20. Амьд Үлдэгч

337 58 13
                                    

Юнги шүүх хурлийн шийдвэрийг сонсоод хэнд уураа гаргах ёстойгоо мэдсэнгүй. Тэр уул нь хэрэгтэнд шууд цаазын ял өгөхийг хүсэж байсан ч түүний хүслээр болоогүй. Өмгөөлөгч хэрэгтнийг биеэ удирдах чадваргүй, сэтгэцийн өвчтэй гэдгийг нотолсон тул түүнд зүгээр л албадан сэтгэцийн эмчилгээ хийлгэх ял оноосон. Бүх л бүтэн 12 хүний амийг хөнөөсөн байхад тэр сэтгэцийн эмнэлэгт хэвтээд насаараа татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлгэх ээр болчихсоныг эсэргүүцэхийг хүсэх ч  шүүх тогтолцоо болон хууль дүрмийг зөрчиж чадахгүй шүү дээ.

Тэр ажил дээрээ ирэн хавтас хэргүүдээс цэгцэлж дуусгачихаад ээлжийн амралтаа аван гэр лүүгээ алхлаа. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан байж хөөцөлдсөн хэргийг төв газраас ирсэн нэг мөрдөгч сарын дотор шийдсэнд уур хүрч, атаархаж байсан юм. Гэртээ ирэн Жиминий өрөө рүү орон хөшгийг нь татаж, цонхыг нь нээгээд агаар оруулан түүний гэх зүйлсийг янзалж эхлэв.

"Дүү минь би алуурчинг барьчихсан юм чинь ингээд чи нөгөө ертөнц рүү амар тайван явж чадна биздээ." гэж өөрөө өөртэйгөө ярилцан түүний зүйлүүдийг арын хашаандаа оруулан шатааж эхэллээ. Эзэн нь нэгэнт байхгүй болсон болохоор тэднийг хадгалаад ч яахав дээ. Харин дараа нь тэр шууд л дүүгийнхээ чандарыг тавьсан оршуулгын газар луу явав.

Түүний шарилын дэргэд саяхан авч ирж тавьсан бололтой нэг цэцэг байх бөгөөд тэр шууд л Жонгүгийг ирсэн байх хэмээн таамаглаад эргэн тойрноо харлаа. Харин тэр өөрийн төсөөлөөгүй нэгнээ олж хараад гайхаж орхив. Жонгүгтэй хамт уулзаж байсан хүү явж байх бөгөөд тэр гайхан

- Хөөе. Хүлээгээрэй хэмээн түүнийг дуудлаа. Тэр нэрээр нь дуудах гэсэн боловч яг үнэндээ нэрийг нь санахгүй байв.

Юнги ойролцоох газраас кофе авч ирэн түүнд өгөөд зэрэгцэн сандал дээр суув.

- Таны сэтгэл санаа дээрдсэн үү хэмээн асуух хүүг хараад Юнги толгой дохин

- Тийм л юм шиг байна. Чи энд ганцаараа ирсэн юм уу хэмээн асуув.

- Тиймээ. Би энд ирсэн тухайгаа Жонгүгэд хэлээгүй. Магадгүй тэр ч гэсэн удахгүй ирэх байх аа.

- Аан. Дүү маань түүнд сайн байсан учир түүнийг ирээсэй л гэж хүсэж байна гэж Юнги хэлэхдээ амаа дарав. Учир нь түүнийг эрэгтэй хүмүүсийн хайр сэтгэлийг ойлгохгүй байх вий гэж бодсондоо буруу зүйл хэлчихлээ хэмээн өөрийгөө хараагаад амжив.

- Би мэднэ ээ. Жонгүг ч гэсэн түүнд сайн байсан гэх тэр хүүгийн яриаг сонсоод Юнги тайвшран

- Тэгэхээр тэдний талаар бүгд мэддэг байжээ гэж амандаа шивнэв.

- Тэд нэг нэгэндээ маш их анхаарал тавьдаг байсан учир бүгд гадарладаг байсан байх. Тэд заримдаа намайг ч хажууд нь байгааг тоодоггүй байсан. Түүний хоолой хэвийн биш чичирхийлэх нь тэр үнэхээр Жиминий хойноос харамсаж буйг илтгэх аж.

- Уучлаарай. Нар бараг жаргалаа. Аав маань ажлаасаа ирж байгаа байх хэмээн Тэхён хэлээд суудлаасаа босоход Юнги түүний гараас татаад

- Ах нь машинтай яваа. Гэрт чинь хүргээд өгий гэж хэлэв.

Тэд нэг машинд хамт яваа боловч тэдний аль аль нь дуугарсангүй. Юнгиг асуулт асуух бүрт Тэхён зөвхөн толгой дохих эсвэл сэгсрэх маягаар л хариулж байв. Хааяа нэг авиа гаргахаас бусдаар эс дуугарна. Түүний хэтэрхий дуугүй, яриа биш байдлыг Юнги анзаараад түүнээс асуулт асуухаа ч болив.

Түүний гэрийн гадаа очиход тэр машинаасаа буун гэр лүүгээ алхахад Юнги гэнэт машинаасаа буугаад

- Хөөе хэмээн түүний араас дуудав.

- Айн хэмээн тэр залуу эргэж хараад хариулахад Юнги инээнгээ

- Би нөгөө нэрийг чинь санадаггүй ээ. Чамайг хэн гэдэг билээ гэж асуухад

- Тэхён..... Ким Тэхён гэж  орилоход гэр дотроос нэгэн залуу гарч ирэн түүнийг дагуулаад гэр лүүгээ орчихов.

"Тэгэхээр Ким Тэхён гэдэг байх нь ээ. Сонирхолтой л юм" хэмээн Юнги амандаа шивнээд машинаа асаан тэр газраас хөдөллөө.

Гэртээ орж ирээд гутлаа тайлахаар суухад түүний аав Тэхёны гараас чангаар атгахад тэр айж, гайхах зэрэгцэн түүнлүү харлаа.

- Тэр хэн юм. Чи түүнтэй ямар холбоотой юм гэж ууртайгаар асуух түүний хойд эцэг.

- Зүгээр л..... Тэр нөгөө...... Жиминий ах гэж хариулаад гараа түүнээс салгахаа буцаан татахад

- Нөгөө хүү юу..... Би чамд хэнтэй ч харилцаж болохгүй гэж тодорхой хэлсэн санагдах юм. Дахиад ямар нэг хэрэг тарих гээ юу?  хэмээн түүний хойд эцэг хүйтнээр өгүүлээд түүний гарнаас улам чангаар атгав.

- Үгүй ээ. Би... Би зүгээр л нийгэмтэйгээ харилцах хэрэгтэй. Хэрвээ би гэртээ бүгээд байвал хүмүүс биднийг буруугаар бодно шүү дээ. Тэр бараг уйлах шахуу ингэж хэлэхэд түүний эцэг түүний гарыг тавиад

- Заа яахав. Нээрээ өчигдөр бас нэг хүү манайд ирж хоносон. Чи тэрэнтэй ямар харилцаатай юм хэмээн орилов.

- Тэр зүгээр л найз. Түүний эцэг эх нь б хөдөө явчихсан болохоор тэр энд ирж хоносон гэж таньд хэлсэн шүү дээ гэж Тэхён хариулахад түүний хөл чичрэн хэзээ мөдгүй сөхрөн унаад өгчих юм шиг санагдав.

Утсаа барин өрөөн дотуураа нааш, цааш дахин холхих хүү. Тэр гэртээ ирснээс хойш  хэн нэгэн лүү залгах эсэхдээ эргэлзэн одоо болтол хариултыг нь олж чадсангүй. Эцэст нь буйдан дээрээ суугаад дугаарыг нь залгасан боловч түүний утас холбогдохгүй байлаа.

"Магадгүй тэр маргааш хичээлдээ ирэх байх. Түүний чөлөөний хуудас аль хэдийн дуусчихсан шүү дээ" хэмээн өөрөө өөртэйгөө ярилцан өөрийгөө тайвшруулав.

Жонгүг сургууль дээр ирээд дахин түүнийг ирсэн эсэхийг нягтлан хичээл ирэх хонх цохих хүртэл түүнийг хүлээсэн боловч тэр ирсэнгүй. Харин 2р цагийн завсарлагаанаар түүний хүсэн хүлээсэн тэр хүн ирээд түүн лүү тоож ч харалгүй суудалдаа суув.

Үдийн цайны завсарлагаа эхлэхэд Жисүү урьдын адил ширээн дээгүүр амтлаг хоол өрөхөд Жонгүг түүнийг тоолгүй доошоо сургуулийн гуанз руу явлаа. Түүний хайсан хүн тэнд байсангүй. Тэр хоол худалдан аваад дээвэр лүү гарахад Тэхён дээврийн хашлага дээр салхилан сууж байв. Жонгүг түүний дэргэд очин савтай хоолоо өгөхөд тэр түүн лүү харан инээмсэглэв. Түүний инээмсэглэлийг хараад Жонгүг ч аз жаргалтайгаар чин сэтгэлээсээ инээмсэглэв. Хооллож дууссаны дараа Жонгүг түүний гараас атган

- Тэхёнаа хамтдаа орох уу хэмээн асуухад тэр гарнаас нь татан доош суулгаад

- Чи үнэхээр Жиминд сайн байсан юм уу гэж асуулаа.

Жонгүг дахиад л өөрөөсөө асуув. Тэр үнэхээр энэ 2 хүний хэнд нь сайн юм бэ? Эсвэл үнэхээр амьд үйлдэгчид нь сайн юм болов уу?

Ямар нэгэн шинэ зүйл байгааг анзаарч байна уу 😀

Үхээч. Хонгор минь Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin