Жимин арай ядан хар дарсан зүүднээсээ сэрсээр эргэн тойрноо ажлаа. Ядруухан юм шиг хэр нь ээ тохилог нэгэн байшинд тэр байх агаад хажууд нь эм тан, цустай даавуунууд овоолсон байх аж.
Тэр юу болоод байгааг нэг л сайн ойлгохгүй байв. Хамгийн сүүлд тэд галт тэргэнд явж байсан. Тэр ахиад л хар дарсан. Харин дараа нь сэрээд үйлчилгээний ажилтнаас бохь авсан. Түүний дараа...
Жимин бүхнийг санах гэж хичээх ч, тархи нь аймшигтай хатгуулан өвдөх аж. Тэр гараа явуулах толгойгоо барихдаа давхар гэдсэндээ тэсэхийн аргагүй өвдөлт мэдрэв. Гайхсаар доош гэдэс рүүгээ харвал цагаан боолтоор нягт боочихсон байх агаад өвч мэдрэгдэх хэсэгт жижигхэн улаан толбо болсон байх аж.
Тэр шархаа харахдаа л юу болсныг саналаа. Тэр үйлчлэгч өөр гэр бүлийнх байсан. Бас тэднийг алахаар маш олон хүмүүс галт тэрэг рүү дайран орж ирсэн. Тэгээд тэд тулалдсан шүү дээ.
Жимин ийн бодсоор "Жэмин." хэмээн хэллээ. Тийм ээ, нэг новш түүнийг буудах гэж оролдсон. Харин Жимин түүнийг хамгаалахаар урдуур нь орохдоо ингээд буудуулчихсан. Гэхдээ хэн түүнийг ингэж эмчилсэн юм бол? Жонгүг хэдий гайхалтай хамгаалагч ч, түүнд эмнэлгийг эсвэл анхны тусламжийн ямар ч мэдэгдэхүүн байхгүй. Тиймээс Жонгүг бол яав ч биш. Тэгвэл Жэмин үү? Гэхдээ тэр чинь жаахан охин шүү дээ. Хэдий тэр гайхалтай ухаантай нэгэн ч, түүнд ямар ч туршлага байхгүй. Ийм зүйлийг тэр номоос уншсан байж болох ч, амьдрал дээр түүнийгээ хэрэгжүүлнэ гэдэг үнэхээр хэцүү зүйл. Тэр яаж чадна гэж?
Гэхдээ хэрэв тэр хоёр биш юм бол өөр хэн гэж? Эсрэг талын хүмүүс дунд анагаахын мэдлэгтэй хүн байсан ч, түүнд туслахгүй. Хэрэв түүнийг амьдаар нь барьж ир гэсэн бол яах вэ? Үгүй ээ, тэгвэл тэд Жэмин рүү буудах гэхгүй байсан. Ингэхэд Жэмин хаана байна? Бас Жонгүг? Тэд зүгээр байгаа?
Жимин ийн бодохдоо дээш босохоор өндийлөө. Тэр өөрийн нүдээр л Жэмин-г зүгээр байгааг харахгүй бол яав ч тэвчихгүй нь.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tears
FanfictionТэр хөвгүүн бол үнэн дунд нуугдсан худал. Тэр охин бол худал дунд нуугдсан үнэн. Cover by @Alpha_Nov