four

1.3K 120 2
                                    

"Бид хаашаа явж байгаа юм?" Жэмин ийн асуухдаа Жимин түүний өмнө хэзээ ч очиж байгаагүй тийм газар руу зүглэж байгааг анзаарсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Бид хаашаа явж байгаа юм?" Жэмин ийн асуухдаа Жимин түүний өмнө хэзээ ч очиж байгаагүй тийм газар руу зүглэж байгааг анзаарсан юм. Гэхдээ нэрийг нь мэдлээ ч, түүнд ямар ч төсөөлөл байхгүй шүү дээ. Тэр кино дээрээс л мафи гэж юу болохыг харж байсан. Гэхдээ бодит байдал киноноос өөр гэдэгтэй Жэмин мөрийцөхөд ч бэлэн байсан юм.

Жимин түүн рүү харан инээмсэглээд "Би чамайг өөрийн гэр бүл дээрээ аваачих гэж байна. Битгий санаа зов доо. Тэнд чамайг аюулд оруулах юу ч байхгүй. Тэд чамайг байж болох хамгийн элэгсэгээр угтаж авах болно." ийн хэлэхэд, Жэмин "Намайг хоосролд аваачина гэхэд чинь надад хар тамхи өгөх байх гэж бодсон. Надад хэл л дээ. Чи надад хар тамхи өгөх үү?" ийн асуусаар, хойш сандлаа налан цонх руу харлаа. Тэр анх удаа л энэ бүхнийг өөрийн амаар хэлж байна шүү дээ. Мэдээж, иймэрхүү хууль бус зүйлс түүний зүрхийг хүчтэй цохилоход хүргэсэн хэрэг.

Жимин түүний үгийг сонсохдоо өөрийн инээдээ барих гэж хичээсэн ч, эцэст нь түүний тэвчээр үүнд хүрсэнгүй. Энэ охин үнэхээр их төсөөлөлтэй юм аа.

Жимин машин дүүртэл чангаар хөхрөөд "Бурхан минь гэж. Чи юу бодоо вэ? Хэдий бид мафи ч, чамд хар тамхи өгөхөөр адагтаа тулсан хүмүүс биш шүү." ийн хэлэхэд, Жэмин түүн рүү эргэн хараад "Наадах чинь юу гэсэн үг юм? Мафи хэрнээ хар тамхи надад өгөхөөргүй сайхан сэтгэлтэй? Энэ чинь чоно би амьтдыг агнадаг ч, үүнийгээ чамтай хуваалцахааргүй өрөвч гэхтэй адил сонсогдож байна." хэмээн хэлсээр хөмсөг зангидав.

Жэмин мафи гэх үгийг сонссон мөчдөө түүний толгойд юу юу орж орсныг ахин саналаа.

Хар тамхи. Марихуана (marihuana), кокайн (cocaine), меть (method), ЛСД (LCD), ДОБ (DOB) өөр бас түүний нэрийг нь сайн санахгүй ч, үйлчилгээг нь тодхон санаж байгаа мансууруулах бодисууд. Хүний наймааны хохирогчид, тайчигч, биеэ үнэлэгчид гээд зөвхөн кинон дээрээс л харж байсан хангалттай аймшигтай гэж хэлэгдэхүйц зүйлс.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now