twenty-four

580 76 2
                                    

Номын сангийн тансаг буйдан дээр Жэмин ном уншин хэвтэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Номын сангийн тансаг буйдан дээр Жэмин ном уншин хэвтэнэ. Түүний толгойд Жимин бас түүнтэй хамт явсан хүмүүс яаж байгаа талаарх бодол зогсоо зайгүй эргэлдэж байсан тул арга буюу гарт тааралдсан эхний номоо л уншиж байгаа нь энэ. Гэсэн ч, тэр буруу сонголт хийсэн бололтой. Тэр Харри Поттер уншихыг хүсээгүй шүү дээ. Жэмин үүнийг наснаасаа ч олон удаа уншиж байснаа мэднэ. Тиймээс энэ түүний сонирхлыг тийм ч их татахгүй байх аж. 

Жэмин ахин нэг удаа санаа алдахад, Намжүн компьютерийнхээ дээгүүр харсаар "Тийм уйтгартай байна уу?" хэмээн асуулаа. 

Намжүн түүний хариуг удтал хүлээсэн ч, түүнд ямар ч ирээгүй тул "Алив хүрээд ир. Би чамд яаж хакерддаг талаар хэлж өгье." хэмээн хэлсээр инээмсэглэхэд Жэмин түүний хэлснээр явж очив. 

"Үүнийг харж байна уу? Энэ бол бидний очих газар. Харин манай залуус энд явна. Энэ байгууламж бүхэлдээ хамгаалалтын дохиололтой учир би одоо үүнийг эвдэхээр хичээж байна. Чи надад туслахгүй юм биш биз?" 

Намжүн-г ийн асуухад, Жэмин компьютер руу нь анхааралтай харсаар толгой сэгсрэн "Үгүй дээ. Би өөрийгөө чадна гэж бодохгүй байна." ийн хэлээд, буцан явах гэхэд нь, Намжүн зогсоолоо. 

"Хэрэв чи оролдоод үзвэл энэ дажгүй амархан шүү. Жимин чамайг их ухаантай учраас хэдхэн удаа заагаад өгвөл ойлгоно гэж хэлсэн." 

Түүнийг ийн хэлэхэд, Жэмин түүнийг хэсэг ширтэж байгаад "Надад тайлбарлаад өг." хэмээн хэлсээр сандал татан хажууд нь суув. 

Намжүн түүнд өөрийн хийж буй бүхнийг тайлбарлаж өгөх ба Жэмин тэр бүгдийг нь анхааралтай ажиглах агаад зарим зүйлсийг нь асууна. Тэгэх явцдаа залуусын юу хийж байгааг харж байлаа. 

"Тэд зорьсон газартаа очсон уу?" 

Жэмин ийн асуухад, Намжүн дэлгэцээ ширтсээр "Тийм ээ, тэд ирчихлээ. Одоо харин бид дохиоллыг салгах хэрэгтэй. Чи оролдоод үзэх үү?" хэмээн асуухад, Жэмин шууд л татгалзаж орхив. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now