thirty-two

556 81 5
                                    

Жэмин зооринд хоригдоод хэдийн хоёр өдрийг үдсэн байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэмин зооринд хоригдоод хэдийн хоёр өдрийг үдсэн байлаа. Хорин дөрвөн цагийн хамгаалалттай тул хэн ч дураараа орж болохгүй, зөвхөн толгойлогчийн зөвшөөрөлтэй л орох болно. Тиймээс түүнд дургүйцэж байгаа залуус хяналтын өрөөнөөс түүний тайван бүр жаргалтай ч гэмээр байдлыг ажсаар хараал урсгаж байсан юм.

Хаалга онгойж Жонгүг жижигхэн идэх зүйл барьсаар орж ирэхэд, Жэмин хүүхэд шиг инээмсэглэн дээш боссоор түүн дээр очин "Өнөөдөр юу авч ирсэн юм? Миний захисан өрмөнцрийг авч ирсэн биз?" хэмээн хоёр гар руу харсаар хэллээ.

Зооринд хоригдож байж ийм тайван жаргалтай хүн бас байдаг аа? Жонгүг үнэхээр энэ түүнийг ойлгохгүй гэдгээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрлөө.

Түүний төлөвлөгөөг мэдэхдээ тэр Жэмин-г нөгөө талаас ямар ч бараа таваар авахгүй, сайн дурын үндсэн дээр тэр бүх зүйлсээ хийнэ гэж бодсон. Гэтэл энэ бүхэн эсэргээрэй эргэж, тэр маш их хэмжээний гөлтгөнө авсан байсан. Яагаад заавал гөлтгөнө гэж? Энэ цементэд л орохгүй бол байгаль дээр бараг л хэрэггүй шахуу байж байдаг зүйл шүү дээ!

Жонгүг санаа алдсаар гартаа байх зүйлийг түүнд өгөөд "Чи энд хорионд байгаа хүн. Захисан зүйлийг чинь авч ирж өгөх нь битгий хэл балга ус ч өгч болохгүй гэсэн толгойлогчийн тушаал гарсан. Тиймээс өгсөн зүйлийг л ид!" хэмээн залхсан аятай хэлсээр, түүнийг зөрөн цааш явахдаа багахан инээмсэглэв.

Жэмин түүн рүү дургүйцсэн аятай муухай харсаар, доош гарт нь атгуулсан зүйлийг харвал түүний захисан зүйл байх нь тэр.

Жэмин инээмсэглэхийг хүссэн ч, инээдээ барьсаар түүний зүг алхлаа.

"Тэгээд өнөөдөр яах гэж ирсэн юм бэ дээ?"

Тэр өрмөнцрийнхөө хайрцгийг задалсаар ийн асуухад, Жонгүг түүн рүү хараад "Чи Жимин-д юу гэж хэлсэн юм?" хэмээн асуухдаа түүнээс харцаа хором ч салгасангүй.

Жэмин түүний үгийг сонсохдоо гэрэлтсэн царай нь эрс хувирсаар "Тэр юу хийж байна?" хэмээн нухацтай гэгч нь асуух нь тэр.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now