Цуст хаант улсад намайг нэвтрүүлсэн нь тэр улсын хаан
Цусаар будагдаж биш угаагдсан түүний гараас атгахад
Цуст хаант улсын гүнж нь би болсон юм.
Цусыг асгаруулах шалтгаан нь би болсон юм.
Харин хоосон зүрхийг минь нөхсөн нь
Хамгаалагч минь болох тэр нэгэн байсан.
Манан дунд төөрсөн амьдрах хүслийг минь
Мадаггүй тэр минь олоод өгсөн.
Гэвч...
Хаан үхэхэд
Хаантай хамт миний бүхэн үгүйрсэн.
Үхлийг ч, амьдралыг ч үл хүсэж
Үхсэнээс өөрцгүй, амьдарсантай ойргүй болжээ.
Хэрэв чи миний түүхийг сонсохыг хүсвэл би яръя.
Гэхдээ энэ бүхэн миний талаас бус
Гэрч минь болсон зохиолчийн талаас явагдах болно.
A/N: Cover by Alpha_Nova
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tears
FanfictionТэр хөвгүүн бол үнэн дунд нуугдсан худал. Тэр охин бол худал дунд нуугдсан үнэн. Cover by @Alpha_Nov