Мөрдөгчийн явсан дараа Тэхён, Жонгүг 2 суудалдаа суун үлдлээ. Саяхан л амьдрах эрч хүчгүй үхмэл байсан Жонгүгийн харц одоо өш хонзон болон уур хилэнгээр дүүрчээ. Тэр ямар нэг зүйлийн талаар нухацтай бодох бөгөөд Тэхён түүний хажууд чимээгүй л сууж байлаа.
- Хэрвээ түүнийг санаатай алсан юм бол бид яагаад хэрэгтнийг мөрдөж болохгүй гэж. Жонгүг чимээгүй байдлыг эвдэн ингэж хэлэхэд Тэхён түүнлүү гайхсан янзаар хараад
- Гэхдээ.... Яаж?? Хэмээн асуув.
- Би сайн мэдэхгүй байна л даа. Гэхдээ чамд ч гэсэн хорсолтой байгаа биздээ. Хэнд ч гэм хоргүй, үргэлж инээж явдаг хүнийг хэн яагаад ямар шалтгаанаар ална гэж.... Би заавал түүнийг алсан хүнийг олохыг хүсэж байна.
- Тийм л дээ. Гэхдээ бид ядаж хаанаас эхлэхээ ч мэдэхгүй шүү дээ.
Хаврын хамгийн сүүлийн шалгалт амжилттай дуусаж хүүхэд бүр зуны амралтаа хэрхэн өнгөрөөх талаар ярилцаж байхад энд 2 хүн шал өөр зорилготой сууж байлаа. Тэд өөрсдийнх нь хайртай хүнийг алсан алуурчиныг олно хэмээн ярилцсан боловч өдий хүртэлх хугацаанд олигтой юу ч олж чадсангүй. Зүгээр л амаа уралдуулан таамаг дэвшүүлэхээ цаашгүй ажээ. Өнгөрсөн хугацаанд Жон Жонгүгийн амьдрах итгэл огцом нэмэгдэж тэр буцаад амьдралд идэвхтэй нэгэн болсон. Магадгүй үнэхээр тэр алуурчиныг барихыг хүсэж байгаа байх.
Тэд сургууль дээр Жиминд дургүй түүнийг алах хэмжээнд хүртэл үзэн ядах хүмүүсийн талаар судалж үзсэн ч тийм хүн байсангүй. Арга ч үгүй биз. Жимин бол энэ сургуулийн хүүхэд бүртэй найрсаг харьцдаг далавчгүй сахиусан тэнгэр шиг нэгэн байсан. Магадгүй тэд л анзаараагүй болохоос биш энэ сургууль дээр хэдэн хүүхэд түүний хойноос одоо хүртэл гашуудаж байгааг мэдэхгүй шүү дээ. Ингээд тэд яг л тэр мөрдөгчтэй ижил арга мухардан хэрэгтэн дахиж өөр хүн алахыг хүлээхээс өөр арга зам үлдээгүй юм.
Зуны нарлаг өдөр. Жонгүг гэр бүлийнхэнтэйгээ хамт далай руу аяллаар ирсэн ч тэр энд байх ямар ч сонирхол байсангүй. Түүний ухаан санаа эндээс өөр газар тэнэнэ. Эцэг эх нь хамтдаа дэлгүүр хэсэхээр гарахдаа түүний явах эсэхийг нь асуусан боловч тэр шууд л толгойгоо сэгсрэн өрөөндөө компьютер тоглохыг чухалчилсан.
Тэр Жиминий байнга тоглодог тоглоомыг сүүлийн 3 сар гаруйн хугацаанд өдөр шөнөгүй тоглосон боловч хэзээ ч хожиж чадаагүй. Уул нь тэр энэ тоглоомыг хожоод орхино гэж өөрөө өөртөө амласан ч сүүлдээ компьютер тоглоомонд донтож байгаагаа өөрөө эс анзаарна. Тэр иймэрхүү өөрийгөө саатуулах ямар нэгэн зүйл хийхгүй бол түүний араас байнга гуниглачих гээд байдаг. Уйлж, гуниглаж байхынхаа оронд бараг иймэрхүү тоглоом тоглож цовоо байсан нь дээр хэмээн түүний эцэг эх үзээд энэ тоглоомыг нь хориглодоггүй.
Хэд хэд ялагдсаны эцэст толгойгоо компьютерээ салган эргэн тойрноо харах үед тэр гадаа нар жарган харанхуй болж байгааг анзаарлаа. Эцэг эх нь одоо болтол ирээгүй байх бөгөөд тэр хөргөгч рүү очин ямар нэг юм олж идээд буцан компьютерийн ширээний ард суув.
Маргааш өдөр ээж нь түүнийг бараг чирэх шахам гэрээс гарган далайн эргээр дагуулсан алхав. Түүний аав аль хэдийн Сөүл рүү буцчихаж. Төрийн томоохон албан тушаал эрхэлдэг, өдөр шөнөгүй ажилтай байдаг учир Жонгүг түүнтэй ховорхон уулздаг.
Нар хурцаар шарах агаад Жонгүг хэдэн өдрийн дараа наранд алхаж байхаа учир нар бараг түүний арьсыг шатаах шахам түлж байв. Тэр хурдхан сүүдэр газар олон нарнаас нуугдан хэвтэхэд ээж нь араас нь ирээд
- Миний хүү. Битгий ийм унжгар бай л даа. Эмээгийн чинь үхэл чамд хүнд нөлөөлснийг мэднэ. Гэхдээ...... Бид бүгдээрээ л зовсон шүү дээ. Одоо түүнийг мартаад тайван явуулах хэрэгтэй гэхэд Жонгүг үг дуугүй л хэвтэв.
- Нээрээ ээж нь саяхан энд нэг найзтайгаа таарсан. Тэр ч гэсэн охинтойгоо хамт амрахаар ирсэн гэсэн. Хэрвээ хүсвэл би чамайг танилцуулж болно шүү.
- Би хүсэхгүй байна гэж Жонгүг дургүйцлээ илэрхийлээд эсрэг зүгт харан хэвтэхэд
- Заза чи эндээ амарч бай. Ээж нь явж далайн усанд ороодхы гэж хэлээд явчихав.
Жонгүг халуун наранд нозоорон унтангаа аядаж байтал хэн нэгэн ямар нэг нарийхан зүйлээр түүний нуруу руу хатган түүнийг сэрээж орхив. Тэр муухай эргэн харахад өөрийнх нь үеийн бололтой нэг охин түүнлүү харан мишээгээд
- Тэгэхээр чи Жонгүг байх нь ээ. Намайг Ким Жисүү гэдэг гэв.
- Тэгээд надад ямар хамаатай юм. Зүгээр цаашаа яв гэж Жонгүг хариулаад эргэж харан хэвттэл нөгөө охин дахиад л нарийхан зүйлээр нуруу руу нь хатгаад
- Чи Жон ахын хүү мөн биздээ. Бидний эцэг эхүүд хоорондоо найзууд. Жонгүг энэ удаа эргэн харж түүний гартаа барьж байсан нарийхан урт савх шиг зүйлийг булаан хол хаяад
- Намайг зүгээр тайван байлгаад өг. Тэр чинь надад хамаагүй гэж орилов.
- Хөөх. Чи ч ууртай юмаа. Гэхдээ үүнээс чинь би айхгүй байна л даа. Нээрээ ирэх намар би танай сургууль руу шилжих байх. Тэр үед аятайхан харьцаарай даа.
Жонгүг босоод шууд л өөрийн буудал руу чиглэн алхав. "Тэд миний эцэг эх мөн юм байх даа. Гэнэт аяллаар явы гэж хэлэхдээ ийм санаа агуулж байжээ." гэж өөрөө өөртэйгөө яриад өрөө рүүгээ орон өөрийн хамаг хувцсыг хамж чемедан хийгээд гарахаар завдаж байтал ээж нь орж ирэв.
- Хүү минь. Чи юугаа хийж байна аа гэж асуухад Жонгүг гутлаа өмсөнгөө
- Юу? Явах гэж байна гэж хариулахад Жон хадагтай хүүгийнхээ гарнаас атган
- Бидэнд дахиад 3 хоног байна. Чи тэр хугацаанд Ким Жисүү гэх охинтой хангалттай дотносож чадна шүү дээ гэв. Жонгүг ууртайгаар гараа татаж аваад
- Та нарт тэр эрх мэдэл, нэр хүнд чинь л чухал байх тээ. Би та нарын хувьд үхсэн ч хамаагүй тийм хэрэггүй хүн биздээ. Өөрөө л тэр Ким гэгчтэй гээ дотнос. Надад хамаагүй гэж орилоод дээш босоход түүний харан дээр хэн нэгний гарын алга буулаа.
Хадагтай Жон юу хийснээ ухааран түүний гарнаас барин уучлал гуйхыг оролдсон боловч Жонгүг аль хэдийн хаалгаар гаран хаашаа ч хамаагүй явчихжээ.
Тэд бүгд л надад дургүй намайг үзэн яддаг хэмээн нэгэн залуу үглэн гудамжаар алхах бөгөөд түүний гуйван хөл дээрээ тогтож чадахгүй байгаагаас харахад түүний хэр их уусныг ядах юмгүй таамаглаж болох байлаа.
Манайхан нээрээ аймаар муу санаатай болчихжээ😅😅
ESTÁS LEYENDO
Үхээч. Хонгор минь
AcciónАхлах сургуулийн сурагч Пак Жимин цуврал аллагын хохирогч болсоноор түүнд хайртай байсан хүмүүс хамтран цуврал алуурчиныг хайж эхэлнэ.