twenty-five

593 74 4
                                    

"Ажиллагааны гол хэсэг амжилттай дууслаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Ажиллагааны гол хэсэг амжилттай дууслаа. Одоо тэд буцан ирж байгаа. Сүүлийн шатандаа ор." 

Намжүн ийн зааварчлахад, харшаас маш олон ижил машинууд нэгэн зэрэг гарч явлаа. Жэмин энэ бүгдийг харахдаа нэлээн гайхсан байх аж. Тэр өмнө иймэрхүү зүйлсийг кинон дээр л байдаг гэж бодож байсан. Гэтэл одоо ингээд амьдрал дээр нүдээр үзлээ шүү дээ. Хүн үнэхээр амьд байгаа цагт юуг л бол юуг үзэх боломжтой юм. 

Жэмин энэ бүхний учрыг нэг л ойлгохгүй "Яагаад ийм олон машинууд явж байгаа юм?" хэмээн асуухад, Намжүн дэлгэцээс харцаа салгалгүй хэллээ. 

"Мэдээж нөгөө талын хамгийн сайн харуул хамгаалалттай газраас гол зүйлийг хулгайлж байхад биднийг дагахгүй байна гэж үү? Тиймээс л бид ижил дугаартай машинууд бэлдэж тавьсан юм. Эдгээр машинууд тэднийг төөрөгдүүлэхэд, гол хүмүүс маань аюулгүй хүрч ирэх болно." 

Намжүн тайлбарласны дараа Жэмин чимээгүйхэн толгой дохилоо. Тэр яг одоо энэ залуусын ямар ухаантай болохыг гайхах аж. Яаж тэд ийм ухаатай болов? Яаж энэ бүхнийг төлөвлөөд байгаа юм? 

Тэр өнөөх уйтгартай номыг уншин цагийг хий дэмий өнгөрөөхийг хүсээгүй учир харшаар явахаар хаалга руу зүглэв. 

Жэмин хоёр давхарт гарсаар энэ тэрүүгээр явах агаад нэгэн хаалганы өмнө очин зогслоо. Өмнө хэзээ ч орж байгаагүй хаалга бас хэзээ ч хүн орж байхыг харж байгаагүй хаалга. 

Тэр удтал харсны дараа бариулаас барин доош дарсаар орох гэхэд, хаалга түгжээтэй байлаа. Яагаад түгжээтэй байдаг билээ? Энд ямар нэг хүнд харуулж болохгүй зүйл байгаа хэрэг үү? Эсвэл энэ өрөөний эзэн хүн оруулахыг хүсэхгүй байгаа юм уу? 

Гол хаалга онгойх чимээ гаран, араас нь "Болгоомжтой." хэмээн шаагилдах хүмүүсийн яриа дуулдахад, Жэмин тэр зүг рүү гүйлээ. 

Тэр шатан дээр ирэн байдлыг ажвал хоёр залуу өөрсдийн гол байгаа дамнан явах бол түүний араас Жонгүг хоёр залуугаар дэмнүүлэн ирэх ажээ. Түүний гуяыyхаа ойр орчимд гэмтэл авсан бололтой хувцас нь багахан урагдаж, цус болсон байв. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now