thirty-five

587 69 1
                                    

Анхааруулга: Доогуур зурагдсан нь Японоор ярьж байгаа гэсэн үг шүү!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Анхааруулга: Доогуур зурагдсан нь Японоор ярьж байгаа гэсэн үг шүү!

***

Хэлэлцээр болох өглөө Жэмин эртлэн босоод өөрийгөө бэлдлээ. Уулзалт руу өмсөж явах хувцсыг анхнаасаа бэлдээд өгчихсөн учир хамгийн түрүүнд итгэл төрөхүйцээр өөрийн нүүр царайг янзлав.

Түүнийг үсээ боож байхад, Жонгүг хаалга тогшин орж ирлээ.

Энэ хоёр хоногт тэд бараг л биенээ хараагүй өнжсөн юм. Жонгүг бэлтгэлийн өрөөнд өдөр шөнөгүй бэлтгэл хийж байсан бол төлөвлөгөөгөө хэрхэн зөв танилцуулах талаар бодож байлаа.

Жонгүг түүн рүү цасан цагаан өнгөтэй буу сунгасаар "Үүнийг авчих. Зааны ясаар хийсэн тул металл илрүүлэгчид мэдэгдэхгүй. Ямар нэг зүйл болбол чамд өөрийгөө хамгаалах зэвсэг хэрэгтэй." гэхэд, Жэмин түүний бууг гайхсаар авав.

Тэр анх удаа л ийм буу онцгой буу харж байлаа. Өмнө гэр бүлд байхад тэр олон төрлийн металлаар хийсэн бууг харж байсан ч, зааны ясан бууг бол анх удаа юм.

Барих төдийд бусад буу шиг хүйтэн төмөр гар хайралгүй харин зөөлөн материал гарт мэдрэгдэх нь тэр. Цасан цагаан туяа нь нарны гэрэлд гялтганан өнгө үзэмжийг төгсийг харуулна.

Жэмин гайхсаар "Тэгээд энэ хэр сайн муудаж чадах юм?" хэмээн асуулаа. Үнэндээ тэр ямар нэг амьтны ясаар хийсэн зэвсэг металлыг бодвол хамаагүй хэврэг, муу байна гэдэгт итгэсэн юм.

Жонгүг түүний гараас бууг авсаар "Бусад бууг бодвол хоёр дахин хөнгөхөн. Гэвч буудах чадвар бат бөхийг нь бодвол тэднээс хэд дахин илүү тэсвэртэй. Энэ бол хаадын зэвсэг. Тиймээс чамайг хамгаалж чадна аа!" ийн хэлээд, буцан түүнд өглөө.

"Юнги хён-ы явуулсан жолооч наашаа ирж байна гэсэн. Өөрийгөө бэлдэж дуусаад гараад ир."

Жонгүг ийн хэлчхээд, түүнийг орхин гарахад, Жэмин ард нь тайвнаар бууг ажиглан хоцров. Зааны ясан буу. Сонирхолтой л юм.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now