ten

771 92 0
                                    

Жэмин шинэхэн бариу даашинздаа болон гадуур нь өмссөн үслэг хүрэмдээ ихээхэн сэтгэл ханамжтай машинд суулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэмин шинэхэн бариу даашинздаа болон гадуур нь өмссөн үслэг хүрэмдээ ихээхэн сэтгэл ханамжтай машинд суулаа. Харин түүний араас Жонгүг Жимин хоёр үнэхээр ядарсан эсвэл залхсан байртай машинд орж ирэв.

Өнөөдөр тэд ноён Чүи-н тусгай үдэшлэгт уригдсан тул Жэмин-д зориулан дэлгүүр хэссэн хэрэг. Эхэндээ энэ бүхэн Жимин-д таалагдаж, Жонгүг чимээгүй л тэднийг даган явж байсан бол 3-н цагийн дараа гэхэд тэд хоёул байдгаараа ядрахад хүрсэн юм.

Үнэхээр энэ охин яаж ийм эрч хүчтэйгээр дэлгүүр хэсдэг юм бэ? Үгүй ээ, ганц энэ охин ч гэлтгүй хорвоогийн бүх эмэгтэйчүүд. Үүнд дургүй ямар ч эмэгтэй дор хаяж 1 цагийн турш уйгагүй дэлгүүр хэсэж чаддаг. Гэтэл эдгээр залуус эхний хагас цагтаа л тавгүйрхэж эхэлсэн. Харин дараачийн хугацаанд тэд цахим дэлгүүр бүтээгдсэн явдалд болон тэдэнд машин байгаад талархаж эхэлсэн юм. Дараачийн удаа заавал түүнд цахим дэлгүүрээс хувцас авч өгөх болно!

Тэднийг машинд суун хөдлөхөд, Жэмин инээмсэглэн өөрийн гутлаа харж байв. Өндөр өсгийт хэр нь түүний хөлд эвтэйхэн байгаад тэр талархаж байлаа. Үгүй бол тэр өнөөдөр үдэшлэгт оролцохоос татгалзах байсан юм.

Жэмин гутлаа хэсэг харж байгаад, хажуу тийш Жимин рүү харан "Гэхдээ өнөөдөр ямар үдэшлэг болох юм? Өнгөрсөн удаагийнх шиг үү?" хэмээн асуувал, Жимин таблет-аа оролдон суусаар "Үгүй ээ. Ноён Чүи бол томоохон бизнес эрхлэгч. Түүнд тансаг зэрэглэлийн хэд хэдэн казино бий. Тэднийхээ нэгэнд өнөөдөр үдэшлэг зохиож байгаа гэж хэлж болно. Ингэхэд чи покер тоглож чадах уу?" сүүлийн асуултаа тавихдаа түүний зүг харав.

Покер? Мөрийтэй тоглоом уу? Хэдий Жэмин тоглож чадах ч, түүнд туршлага байхгүй шүү дээ. Тэр ааваасаа өөр хүнтэй тоглож байгаагүй. Хэдий тэр багаасаа үүнийг ааваараа заалгасан ч, бусад хүмүүс түүнд аав шиг нь зөөлхөн хандахгүй нь лавтай.

Жэмин хэсэг бодож байгаад эргэлзэнгүй толгой дохиход, Жимин "Сайн байна. Тэгвэл өнөөдөр чи миний өмнөөс тоглоно шүү. Казино-д очсон хүн бүр заавал тоглох ёстой байдаг юм. Гэхдээ би өнөөдөр ноён Чүи-тэй ярих илүү том төлөвлөгөөтэй болохоор надад тоглох цаг байхгүй." ийн хэлээд инээмсэглэв.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now