Тэд урьдын адил хоол хийгээд Юнгиг хүлээсэн боловч тэр шөнө Юнги эргэж гэртээ ирсэнгүй.
- 2улаа зүгээр л хоолоо идий. Магадгүй тэр маш их ажилтай байгаа байх хэмээн Жонгүгийг хэлэхэд Тэхён толгойгоо дохиод хооллож эхлэв. Юнгид зориулсан хоолыг хүнсний скочоор скочдон хөргөгчид хийгээд тэр хавийг цэгцлэн өрөөндөө оров.
Ажлынхаа өрөөнд бичиг баримтуудыг дахин дахин нягтлан үзсэний эцэст хуучин мөрдөгч ямар нэг зүйл дутуу үлдээсэн эсэхийг дахин, дахин нягталж эхлэв. Ким Намжүүнийг баривчилсан боловч түүний өмгөөлөгч ирэн түүнийг цагдаагийн газраас гаргачихсан. Тэр түүнээс байцаалт авах боломж ч гараагүй. Түүнийг авч ирээд ердөө л 1 цаг болсоны дараа түүнийг суллах тушаал гарч уг тушаалыг цагдаагийн дарга өөрийн биеэр авч ирж өгөн түүнийг явахад нь уучлал гуйхад Юнги зарим зүйлсийг ойлгосон.
Түүний хэзээ ч хүрч чадашгүй тэр оргил. Яах аргагүй цуврал алуурчин болоход төгс тохирох нэгэн. Ямар ч хэрэг хийсэн өөрийн нэр хүнд, мөнгө төгрөгөөрөө амархан мултарчихна. Сайн бодоод үзвэл хэрэгтэн 2 жилийн турш зугтсаны эцэст хэргээ тийм амархан хүлээсэн нь түүнд анхнаасаа л сэжигтэй санагдаж байсан. Магадгүй.... Түүний оронд хэргийг нь хүлээсэн хүн одоо сэтгэцийн эмнэлэгт биш аль хэдийн тэндээс гарсан байх. Зүгээр л олон нийтийн өмнө хэргийг намжаахын тулд хуурамч хэрэгтэн гаргөж ирэн нөхцөл байдлаас зугтсан.
Сүүлийн хохирогчийг аваад үзвэл тэр ч бас яах аргагүй түүний хохирогчдын нэг. Гэр бүл нь бүтэмжтэй эсвэл энгийн амьдралтай ямар ч эмэгтэй хүн харанхуй шөнөөр нимгэн хувцаслаад гудамжаар явдаггүй. Тэр ч гэсэн гэр бүлээ хуурсан тэдгээр хохирогчидтой ижил гэм нүгэлтэн. Тэгээд л түүнийг шийтгэж алсан байх. Гэхдээ хэрэгтэн энэ удаа алдаа гаргасан. Тэр эмэгтэй яасан ч түүний боддог шиг гэм буруутан биш. Настай ээжийнхээ эмчилгээний төлбөрийг олохын тулд 2 давхар ажил хийдэг дээрээс нь жирэмсэн жирийн эмэгтэй. Магадгүй... Тэр үүнийг мэдсэн учраас түүнийг алдалгүй орхин явсан ч тэр анхны тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан.
Юнги хэрэгтнийг хэн гэдгийг мэдэх ч түүнийг энэ хэрэгтэй холбох ганц ч сэжим олдохгүй байгаад л бухимдан уурлаж байлаа. Шууд баривчилж болохгүй гэдгийг энэ удаагийн хэрэг дээрээс хангалттай ухаарсан болохоор юу хийх талаар бодон тархиа гашилгаж байв.
Жонгүг Тэхёныг аль эрт унтсан гэж бодон түүний үсийг гараараа хойш нь болгоод духан дээр нь үнсэхэд Тэхён түүний гарыг атгаад нүдээ нээн
- Жонгүг аа чи намайг юу ч хийсэн бай ингэж хайрласаар л байх уу хэмээн асуухад Жонгүг шууд л толгой дохин
- Тийм ээ. Чи миний хувьд дэндүү эрхэм нэгэн. Би чиний талд үргэлж зогсох болохоор юунд ч бүү санаа зов гэв.
-Чи наад үгээ арай эрт хэлж байсан бол байдал энэ хүртлээ дордохгүй л байх байсан хэмээн Тэхёныг амандаа бувтнах үгийг Жонгүг сонсож чадсангүй.
- Би зүгээр л өөрийн энэ сэтгэлээ эрт хүлээн зөвшөөрөөгүй өөртөө л уур хүрч байна гэж Жонгүг хэлэхэд Тэхён түүнийг чангаар тэврээд цээжинд нь толгойгоо наангаа
- Тиймээ. Би ч гэсэн өөрийн сэтгэлээ чамд эрт илчлээгүй өөртөө уур хүрч байна гэж хэлэв.
Юнги ажлаа таран шөнө дунд гэртээ ирэхэд хэн нэгэн түүнийг буйдан дээр хүлээн сууж байлаа. Тэр Юнгитэй мэндлээд түүний хоолыг халаан түүний өмнө тавьхад
- Баярлалаа. Үнэхээр баярлалаа. Тэр ачлалгүй золиг надад ийм зүйл хэзээ ч хийж өгч байгаагүй хэмээн инээмсэглээд хоолоо идэж эхлэхэд
- Т.... Таньд одоо ч гэсэн хэцүү байдаг уу хэмээн тэр асуув.
- Мэдээж. Тэр хэдий ачлалгүй золиг эсвэл түүнээс муу хүн байсан ч миний хувьд үнэхээр эрхэм нэгэн байсан. Гэхдээ хамгийн инээдтэй нь бид өмнө нь дандаа л хэрэлддэг байсан. Түүнийг үргэлж миний хажууд байна гэж бодсондоо л анзаардаггүй байж. Хэдий тэр ямар ч хүн бай тэр эрхэм нэгнийхээ сэтгэл зүрхэнд үүрд оршдог.
Тэхён тэр үгийг сонсоод гүн бодолд орчихов. Түүнд санагдаад байх хүн байхгүй ч тэр заримдаа аавыгаа санадаг. Тэр байнга ээжтэй нь муудалцдаг байсан ч түүнд үргэлж сайхан ханддаг байсан. Магадгүй тэр түүнийг бага байхад нь өнгөрсөн учир зарим аз жаргалтай дурсамжаа санадаггүй байх л даа. Гэхдээ л түүний зүрхний нэг хэсэгт маш том дурсамжийг үлдээгээд одсон.
- Гэхдээ ядаж тэр хэрэгтнийг барьчихвал түүний сүнс нь амирлах байх хэмээн өдий хүртэл нойр хоолоо хасан байж хэрэгтний араас хөөцөлдсөн. Гэхдээ яг бодоод үзвэл би зөвхөн өөрийгөө л бодож байж. Зүгээр л түүнийг алсан хүнийг олчихвол би өөрөө л түүнд өргүй хэмээн сэтгэж бүтэн нойртой хонож чадах байх. Тэхёны бодлыг сарниулан Юнги ингэж хэлэхэд тэр
- Заа ахаа би орж амарлаа хэмээн түүнд хэлээд тэр өрөө хүүгээ орж ирэв. Орон дээр тайван унтах Жонгүгийн хажууд суун гараараа нүүрэнд нь зөөлөн хүрээд
- Уучлаарай.... Уучлаарай хэмээн дахин дахин шивнэв.
Маргааш өглөө Жонгүг өрөөндөө ганцаараа сэрээд Тэхёныг хайн өрөөнөөсөө гараад угаалгын өрөө болон бусад өрөөнүүдээр явж үзсэн боловч тэр гэрийн хаана ч байсангүй. Ширээн дээрх аяга тагийг хараад Юнгиг ирсэн юм байна хэмээн бодон түүний өрөө лүү орсон ч тэр тэнд байсангүй. Жонгүг 3 өдөр асаагаагүй байсан утсаа асаан Тэхён дугаарыг хийн залгалаа. Мэдээж түүний дугаар холбогдсонгүй.
Жонгүг Юнгигийн гэрээс гаран өөрийн гэр лүү явлаа. Гэр лүүгээ оров уу үгүй юу түүний ээж түүнийг цохиод
- Чи өдий болтол хаагуур явж байгаад ирж байгаа юм
Ачлалгүй хүү хэмээн үглэхэд- Би Тэхёнтой хамт байсан. Тэгээд ч та нарын наад тэнэглэлийг дахиад тэвчиж чадахгүй шүү хэмээн урсаад өрөө рүүгээ орохоор явав.
- Тэр Тэхёныг оо ямар хүн байсныг мэдэж байна уу. Түүний ээж араас нь орилоход Жонгүг эргэж харан
- Мэднэ ээ. Бид бие биедээ хайртай гэж шивнэхэд ээж нь зурагт асаан мэдээний суваг дээр тавьлаа.
Өнгөрсөн хугацаанд гарсан цуврал аллагын жинхэнэ хэрэгтэн цахим сүлжээгээр дамжуулан өөрийгөө дэлгэлээ. Түүний нэрийг Ким Тэхён гэдэг. Тэр ххххх сургуулийн сурагч хэмээн өөрийгөө танилцууллаа. Цагдаагийн газрын олж чадаагүй 3 эмэгтэйн цогцсыг хаана нууснаа хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг баталгаажуулахаар цагдаагийн тусгай баг ажиллан эхний газраас жил гаруйн өмнө сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олсон байна. Цагдаагийн газар түүнийг нэн даруй эрэн сурвалжилж эхэлсэн ч одоогоор хэрэгтэнг олоогүй байна......
Жонгүг мэдээг бүтэн сонсож дуусгалгүй шууд л гэрээс гаран гүйхэд
- Ч..... Ч..... Чи яг одоо гэртээ ир. Хаашаа явж байгаа юм хэмээн түүний ээж нь орилон үлдлээ.
Заа тхдээ энэ өгүүллэг др юу ч болж болно гэдгийг мэдэж бгаа биздээ😀. Тэхён яг алуурчин мөн үү???
YOU ARE READING
Үхээч. Хонгор минь
ActionАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.