Coming Soon......

4K 253 68
                                    

1965 он

Дөрвөн уулсын дунд орших Хүвилле тосгоны бас нэгэн өдөр эхэллээ. Аль хэдийн хөвөн зөөлөн цасан бударч, өвлийн жаврыг инээд хөөрөөрөө эвдэх ард иргэд нь Зул сарын баярт бэлдэн нааш цааш холхино.

Тэдний Хү дүрмийн номонд ч Зул сарын баярыг элдэв зүйл бодож, санаагаа зовоолгүй амарч, хамгийн жаргалтайгаар нэгэн сарыг хамтдаа үдэх ёстой гэж зааж ээ. Иймдээ ч энэхүү үндэстний баярын сард Хүвийлчүүд бие биедээ захидал бичин, бэлэг илгээн, гацуур модоо засаж, гэрлэн чимэглэлээ өндөрт хадна.

Гэвч......

Тосгоноос зайдуу орших хүйтэн уулын оргилд Гринч нэрт ганцаардмал мангас Ёнтан гэх бяцхан гөлөгтэйгөө амьдран суудаг байлаа. Мөнх наст тэрхүү араатныг анх төрөхөд өнөөгийн хүмүүсийн оршин тогтнох газар нутаг нь түүний элэг нэгт овгийнхны эзэмшил байсан ч анчид ирснээр хөөрхий Гринч гэр бүлийн гишүүдээ бууны суманд оногдон үхэхийг харсан гэдэг.

Тэр явдлаас хойш асар олон жил өнгөрч хүмүүс олшрох тусам ганцаар хоцорсон мангас тэднээс өөрийгөө тусгаарлан сэтгэлдээ хүн төрөлхтнийг үзэн ядаж, өшөө авахыг хүсэх болов.

Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг эзлэх аймшигт санаагаар солигдож, эрсдэлтэй боловч сонирхол татам адал явдал эхэлж ээ.....

"Чамтай л хамт үлдье. Болох уу?"

"Үнэхээр хүсэж байна гэж үү?
Би чинь араатан харин чи бол..."

"Хамаагүй ээ, хүсэж байна"

"Тэгвэл бид хамтдаа дэлхийг
эзэгнэх болно. Бэлэн биз дээ
залуу хатагтай минь?"

"Тийм ээ, би бэлэн."

~Teaser~

~Teaser~

M/N(Melody's Note): Тэс өөр хаалга дахин нээгдэж, бид хамтдаа бас нэгэн төсөөллийн ертөнцөөр аялахад бэлэн болж ээ. Фантаз төрлөөр бичээд байдаггүй ч өмнөх өмнөхөөсөө илүү шинэлэг бөгөөд онцгой байхыг хүссэн тул шинэ жилийн уур амьсгал оруулах үүднээс The Grinch киноноос сэдэвлэн бүтээлээ.

Төсөөллөөс илүүг,
Your Melody💜

GRINCHWhere stories live. Discover now