"Юу хийж байгаа юм?" Жонгүг номын сангийн өрөөнд орж ирэхдээ номын тавиур налан зогсох Жэмин-г харсан бөгөөд түүний хажууд очсоор ийн асуулаа.
Харин Жэмин түүнийг орж ирэхийг анзаараагүй бололтой, багахан цочис хийн түүн рүү хараад буцан номдоо анхаарсаар "Ном уншиж байлаа. Энд байгаа номнууд бүгд маш ховор бас үнэхээр тансаг, гайхалтай юм. Би үлдсэн амьдралынхаа турш энэ бүгдийг уншмаар санагдаж байна." ярьж байгаадаа итгээгүй мэт инээмсэглэн хэллээ.
Жонгүг түүний хажууд ирэн уншиж байгаа номыг нь давхар харсаар "Тэгвэл чи энд үлдсэн амьдралынхаа туршид байна гэсэн үг үү?" хэмээн асуув.
Жэмин түүний асуултыг сонсон номоо хаасаар "Тийм ээ. Яагаад ингэж асуух болов?" гэхэд, Жонгүг түүнийг арагш номын тавиур руу шахаж, хоёр гараараа хашин зогссоор "Үнэхээр тэр бүх хэргийн дараа ч энд үлдэхийг хүсэж байна гэж үү? Айхгүй байна уу?" түүн рүү бага багаар ойртохдоо ийн асуулаа.
Өнгөрсөн удаад болсон зүйлс... Зүгээр л аймшигтай юм! Энэ бяцхан охин нэг шөнийн дотор хоёр удаа хүчиндүүлэхээ дөхсөн шүү дээ. Бас амь насаа алдахаа ч шахсан. Ийм байхад түүнийг энд байлгасаар байх нь араатнуудын дунд үх гээд үлдээж байгаагаас ялгаа алга. Хэдий тэр энэ бүхнийг сайхан эсвэл сонирхолтой гэж бодож болох ч, энэ ертөнцийн үнэн мөнийг мэдэх үедээ гарахыг, явахыг хүсэн нь дамжиггүй. Харин тэр үед хэтэрхий оройтсон байх вий!
Жэмин номын тавиур болон Жонгүг хоёрын дунд хавчигдсан ч, нүүрний хувирлаа огтхон ч ил болгосонгүй.
Тэр санаа алдан "Би амьдралдаа анх удаа л тийм аймшигтай зүйлсийг харж байсан. Би хүмүүс бие биенээ огтхон ч өрөвдөх сэтгэлгүйгээр хөнөөхийг, зарим эрчүүд над руу шунал хүсэл дүүрэн нүдээр харж байхыг, тэдний бохир гар биед минь хүрэхийг бас намайг хамгаалсныхаа хариуд бэртэж буй хүмүүсийг харсан." гэсээр дээш түүн рүү хараад "Гэхдээ тэглээ гээд яана гэж? Би энэ бүхнийг өөрчилж, та бүхнийг сайн сайханд аваачих болно гэж хэлэхгүй. Би Хан Жэмин болохоос Тереза эх биш. Надад та нарын нэг болж амьдрахаас өөр сонголт байхгүй. Тиймээс би хэдийн энэ бүхнийг дотроо хүлээн зөвшөөрсөн." ийн хэлээд, хэдий бага зай байсан ч, Жонгүг рүү нэг алхам урагшлав.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tears
FanfictionТэр хөвгүүн бол үнэн дунд нуугдсан худал. Тэр охин бол худал дунд нуугдсан үнэн. Cover by @Alpha_Nov