eighteen

664 78 0
                                    

Машин бага зэрэг донслоход Жэмин толгойгоо цонхонд хөнгөхөн цохисоор сэрлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Машин бага зэрэг донслоход Жэмин толгойгоо цонхонд хөнгөхөн цохисоор сэрлээ. Тэр нүдээ нээж ядан эргэн тойрноо харвал тэд далайн эргийн замаар явж байх нь тэр. 

Жэмин хажуу тийш Жонгүг рүү харвал тэр тайвнаар машинаа жолоодон явна. Хойш Жимин рүү харвал тэр унтаж байх агаад, шархыг нь боосон хэсгээс ямар нэг буруу зүйл үзэгдсэнгүй. Анх айлаас гарахад ямар байсан, яг тэр хэвээрээ байх аж. 

Тэр хэсэг Жимин-г ширтэж байгаад, буцан цонх руу харан суулаа. 

Бороо орох бололтой. Тэнгэр бүүдгэр бас далайн давлагаа бага зэрэг хүчтэй байх нь салхины хурдыг харуулна. 

Бусан. Багадаа ганц л удаа ирж байсан энэ хотод онц гойд зүйл байдаг эсэхийг Жэмин мэдэхгүй. Тэр үед яах ч аргагүй гэр бүлийн уулзалтаар аавынхаа хамаатнуудтай уулзахаар энд ирж байснаа тэр саналаа. Бүгд л ганган хувцас өмсөж, түүнийгээ биендээ гайхуулах гэж хичээн, үр хүүхэд хань ижлээ магтацгаана. Гэртээ байхаас ч илүү уйтгартай, давчидмаар тэр газар Жэмин ахин хэзээ ч очихыг хүсээгүй бөгөөд эцэг эх нь ч ахин яваагүй юм. Бусан гэхэд санаанд нь буух ганц дурсамж энэ ажээ.

Тэр дээш тэнгэр өөд ширтсээр санаа алдана. Бусан бол далайн эргийн хот. Энд бороо орох нь тийм ч сайхан зүйл биш шүү. Өмнө жил олон хоногийн хүчтэй бороо болон далайн шуурганаас болж эрэг орчмын хэдэн айл аюулд өртсөнийг тэр мэдээнээс үзэж байсан. 

Одоо зуны дунд сар гарч байгаа учир бороо нэг их орох учиргүй ч, борооны улирал ирж байгаа билээ. 

"Бороо орох гэж байгаа бололтой." Жэмин дээш тэнгэр өөд ширтсээр ийн хэлэхэд, Жонгүг хариу хэлсэнгүй. 

"Чи Бусан-г хэр сайн мэдэх вэ?" тэр Жонгүг рүү харсаар ийн асуухад, Жонгүг санаа алдахаас өөр зүйл хийсэнгүй. 

Хэсэг хугацаанд чимээгүй байсны дараа Жэмин хариулт авахгүйгээ ойлгон бууж өгөх гэж байтал Жонгүг хариулах нь тэр. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now