twenty-seven

603 71 5
                                    

"Өдрийн хоолоо идээрэй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Өдрийн хоолоо идээрэй." 

Жэмин тавцан дээр хоол барьсаар орж ирэхдээ ийн хэллээ. 

Барьцаалагдан ирээд хоёр дахь хоног дээрээ явж байгаа охинд унтахаас өөр зүйл байхгүй аж. Тэр олон удаа энэ хүмүүс түүгээр яах гэж барьцаалсан тухай Жэмин-с асуусан ч, тэр түүнд юу ч хэлээгүй юм. Оронд нь түүнтэй тоглож, хоол авчирч өгдөг байв. 

Хэжин залхуутай шалан дээрээс боссоор "Ингэхэд та миний нэрийг яаж мэдсэн юм?" өглөөнөөс хойш бодсон зүйлээ асуулаа. 

Тэр хэнд ч эдгээр хүмүүсийн хэнд ч нэрээ хэлж байгаагүй, мөн түүний аав ах нар түүнийг хангалттай нууцалдаг шүү дээ. Ийм байхад тэд яаж олно гэж? Гадуур байтугай, бүлэглэл дотроо ч түүнийг өөр нэрээр дууддаг шүү дээ. Жинхэнэ нэрийг нь мэддэг хүн гэр бүлээс нь өөр бараг байхгүй. Гэтэл энэ хүн яаж мэддэг билээ? 

"Зүгээр л таасан юм." 

Жэмин багахан инээмсэглэсээр ийн хэлээд түүн рүү хоолоо дөхүүлэхэд, Хэжин хоол руу ширтэж байгаад, савхаа түүний өмнө тавиад "Бүгдээс нь амс." ийн хэлэх нь тэр. 

Энэ охин үнэхээр түүнд итгэхгүй байгаа хэрэг үү? Жэмин түүнд өгч байгаа бүх хоолыг өөрийн гараар хийсэн. Тэр бүх орцыг нэг бүрчлэн шалгаж байгаад хоолоо хийдэг. Охинд ямар ч муу зүйл болгохгүйн тулд тэр өөрөө хоолоо авч ирж, түүнийг идэж дуустал нь харуулдан суудаг. 

"Гэхдээ та яагаад надад ингэж анхаарал тавиад байх юм?" 

Жэмин эргэлзэлгүй шууд хоолноос аван идэхэд, Хэжин түүний үйлдлийг гайхан харж байгаад ийн асуув. 

Энэ хүүхэн түүний нэрийг мэддэг бас дээр нь түүнд яг л эгч шиг нь анхаарал тавьж байна. Ямар хүн гэхээрээ барьцаалсан хүндээ ингэж сайн ханддаг байна аа? Эсвэл энд ямар нэг учир байна уу? Тэр түүнийг хулгайлсан тэдгээр залуусаас өөр юм болов уу? 

Жэмин бүх зүйлсээс идэж дуусаад, савхаа арчин түүний өмнө тавиад "Зүгээр л чи миний таньдаг нэг хүнтэй их адилхан болохоор. Бас энэ миний дээрээс авсан даалгавар." ийн хэлсээр Хэжин рүү нэвт ширтлээ. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now