Жимин-ий үгэнд бүгд чимээгүй болж орхив! Юу түүний саналыг зөвшөөрөх өө?! Байж боломгүй юм! Тэд энэ хүртэл яаж явж ирлээ? Ямар их хичээл зүтгэл гарган байж өнөөгийн түвшинд ахин хөл дээрээ бослоо?
Өмнөх толгойлогчийн үхэл бүгдэд маш том цохилт болсон. Гэр бүл тэр чигтээ хоосорч тамтагтаа тулсан. Мэдээж энэ бүхэн өнөөх гайтай туршуулаас болсон юм.
Жимин дараачийн толгойлогч болоход зарим хүмүүс дургүй байсан. Зарим нь бүр түүнд итгээгүйнхээ улмаас гэр бүлээс гарч ч байсан. Гэхдээ Жимин энэ бүхэнд огт бууж өгөөгүй. Тэр өөртөө итгэж бүгдийг ахин хөл дээр нь босгож чадна гэсэн дүүрэн итгэл өвөртөлсөөр байж болох бүх зүйлийг хийсэн юм. Эцэст нь гурван жилийн дараа бүх зүйл байрандаа орлоо. Тэд дампуурлын ирмэгээс нэг алхам хойшилж чадсан.
Ингээд Жимин Жэмин-г авч ирэхийг хүссэн юм. Тэр Жэмин байгаа цагт бүхнийг даваад гарна гэж итгэсэн. Гэр бүлээ цааш хоёр гурван алхам ухрааж чадна гэсэн бат итгэлтэй байсан учир Жэмин-г гэр бүлд оруулж ирсэн аж.
Гэсэн ч түүний төлөвлөгөө давуулан биелэгдсэн. Жэмин тэднийг хавцлын ирмэгээс ноён оргил руу хөтөлсөн. Тэд ахиж дампуурах вий гэж санаа зовохооргүй болсон!
Энэ бүх үйл явдал болж өнгөрсөн таван жилийн хугацаа, түүний өмнөх Жимин-ий эцгийнхээ хажууд өнгөрөөсөн хугацаанд тэр нэг ч удаа бууж өгч байгаагүй. Тэр хэзээд хийж чадна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэдэг нэгэн байсаар ирсэн. Гэтэл одоо яаж байна? Тэр энэ бүсгүйг өвтгөх төдийд л бүх зүйлд бууж өгч байна!
Жимин түүнд тийм их хайртай гэж үү? Тэр түүнийг өөрийн бүхнээсээ илүү хайрладаг хэрэг үү? Тэгвэл залуус яах болж байна? Тэд ч бас энэ бүхнийг босголцхын тулд чадах бүхнээ хийж байсан! Тэд Жимин-ий итгэлд найдан, өөрсдийн бүхнээ золиослон зүтгэж байсан! Гэтэл энэ бүхэн Жимин-д огтхон ч хамаагүй хэрэг үү?
Согжин гайхсаар "Чи чинь юугаа яриад байгаа юм бэ?" хэмээн уурлахад, Жимин түүн рүү тайван ширтлээ.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tears
FanfictionТэр хөвгүүн бол үнэн дунд нуугдсан худал. Тэр охин бол худал дунд нуугдсан үнэн. Cover by @Alpha_Nov