Жэмин эмнэлгийн өрөөнд аяга цай уунгаа, цонхоор гадаахыг харан зогсоно.
Тэдний төлөвлөгөө ёсоор тэд Ким Жунпад-ыг дэмжсэн бөгөөд, үүний үр дүнд Ким Жунпал-ын зурагт хуудас болон сурталчилгаа бусдынхаасаа хоёр дахин их байгаа нь илхэн үзэгдэнэ.
Жэмин гадаах байдлыг ажиж дууссан бололтой эргэж харан буйдан руу явах замдаа Жонгүг түүний өрөөнд ороод ирсэн байгааг анзаарав.
Тэр аль болох тайван байхыг хичээсээр "Орж ирэхдээ хаалга тогшиж байвал дээр байна шүү." хэмээн хэлчхээд, буйдан дээр суун өглөөхөн Жимин-ий авч ирсэн шинэ сониныг гарчиглалаа.
Жэмин Жонгүг-н талаарх жинхэнэ үнэнг мэдсэнээсээ хойш түүнээс зайгаа барих болсон юм. Мэдээж тэр үүнийгээ түүнд хийсэн нүглээ наманчилж байгаа явдал хэмээн итгэнэ.
Харин Жонгүг нөгөө талд шар махтайгаа хатаж байсан юм. Тэр Жэмин-ий гэнэтийн хүйтэн хөндий аашийг Жимин-ий талаарх үнэнийг хэлээгүйд уурлаж байна хэмээн өөрийгөө тайтгаруулсан ч, Жэмин Жимин-тэй өмнөх шигээ энгийн харилцсаар байсан аж. Жонгүг түүний яагаад ингэж аашлаад байгааг мэдэхгүй ч, мэдэхийг дэндүү ихээр хүссэндээ уур нь буцлан бухимдана.
Жэмин сониныгоо тайван гэгч нь унших агаад түүн дээрх зарим мэдээллүүд түүнийг анхаарлыг Жонгүг-с түр ч болтугай салгаж байсанд талархаж байв.
Сонин дээр бусад 2 нэр дэвшигч нарын булхай болон багахан давсалж бичсэн мэдээллүүд өрөөстэй байх агаад мэдээж энэ бүх зүйлийг тэр хийсэн билээ.
Ким Жунпал бусад өрсөлдөгчдөө бодвол нэр хүнд муутай нэгэн. Хүмүүс түүнийг бизнесмений хувьд хүлээн зөвшөөрдөг ч, удирдагч болох хүний хувьд таатай ханддаггүй юм.
Жэмин тайван хийгээд хүйтэн байдлыг харж тэвчээгүй Жонгүг хурдан алхсаар түүн дээр очин, хүзүүнээс нь барин өөр рүүгээ харуулав. Түүний нэг хөл Жэмин-ий хоёр хөлийн голд буйдан дээр өвдөглөсөн байх бөгөөд нөгөө хөл нь Жэмин-г зугтаалгахгүй гэсэн шиг баруун хөлийг нь хашин зогсоно.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tears
FanfictionТэр хөвгүүн бол үнэн дунд нуугдсан худал. Тэр охин бол худал дунд нуугдсан үнэн. Cover by @Alpha_Nov