fifty-eight

445 67 5
                                    

"Төрсөн өдрийн мэнд хүргэе

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Төрсөн өдрийн мэнд хүргэе."

Олон хүмүүс барны хажууд, текила барин зогсох залуу дээр очсоор нэг нэгэрээ төрсөн өдрийн мэнд хүргэнэ. Харин залуу тайвнаар инээмсэглэн баярласнаа илэрхийлнэ. 

Удаагүй түүн дээр савхи өмсөж, үсээ догь гэгч нь зассан залуу хүрч ирсээр "Төрсөн өдрийн мэнд хүргэе, Хусог хён!" ийн хэлэхэд, төрсөн өдрийн эзэн түүнийг харсаар гайхаж орхив. 

"Хэзээ ирээ вэ, Жонгүг-аа?" 

Хусог ийн хэлсээр түүн рүү ойртоход, Жонгүг багахан инээмсэглэсээр "5-н цагийн нислэгээр ирээд, шууд л таныг зүглэсэн минь энэ." ёжтой хэлчхээд, клубыг нэг тойруулан харлаа. 

Саяхан Хусог-ын төрсөн өдөр болсон ч, тэр төрсөн өдрөө амралтын өдрөөр Итэвон дахь клубдээ өргөн цаг хүрээгээр тэмдэглэхийг илүүд үзсэн юм.

Жэмин Жонгүг хоёр Жэжү арал руу яваад, хэдийн хоёр сар болсон байх бөгөөд энэ хугацаанд тэднээс нэг ч сураг дуулдаагүй аж. Харин Жонгүг ямар ч хэл сураггүй, Хусог-н төрсөн өдрийн үйл ажиллагаа дээр хүрч ирсэн нь үнэхээр гэнэтийн явдал болоод байв. 

Клуб нэлэнхүйдээ харанхуй байх нь хүмүүсийн царайг сайн харж чадахгүйд хүргэж байв. Гэсэн ч тайзны ирмэг дээр болон эргэн тойронд суурилуулсан гэрээс өнгө өнгийн лазер гэрэл цацрах нь байдлыг илүү дээрдүүлнэ. 

Хусог Жонгүг-н ар руу гайхан харсаар "Жэмин яасан юм? Тэр ирээгүй хэрэг үү?" хэмээн асуувал, Жонгүг клубийн эргэн тойрноос харцаа салган, түүнд хариуллаа. 

"Тийм ээ, тэр Жэжү-д үлдсэн. Тэр таныг гомдох хэрэггүй, ирээгүй дээ уучлал гуйж маш том бэлэг өгөхөө ч бас хэлсэн шүү."

Хусог текилагаасаа нэг балгаад "Тэгээд хэр том бэлэг юм бэ дээ? Түүнийг орлож чадахаар том юм уу?" учир битүүлэг ёжтой асуувал, Жонгүг ч бас түүн рүү зэвүүн харсаар толгой дохин хариулав. 

"Тийм ээ, үнэхээр том бас гайхалтай бэлэг." 

Үүнээс хойш тэд нэг их зүйл ярьсангүй. Хусог цааш яван зочидтой мэндлэн тэдэнтэй ярилцах бол Жонгүг урьдын адил байрандаа зогсох агаад өөрчлөгдсөн зүйл нь түүний гарт байх виски л юм. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now