fifty-one

469 79 7
                                    

Ус цацах дуугаар Жэмин арайхийн сэрлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ус цацах дуугаар Жэмин арайхийн сэрлээ. Зовхио дааж ядаж эргэн тойрноо харахдаа тэр өөрийгөө норж буй мэдрэх нь тэр.

Түүний өмнө хувин барин зогсох Миён байх агаад тэр инээмсэглэсээр "Сэрчихсэн үү?" хэмээн бах нь ханасан аятай асуув.

Юу болсон билээ? Жэмин яаж байгаад ухаан алдчихав? Энд яг юу болоод байгаа билээ?

Жэмин ийн бодсоор гүнзгий амьсгаа авахтай зэрэгцэн түүний толгойд түрүүхэн болсон үйл явдлууд эргэлдэж эхлэв.

Тийм ээ, тэр Ким Миён-д барьцаалагдсан. Миён түүнийг хамт байгаа хүнээрээ зодуулан, түүнийгээ бичиж байгаад Жимин рүү явуулан, өөрсдийгөө илчлэхийг шаардсан. Жимин тэрхүү шаардлагыг хэзээ ч биелүүлэхгүй гэдгийг Жэмин сайн мэдэж тул, түүнд бардам гэгч үгүйсгэж буйгаа хэлсэн ч эцэст нь өнөөх залууд ахин зодуулж, ухаан алдсан юм.

Ухаан алдахаас өмнө энэхүү орхигдсон мэт агуулахад түүнтэй нийлээд ердөө гурван хүн л байсан бол одоо харин хаа сайгүй нүүрээ нуусан хүмүүсээр дүүрсэн байх нь тэр.

Жэмин эргэн тойрноо харахдаа гайхсаар асуулт ирэх мэт Миён руу харахад тэр хувингаа цааш шидэн, Жэмин-ий эсрэг талд байх сандал дээр суугаад "Чиний хайрт Жон Жонгүг гэгч үнэхээр гайхалтай нэгэн шүү. Яг л эцгийгээ дуурайгаад дэндүү төгс болоод төрчихсөн. Хамгаалагчийн үүргийг хорвоо дээрх хэнээс ч илүү сайн биелүүлдгийн дээр бас ухаантай гэж байгаа. Ямар гээчийн гайхалтай хүнийг өөрийн болгосноо чи төсөөлөөчгүй байгаа биз дээ?" ийн хэлэхэд, Жэмин-ий хөмсөг атиралдаад ирэв.

Жонгүг хэзээ ч түүнд эцэг эхийнхээ тухай хэлж өгч байгаагүй. Тэр үргэлж энэ бол маш урт гунигтай түүх ээ л гэж хэлдэг. Өөр ямар ч мэдээлэл, сэжүүр байхгүй. Бусад залуус ч бас энэ яриаг дэлгэх мөчид л бүгд дуугүй болж орхидог. Жэмин үүний цаана байх үнэнийг мэдэхийг ихээр хүсдэг ч, түүнд хэзээ ч боломж гарч байгаагүй. Тэр зүгээр л чимээгүйхэн орхихоос өөр аргагүйд хүрсэн юм.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now