн хэмээн орсон Жимин утасныхаа тоглоомыг тоглох бөгөөд тэр хажууд нь очин хоолойгоо засахад Жимин түүнийг ч анзааралгүй тоглоомоо үргэлжлүүлэн тоглосоор л байв. Энэ үед хар үст үг дуугүй түүний утсыг булаан авахад

- Хөөе. Жон Жонгүг миний утсыг буцаагаад өг. Би яг ялах гэж байсан шдээ. Муу тэнэг новш хэмээн Жимин орилоод утсаа буцааж авахыг оролдсон боловч Жонгүг утсыг нь нэг гартаа бариад дээшээ өргөн

- Чадвал ав л даа. Даалгавраа хийнэ гэсэн яасан?? Хэмээн хэлэхэд Жимин утсаа авахаар байдгаараа дээш үсэрсэн ч түүний гарт хүрч чадсангүй.

Тэдний ард суух охин ширээгээ урагш түлхэхэд Жимин түлхэлтэнд нь савагдан урагш хөл алдаад Жонгүгийн дээр унаж орхив. Тэдний нүүр хэтэрхий ойрхон байх агаад хар үст түүнийг тасралтгүй ширтэнгээ нэг гараа явуулан түүний нүүрэнд ойртуулахад Жимин гараа сунган утсаа аваад

- Би авч чадлаа. Мангар минь хэмээн инээн хэлээд түүний дээрээс босов. Харин Жонгүгийн хацар улаа бутран яг л шатах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж эхлэхэд тэр шууд л ОО руу гүйлээ.

ОО-н өрөөнд орж ирэн хүйтэн усаар нүүрээ угаагаад толинд харан "Би үнэхээр түүнд сайн болчихсон юмуу. Үгүйээ. Тийм байх ёсгүй" хэмээн өөрөө өөртэйгөө яриад үргэлжлүүлэн хүйтэн усаар нүүрээ угаалаа.

Хичээл тарах хонх цохимогц Жонгүг цүнхээ шүүрэн шууд л гарах хаалга руу зүглэхийг завдахад Жимин түүний гарнаас татан зогсоогоод

- Чи надтай хамт Писи орон гэж амласан биздээ гэхэд Жонгүг гараа татаж аваад

- - Би дараа яг орно заа. Би одоо зүгээр л гэртээ харьмаар байна. Чи ганцаараа явчих гэж нэг амьсгаагаар хэлээд ангиас гүйн гарлаа.

Өдрийн болсон явдалаас хойш Жиминтэй хамт байх Жонгүгэд маш хэцүү болсон байлаа. Тэр өөрийн мэдрэмжийг үгүйсгэн түүнийг өөрөөсөө түлхэхийг хүсэх ч зүрх сэтгэл нь түүн лүү хэтэрхий татагдаж байсан юм. Жонгүг нэг л мэдэхэд гэртээ ирсэн байх бөгөөд тэр хэтэрхий их зүйл бодож байсан учир яаж ийм хурдан гэртээ ирсэнээ ч сайн анзаараагүй байлаа.

- Ашгүй дээ. Хүү минь. Эрт ирдэг чинь сайн хэрэг. Бид яг чамайг авахаар сургууль руу чинь явах гэж байлаа хэмээн түүний ээж хэлэхэд тэр түүн лүү харан бэлдсэн юмнуудыг ажиглаад

- Бид хаа нэгтээ явах гэж байгаа юм уу хэмээн асуулаа.

- Тиймээ. Эмээгийн чинь бие муу байна гэнэ. Бид түүн дээр очих хэрэгтэй юм шиг байна. Аав чинь ажлаасаа шууд явчихна гэсэн. Тиймээс 2улаа хамт явы гэв.

Гудамжны гэрэлтүүлэг асах бөгөөд цагаан цасан бударна. Гудамжны сандал дээр нэг хүү суух бөгөөд түүний нүднээс нулимс дуслах бөгөөд "Хэрвээ тэр үед би түүнтэй хамгийн сүүлчийн удаа уулзаж байгаа гэдгээ мэдсэн бол түүний хүсээд байсан тэр Писи рүү явах байсан юм." Хэмээн тэр залуу амандаа дахин дахин давтан хэлнэ.

Үхээч. Хонгор минь Where stories live. Discover now