Жонгүг хойш хүчтэй түлхэгдэн газар унахын даваан дээр хажуудаа байх суудлын бариулаас барин тогтов.
Үүнийг харсан Жимин хурдан хөдөлсөөр Жэмин-г татаж босгон ардаа орууллаа. Харин Жэмин юу болоод байгааг нэг л сайн ойлгосонгүй бололтой эргэн тойрноо харна.
Хүлээгээрэй! Галт тэрэг илүү аюулгүй гээгүй билүү? Гэтэл энэ юу вэ? Жимин буруу бодсон гэсэн үг үү? Эсвэл машинаар явсан бол үүнээс ч илүү аюултай зүйлтэй тулгарах байв уу?
Хаалганы цаанаас хар хувцастай олон хүмүүс орж ирэх агаад бүгд л гартаа ямар нэг зүйлс барьсан байх аж.
Жимин цэх зогсон гараа халаасандаа хийсээр "Та нар хэний хүмүүс юм?" хэмээн асуувал, өнөөх залуус бие бие рүүгээ харан ёжтой инээлдлээ.
Тэдний дундаас нэг нь "Мөдгүй нөгөө ертөнцөд очих гэж байж бид хэний хүмүүс байх нь хамаатай гэж үү?" хэмээн хэлээд инээлдэхэд, Жонгүг бугуйгаа хөдөлгөн, түүн рүүгээ харсаар "Харин тэгээд ядаж нөгөө ертөнц рүү явуулж байгаа хүмүүсийнхээ нэрийг биш юм аа гэхэд, аль бүлгэмийнх гэдгийг нь мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж л оршуулгууд дээр чинь очиж чадна." гэсээр харцаа дээшлүүлэн, тэдэн рүү илэрхийлэмжгүй аймшигтай харцаар ширтэв.
Түүний харцнаас бүгд сүрдэх бол Жэмин харин гайхаж байлаа. Түүний хажууд хэлээ залгичихсан аятай хэдэн өгүүлбэр гуйлгах нь холгүй хэлдэг энэ залуу яаж ийм болчхов? Эсвэл тэр уурлахаараа олон үгтэй болчихдог юм уу? Үгүй ээ, түрүүчийн удаа тэд өөр хүмүүст хөөгдөхөд Жонгүг үнэхээр ууртай байсан. Гэхдээ тэр ийм яриа байгаагүй. Харин ч эсрэгээрээ хэлэх зүйлээ ууртай хэлчхээд, шууд л дуугаа хураасан. Гэтэл одоо?
Өнөөх залуусын нэг нь түүний ёжтой хариултыг тэвчиж чадаагүй бололтой дайрах тушаал өгөхөд, Жонгүг ёжтой инээмсэглэв. Одоо түүний цаг иржээ. Цусан дунд бүжих үзэсгэлэнтэй хун даль жигүүрээ дэлгэн, бүхнийг хөнөөх тэр гайхамшигт агшин ойртож!
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tears
FanficТэр хөвгүүн бол үнэн дунд нуугдсан худал. Тэр охин бол худал дунд нуугдсан үнэн. Cover by @Alpha_Nov