fifty-six

505 73 4
                                    

Жэмин өөрийн бугуйн дахь бадмаараг шигтгээтэй бугуйвчийг илсээр багахан инээмсэглэхэд, Жимин түүн дээр хүрч ирэн "Тийм гоё байна уу?" хэмээн асуулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэмин өөрийн бугуйн дахь бадмаараг шигтгээтэй бугуйвчийг илсээр багахан инээмсэглэхэд, Жимин түүн дээр хүрч ирэн "Тийм гоё байна уу?" хэмээн асуулаа.

Түүний төрсөн өдөр яг долоо хоногийн өмнө болсон бөгөөд энэ бугуйвчийг Жимин түүний төрсөн өдрөөр бэлэглэсэн юм. Жэмин хэдий иймэрхүү хэт тансаг гоёл чимэглэлд төдийлөн дуртай байдаггүй ч, үүнийг харсан даруйдаа л зүүж орхисон билээ.

Энэ хэдий байдаг л нэг бадмаараг шигтгээтэй гоёл юм шиг харагдах ч, сайн харвал үнэхээр гайхалтай хийцтэй мөн утга учир нь дуусашгүй арвин аж.

Жэмин эхэндээ яагаад заавал бадмаараг өгснийг гайхаж байсан ч, Жимин-ий тайлбарыг сонсохдоо үүний учрыг хэзээ ч олохгүйгээ ойлгосон юм.

Жэмин түүнээс учрыг асуухад, Жимин зүгээр л инээмсэглээд бадмаараг түүнд аз авч ирэх болно гэхээс өөрийг хэлээгүй билээ. Гэсэн ч тэр бугуйчны хийцийн талаар их зүйлсийг хэлж өгсөн аж.

Бугуйвч долоон цэцэгтэй бөгөөд цэцэг бүр нь долоон дэлбээтэй ажээ. Энэ бол Бангтан-ы тэргүүн эгнээнийхэн болох Намжүн, Согжин, Юнги, Хусог, Жимин, Тэхён, Жонгүг нар түүнийг хэзээд хамгаалж байх болно гэх утга юмсанж. Хэдий Тэхён тэднээс урвасан ч, Жимин түүнийг холоос ч хамаагүй тэднийг хамгаалж байгаад итгэж байсан юм.

Тэр цагаас хойш Жэмин үүнийг өөрөөсөө огт салгаагүй билээ.

Жимин инээмсэглэн түүний өмнө очин зогсоод "Юу ч болж байсан үүнийг өөрөөсөө салгаж болохгүй шүү. Үүнийг зүүж байгаа цагт, чи хаана ч байсан би чамайг олж чадна." гарыг нь атган ийн хэлэв.

Жимин Жэмин-г хулгайлагдахад л, түүнд байршиг тогтоогч өгөх хэрэгтэй ойлгосон аж. Тэр маш удаан бодсоны эцэст хамгийн жижиг хэмжээтэй, мөн ямар ч төхөөрөмжид мэдэгдэхээргүй сайн чанарын байршил тогтоогчийг хайж эхэлсэн юм. Түүний эрэл маш удаан үргэлжилсний эцэст тэр өөрийн хайж буй зүйлээ олсон. Ингэхдээ зүгээр нэг өгөлгүй түүнд ч мэдэгдүүлэхээргүй байлгахын тулд бугуйвчны шигтгээн дор хийсэн нь энэ билээ. Хэдий Жэмин гоёл чимэглэлийг нэг их ойшоодоггүй ч, өөрт нь таалагдвал шууд л авахыг мэдэж байсан тул тэр түүнд хамгийн ихээр таалагдаж болохуйц зүйлийг сонгосон ажээ.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now